Өөрийгөө хайрладаг хүн ямар үйлдэл хийдэг вэ?

За энэ бол бараг ойр хавьд тэмдэглэл хийчих юм олдохгүй болохоор нь бичиж байгаа ноорог шүү. Нийтлэхгүй ч байж магад. Нүүр ном үзэж байтал нэг найз маань өөрийгөө хайрлахад суралцах 9 хоногийн чээллэнж эхлүүлж байгаа, эхний өдөр энэ гарчиг дээр байгаа асуултад хариулж 20 өгүүлбэр заавал бичих ёстой гэсэн байхаар нь сонирхоод туршиж үзэж байгаам шүү. 

Өөрийгөө хайрладаг хүн ямар үйлдэл хийдэг юм бол?

1. Мэдээж эрүүл мэнддээ хамгийн их анхаарна. Тиймээс "эрүүл хоол"-ноос эхэлье.

2. Дараа нь мэдээж дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг.

3. Зөв цагт унтаж нойроо сайн авдаг. 

4. Аль болох уурлаж бухимдахгүй, аливаа зүйлсийг хөнгөн уужуу хүлээж авдаг.

5. Бусдад хэт их санаа зовж, түүндээ өөрөө стресстэхгүйн тулд үгүй гэж хэлж чаддаг.

6. Гоо сайханд тогтмол орж, арьс, үс хумсаа арчилдаг.

7. Өөртөө хамгийн чанартай зүйлсийг авч зориулдаг, өөртөө таалагдсан зүйлд гар татдаггүй. 

8. Цагаа зөв зохицуулж чаддаг, цагийг нь тулгаж өөрийгөө зовоож, эвгүй байдалд оруулдаггүй. 

9. Эмнэлгийн үйлчилгээ тогтмол авч, өөрийгөө байнга торддог.

10. Толгойгоо өвтгөж, нүдээ муутгахгүйн тулд утас бага үздэг. Ер нь муу зуршлуудаа мэдэж тэрийгээ болиулж чаддаг.

11. Тогтсон цагаар, үр дүнтэйгээр хичээлээ хийж, өөрийгөө улам сайжруулж, хөгжүүлдэг. 

12. Өөрийнхөө хоббиг хөгжүүлэх цаг боломжийг өөртөө гаргадаг. 

13. Өөртөө тайван кино үзэх, ном унших, зүгээр л кофе уугаад алхах гэх мэт дуртай зүйлээ хийх цаг гаргадаг.

14. Сэтгэлзүйчтэй уулзах, бясалгал хийх гэх мэтээр сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаардаг. 

15. Өөрийгөө өвтгөдөг хүмүүсээс, бас буруу тийш дагуулдаг, бухимдуулдаг хүмүүсээс холдож чаддаг. 

16. Дургүй, тухгүй газраа удаан тэсч байлгүй, байхыг хүссэн, илүү үнэ цэнэтэй газраа байдаг. 

17. Зүгээр л гоё өөрийнхөө хайртай, өөрийг нь хайрладаг хүндээ эрхэлж чаддаг. 

18. Найзуудтайгаа хөгжилдөх, ярилцах, стрессээ тайлах, хамт хөгжихөд цаг гаргадаг. 

19. Ганцаараа байж, өөртэйгөө ярилцаж, өөрийгөө ойлгож сонсдог. 

20. Аялах, танин мэдэхэд цаг гаргадаг. 

За ингээд бичсэн чинь гоё юм байна аа. Яг өөрийгөө хайрлах гээд байгаа юм шиг хаха. Ер нь ихэнх нь л миний хийдэггүй зүйлс, харин цөөнх нь хэтрүүлэн хийдэг зүйлс байна. Дахиад нэг зүйл нэмчихмээр байна аа. Түрүүн мартчихаж, бас аль нэг зүйлийг нь хасмааргүй байна.

21. Өөрийгөө үнэлэж, байгаагаар нь хайрлаж, гомдоллохгүй, жижиг зүйлд ч чин сэтгэлээсээ хандаж, баярладаг.

За маргааш хийх зүйлийг нь хараад, чадвал бас туршиж үзнэ ээ.

38 Of The Best Love Yourself Quotes For Real Inspiration 

Comments

Popular Posts