Сургууль дээрээс шууд...

За сургуулийн номын сангаас гялс нэг бичвэр оруулчихъя. Уг нь хийх юм ихтэй байгаа л даа. Гэхдээ одоо цаг хүрэхгүй хугацааны дараа нэг лекц эхлэх гээд тэр дээр авах жижигхэн тестэнд бэлдчихсэн. Өөр юм хийе гэхээр нойр хүрээд, унтая гэхээр унтаж болохгүй байна. 

Өнөөдөр хичээлийн сүүлийн долоо хоногийн эхний өдөр. Энэ долоо хоногт бүх хичээлүүд хаагдаад шалгалтын долоо хоногууд эхэлнэ. Ухаарлын долоо хоног гэх үү дээ...

...Гарч кофе авч уугаад, авчирсан 'Орёо'-тойгоо идчихлээ. Таргалуулдаг ч гэсэн би ингэж идэх дуртай. Ер нь нөгөө Монгол охинтойгоо нийлж хичээл хийдэг болсноос хойш бид 2 өдөржин идэх уух юм ээлжилж эргүүлээд нилээд таргалах шинжтэй байгаа. За яахав яахав, хичээлээ дуусгаад турчихъя. 

Багаа зөв сонгохгүй бол балрана гэдгийг ойлгосон байсан ч гайгүй гаруудтай баг болчихлоо гэж бодоод балай юмнуудтай нэг баг болоод нэг хичээл дээр бие даалтаа дутуу хийж хураалгасаан. Муусайн юмнууд надад заагаад л, өөрийнхийгөө дуусгачаад тусламз энэ тэр гээд томроод л байсан цагаа тулахаар өөрсдөө олигтой юм хийж чадахгүй л байсан байна лээ шд. Яаж тийм өөртөө итгэлтэй хүнд заагаад байдгийн байгаан. Тэгээд цаг нь тулаад ирэнгүүт одоо өнгөрсөөн гээд инээлдээд суугаад байдаг шал тэнэгээ. Би наана нь бүр түнтэгнээд уур хүрээд уурлаж чадахгүй, хайран сайхан хэдэн шөнийн нойр минь. Одоо шалгалтаа сайн өгөхгүй бол...

Нөхөр маань хүүхдүүдээ харж, арын асуудлаа зохицуулаад, надад цаг наргүй сургууль дээр суух эрх үүсээд сайхан байна аа. Гол нь өглөө хүүхдүүддээ өдрийн хоол бэлдээд сургуульд нь хүргэж өгөх ажилтай. Бусдаар бол гайгүй сургууль дээр суух боломжтой байгаад байгаа. Удахгүй хичээлээ дуусгаад хань ижил үр хүүхэддээ цаг заваа зориулна даа. 

...Хичээл эхэлсэн байна. Сүүлийн лекц учраас шалгалтын талаарх мэдээлэл өгнө гэнээ. Сая нэг судалгаа бөглүүлж авлаа. Тестийн цаг нь арай болоогүй байна...

...Ёох унтаж сэрэн, унтаж сэрэн лекцээ дуусгалаа. Лекц эхлэхээр л нойр хүрээд тэсэхээ байчдаг байгаа. Хар багын л... 

Тестээ өгчихлөө. 10-аас 10. Угаасаа бэлдчихсэн байсан болохоор итгэлтэй байсан л даа. Явцын 20-оос 18.5 авлаа. Өмнөх 3 тест дээр нэг нэг алдчихсөөн. 30 онооны ганцаараа хийсэн бие даалтын дүн гараагүй байгаа. Тэгээд үлдсэн 50 оноо нь эцсийн шалгалт. 

За одоо маргааш нэг хичээл дээр асуугдана. Тэрийгээ бэлдэж эхлэе даа. Нөгөө бүтэхгүй гаруудтай баг болж хийсэн бие даалтын кодыг амаар нэг нэгээрээ асуугдах юм. Хаанаас нь ч асуусан мэдэж байх ёстой. Тэгэхээр нөгөө хэдийнхээ бичсэн кодыг бас ойлгосон байх ёстой гэсэн үг. Энэ хичээлийн ганцаараа хийх бие даалт дээр 15-аас 14.97 оноо авсан байдаг. Гэтэл багаараа хийх энэ 35 онооны бие даалтаас бүтэхгүй ээ. Хэдийг авах бол доо. 35-аас 5 оноог нь амаар асуугдаж авах юм. Ядаж тэрийгээ авъя гээд бэлдэхээр сууж байна даа. 

Хэдэн цаг сунжран, лекц, тест дамнуулан бичсэн пост боллоо. Гадаа гарч салхилмаар байхад бороо ороод хүйтэн, гунигтай байна аа. Заза юмаа хиие даа...

Library | About Trinity College | Unimelb

Comments

Popular Posts