Дахиад сургууль дээрээс...

За өнөөдрийн гол даваагаа давсаан. Багаараа хийсэн бие даалтын кодоо хамгаалахаар эртхэн ирж суусан боловч, сургууль дээр зарим багш нар ажил хаялт хийгээд хамгаалалт онлайнаар болохоор болсон. Нэг оюутанд 5-7 минут зарцуулагдана. Нэрсийн жагсаалт гарсан чинь эхнээсээ 2-т тавигдчихаж. Зовлонгийн түргэн нь. Тэр нь амар юм уу даа. Тэгээд жоохон сандраад орсон чинь азаар миний хийсэн юмнаас л асууж байна. Өөрийнхөө хийсэн юмыг тайлбарлаад өгөлгүй яахав. Хугацаа бага байсан учраас их ч юм асуусангүй. Тэгээд л дуусчихлаа. Бэлдэж, сандарч байснаа гэнэт хурдан болоод дуусчихаар чинь сонин гэнэт юу хийхээ мэдэхээ больдог юм байнашдээ хэхэ. Тэгээд нэгэнт ирсэн байгаагийнх бусад юмаа ахиулахаар жоохон суулаа. Эртхэн харьдаг юм уу гэснээ ганц юм биччихээд явъя гээд бичээд сууж байна. Эрт ч гэж дээ, 23:30 болох гэж байна. Маргааш болохоос өмнө харьчихдаг юм уу гээд л. 

Одоо нэг багаараа тавих илтгэл, нэг бие даалт 2 л үлдлээ дээ. Тэгээд шалгалтандаа бэлдэж эхэлнэ ээ. 12 хоногийн дараа том хүүгийн төрсөн өдөр болно. Гадаа хүйтэн байгаа болохоор гадуур хийхэд тохиромжгүй санагдаад, гэрт хийхээр олуулаа шаваад бас тухгүй санагдаад яаж аятайхан хийх вэ гээд их л бодлоо. Нэг тоглоомын төвд хийдэг юм уу гээд бараг тогтчихоод байж байна даа...

...Хүүш ээ. Дуусгаж амжилгүй 2 хоносон ч байх шиг. Өнөөдөр нөгөө илтгэлийн маань өдөр. Гэхдээ бас л онлайнаар. Тэгээд нэг баг 10 минут ярьна гэхээр хүний 2 минут л оногдож байгаамдагуудаа. Өөрийнхөө бэлдсэн хэсгийг 2 минутанд багтаагаад ярьчихад л болно доо. Сургууль дээр ирсэн сууж байна. Юм идэхээр гадаа гарсан чинь сургуулийн нэг клубынхан үнэгүй шарсан зайдас, ундаатай өгч байна. Идчихээд буцаад ороод ирлээ. Одоо юмаа хийе даа. Гадаа төгсөлт болоод хүмүүс бужигнаал байна. Гэхдээ Монголд хонхны баяр болдог шиг биш л дээ. Том сургууль гэхэд тэрүүхэн тэнд л хүмүүс юм хийгээл, төгсөөл, төгсгөөл байх шиг байгаан. Хэсэг хэсгээр нь тасдаад олон өдөр хувааж болдог юм шиг байна. Ирэх жил гэхэд ингээд төгсөж байх юм шүү дээ. Аа гэхдээ нээрэн өдийд төгсөх гээд байж байх юм байна. Яг төгсөлтийн баяр нь араас нь нилээд удаж байж бараг хагас жилийн дараа болдог юм шиг байсан шүү. 


...За сая багаараа нэг илтгэлээ тавих бэлтгэл хийлээ. Цагтаа багтах юм шиг байна. Минийх жоохон илүү гараад байгаан цагаасаа. Өнөөдөр нээх пид хар хувцаслаад ирсэн чинь гадаа аймар халуун байжийдаг шүү. Сургуулийн гадаа сууж юм хийж үзье гэж бодсон чинь наранд шарагдаад хэцүү юм байна. Энийг дуусгачихаад оръё. Дотор чимээгүй байхаар нь хүмүүст саад болоод яахав гээд гараад ирсэн чинь энд төгсөлтийн хонх нь дугараад жоохон чимээтэй байна аа. Орой яг итлгэлийн цаг дээрээ аятайхан чимээгүй мөртлөө ярьж болдог газар дотор олж суухаас. Гэснээс дотор гал тогооны ойролцоо нэг хэсгийг хөөрхөн тохижуулаад баахан дэр, тоглоом энэ тэр тавьчихсан шалгалтандаа бэлдэж байгаа хүмүүс ирж амарч, чиллэрч болох хэсэг гэнээ. Хөөрхөн юм. За за орлоо, нэг талаасаа эхлээд хайлах нь. 

Энэ дотор сууж байгаад нарийхан цонхоор гадагшаа авсан зураг. Цаана хүмүүс төгсөлтөө хийж байна.


Comments

Popular Posts