Энэ жилийн эхний пост байсан байна!

Юм хийе гэсэн чинь хийгдэгддэггүй сонин өдөр байна аа. Шинэ оны эхний пост цоглог эхлэх байсан чинь юу бичээд байна аа. Яасан бэ гэхээр Ковид гуай морилсон. Гэхдээ одоогоор зөвхөн нөхөрт хүрсэн байгаа. Би өөрийгөө чагнасан маягтай, гэхдээ гайгүй л байна. Ер нь манай энд утгаа алдсан гэхэд болно дөө. Учир зүггүй 2 жил гаргахгүй оруулахгүй гээд сүйд болоод л, хаагаад боогоод хамгаалаад л байснаа одоо сулд нь хаясан. Вакциндаа хамрагдсан учраас хөнгөн тусаад өнгөрнө гээд тэгээд байгаа юм уу бүү мэд. За ямар ч байсан туулаад, тусаад л өнгөрөх юм шиг байна. 

Би энд уг нь үзэл бодол бичье гэж боддог боловч үйл явдал бичсээр байгаад таарах юм. Гэхдээ бас үйл явдлуудыг бичээд тэмдэглээд явбал хожим нь дурсгалтай гэж боддог юм. Өдрийн тэмдэглэлийн оронд л хөтөлдөг гэх үү дээ. За тэгээд тэмдэглэлээ эхлэх үү дээ. 

Юун түрүүнд шинэ оны мэнд ээ! 

Шинэ оноо Сиднейн салютыг үзсэн шигээ завин дээр гэр бүлийн найзуудын хүрээнд угтсаан. 15 орчим минутын турш нүд баясам гайхалтай ёслолын буудлага болдог юм билээ. Оны өмнө 2 хоногоор цагаан элстэй эрэгрүү явж кэмпинг хийгээд ирсэн. Хол явахаар төлөвлөж байсан боловч шинэ оноо угтах төлөвлөгөө, мөн нялх нойтон хүүхэдтэй хүмүүс, муж хооронд явахад ковид тест өгөх ёстой, тест нь ачаалал ихтэй гэх мэт баахан шалтаг шалтгаан гарч ирээд муж дотроо аялахаар шийдсэн байдаг юм аа. Найзуудаараа жилдээ ганц амардаг уртын амралтаараа зүгээр сууж чадахгүй нэг нэгнийхээрээ хэсч, идэж, ууж, тоглож явсаар эцэст нь эрчүүд нь төв орж шоудаж ирснээс хойш ээлж дараагаараа ковид хүртсэн нь илрээдэхсээн. Хаа очиж харьцангуй хөнгөн тусч байна л гэж бодоод байна. 

Гол нь гэрээс гарч болохгүй тусгаарлагдах ёстой. Гэтэл нөгөө талд байрны минь гэрээ дуусч, хүүхдийн сургууль эхлэх дөхөөд байдаг. Сургууль, байр аль алинг нь олоогүй, жоохон сонин байдалтай л байна. Энэ цаг үеэ ашиглаад хичээл номоо явуулах байтал нэг л залхуурсан, нозоорсон хүн байна даа. Хажуугаар нь гурван залуутай нэг гэрт 24/7 байна гэдэг чинь жоохон хэцүү юм байнаа. Идээд л, унтаад л, тоглоод л, бохирдуулаад л, халамжлуулаад л байдаг хүмүүс байна шд. Хоолноос хоолны хооронд явж байтал хичээл хийх эрч хүч байхгүй болоод би өөрөө залхуураад нэг тийм зунгааралдсан л юм болж байна. Хуучин оноо дүгнээд, шинэ оны төлөвлөгөө энэ тэр гаргаад л байдаг хаана байна, будаа! 

Ганц гялтайх юм нь хичээлүүдийн дүн гарсан. Сансныг бодоход дажгүй шүү. Олны тус дэмжлэг, өөрийн хичээл зүтгэл нийлээд эхний семестрээ амжилттай давлаа. Одоо танхимаар орно гэсэн. Над шиг хэл ус муутай хүнд улам л чанга байна байх. Хичээлүүд мөн хүндрэнэ. Хичээнэ дээ хичээнэ. Өөр яахав... 

Энэ жилийн төлөвлөгөө ердөө ойлгомжтой. Хичээлүүдээ сайн сурч, амжилттай 2 болон 3 дахь семестрээ дүүргэх, амралтаараа дадлага олж хийх, хүүхдүүдээ хичээлд нь сайн сургах, нөхөр их мөнгө олдог гоё ажил хийх эсвэл өөрийн бизнесээ эхлүүлэх, тэгээд гол нь бүгдээрээ эрүүл саруул байх. 

Одоохондоо тайван байгаа ч юу юугүй миний зохицуулах ажил, хичээл ном хамаг юм оволзож эхлэхээр байна. Гайгүй байр олоод 2 жил нүүдэл суудалгүй амьдарчих юмсааан. Заза bye!

Forbes India - 2022: What To Look Forward To In Sports, Science And Pop  Culture

Comments

Popular Posts