Эмо мүүд он, эгэйн

Дараачийн гармоны давалгаа нтр. Юм ирээд эморонгуутаа ийшээ орж ирдэг тэ. Гэхдээ юм ирсэнтэй холбоогүй юм шиг хирнээ яг ингээд таарчихлаа. Ойрд нэг тийм эмо байгаад байна. Жижиг сажиг юманд юм бодож гомдчихгээд. Хичээлээ хийх гэхээр эрч хүч дутагдаад, хийхгүй байхаар буруутай мэдрэмж төрөөд амар тайван байж болохгүй, нэг л эмо байна аа. Өөрөө өөрийгөө тийм байгааг мэдээд байгаа хирнээ яаж сайхан болохоо мэдэхгүй байна. Хэн нэгэн эрч хүч өгөхүйц хүнтэй уулзах ч юм уу, урам зориг сэргээсэн зүйл сонсох ч юм уу, хийх ч юм уу, нэг л зүйл дутагдаад байна. Ойрд бие даалтуудаа хураалгаж байгаа ч харьцангуй ачаалал багатай, багийнхан гайгүй болохоор стресс багатай байгаа, тэгсэн мөртлөө тийм байнгуут нь би юм хийхгүй байгаам шиг мэдрэмж төрөөд бас тэрэндээ тухгүй, нээх ядаргаатай. Ер нь миний энэ сэтгэл зүй нэг л зүгээргүй дэг ээ. Сэтгэл зүйч авъя гэж бодохоор бас нэг л сайн мэдэхгүй, итгэлгүй байна аа. Ирэх нэг дэх өдөр сүүлийн бие даалтаа хамгаалчихвал шалгалтандаа бэлдэж эхэлнэ дээ. Өөрөөс хамаарах зүйлүүд үлдлээ гэсэн үг. Эморохгүй эрч хүчтэйхэн шиг байж байгаад дуусгачих юмсан даа. Тэгвэл хэсэг сайн ажиллаж хэдэн төгрөг олохоо бодно оо. Одоо сүүлийн сургалтын төлбөрөө төлчихвөл том даваа давах гээд байна. Тэрний наана хүүхдүүдийн төлбөр, байрны түрээс, жижиг сажиг зардлууд, зуны аялал гээд л, төлбөрөө цуглуулж чадах нь уу гэмээр л асуудлууд л байна л даа. Гэхдээ тэгээд болох байх өө. Яаж ийж байгаад болгодог л юм чинь. Тэгээд төлбөрийн асуудалгүй болчихвол амьдарч эхлэмээр байна өө. Бүх юмаа хэмнэсээр бас л чанга байна ш дээ. 

Сая блогруугаа орж ирээд хэсэг хуучин 10 гаран жилийн өмнөх юмнуудаа уншлаа. Хөөрхөн шүлэгнүүд байна, бас инээдтэй бичвэрүүд ч байна. Гэхдээ жаахан ичсэн ч хөөрхөн байна аа, өөрийнхөө хүүхдээрээ шахуу залуу насан дээрээ юу бодож байснаа унших. Миний блогийн гол зорилго юм уу даа. Хүмүүст мэдэгдэж уншуулах дургүй. Зүгээр л өөрөө өөртэйгөө бичиж, эргээд уншиж хэн байснаа, юу бодож явдгаа санаж мэдрэх. Магадгүй хүмүүс уншаад эхлэвэл юу бичихээ хэтэрхий хянаад, би би биш болчихож магадгүй. Ганц хоёрхон хүн хааяа нэг уншдаг ч, бас л зүгээр дээ, оогт хүн тоохгүй байснаас кк. 

Хүүе сониноос гэвэл спраль маань өөрөө унаад ирсэн, аягүй инээдтэй. Зүв зүгээр ямар ч өвдөлтгүй. Нэг хэсэг чинь өвдөж сүйд болоол, унтуулгатай авахуулна гэж сүр бадраагаад, бөөн мөнгө болно гээд санаа зовоод байсан чинь хөөрхий минь зүв зүгээр гараад ирсэн. Баярлах, гайхах зэрэгцэв. Одоо сайн хамгаалах хэрэгтэй. 

Бас нэг баярт мэдээ, эгчийн наашаа ирэх аяллын виз гарсан. Би өөрөө анх удаа мэдүүлээд гарсан болохоор бас давхар баяртай байгаа. Он гаргаад ирнэ гэсэн. Эгчтэйгээ уулзна гэж бодохоор сайхан байнаа. 4 жил уулзсангүй, санаж байна.

За нэг иймэрхүү, зүгээрийг хийгээд өдрийг өнгөрөөчихлөө. Тэрэндээ бас гэмшингүй... Удахгүй сайхан эрч хүчээ олж аваад бужигнуулаад өгнө өө. 




Comments

Popular Posts