Аавдаа би хайртай!
Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа Хариу бурий болтол гадуур баахан хэсчихээд Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө Жаахан охиноо бүгдээс харамлан хайрлаж байснийг Жаргалд төөрсөн охин тань яахин мэдэх билээ Хааяа хааяахан гэртээ гөлөмцүүхэн ороод ирэхэд нь Хацраа өгөөд үнсүүлэлгүй ширэв татаад өнгөрөхдөө Буянтай аавын минь нүдэнд гунигийн манан татдагийг Буруу харсан охин чинь яахин мэдэх билээ Халуурч бүлээрч өвдөхөд ижий шиг дэргэд сахидаггүй ч Хат суусан сэтгэл нь уярч өрөвдөн өвддөг биз Эр хүн гэсэндээ гаднаа нулимс унагадаггүй ч Элэг зүрхэн дотроо насан туршдаа уйлдаг биз Багадаа хамт тоглодог байсан атга шагайндаа охин нь хайртай Бохь тамхи холилдсон аавынхаа үнэрт дэндүү дуртай Айлын хүн болж гэрийнхээ хаяанаас холдох ч Аавын балчир охин тань таныхаа дэргэд нялхаараа Гэрийнхээ хо...