Posts

7-р сарын тэмдэглэл

7 дугаар сарын арван найман, 7 хоногийн сүүлийн ажлын өдөр буюу Баасан гариг, Австрали улс, Сидней хот, 400 Жорж стрийт, Телстра группын төв оффисын 8 давхарын 88-р ширээнээс тэмдэглэл хөтөлсүү 😅 Жоохон далжигар хөдөлсөн байна, уучлаарай. Ажлын сүүлийн өдөр болохоор хүн багатай, ажил багатай. Гэнэт ойрд бичээгүй тэмдэглэлээ бичмээр санагдаад... Хүүхдийн сургуулийн амралт болсон учраас оффис дээрээс ажиллаж байгаа юм аа. Хүүхдүүдээ тэгээд яасан бэ гэж үү? Ачтай буянтай ижий минь ирсэн учраас амар тайван энд суух боломж олдож байна даа. Аль насны буян болоод гурвын гурван хүүг минь асарч, намайг ажил хийх боломжоор үргэлж хангадаг ийм буянтай ээжийн охин болж төрсөн юм бол доо. Анх ээжийнхээ хажууд очиж төрнө гээд Эрдэнэт явж байсан. Дараа нь хотод төрөхөд ээж минь ирээд намайг ажилд ороход хүүг минь харж байгаад Эрдэнэтрүү аваад явсан. Одоо 3 дахь удаагаа бүр Австралид ирээд хүүг минь хараад сууж байх гэж. Аваад явчихъя гээд л, бид 2 үгүй гэж гүрийгээд л байцгааж байна даа. Хүүхдүүдээс...

6 сарын 27-ны шөнө бичсэн тэмдэглэл

Шөнийн мэнд!  Яг юунаас эхлэж бичихээ мэдэхгүй байна. Нэг тийм гунигтай ч юм уу эмо цаг үе байнаа.. Ханийн минь аав бурхны орныг зорьсоон. Яг долоо хонож байна. Олон ч эмчилгээ хийлгэж, их ч хичээлээ, их ч зовлоо доо аав минь. Бие нь муудсаар муудсаар энэ хорвоог орхичихлоо. Одоо өвдөх өвдөлтгүй, сайхан газар байгаа гэж найдаж байна. Аавын бие эрчимтэй муудаж, нөхрийн дүү гадаадруу сар гаран хугацаатай явах болсноор, нөхөр Монголруу явсаан. Аавыг ухаан саруул, хөл дээрээ тогтох тэнхэлтэй байгаа дээр нь очиж, аавтайгаа ярилцаж суугаад, эмийг нь хэсэг ч болов дөхүүлж, өргөж тэврээд эмнэлэгрүү зөөж, эцэст нь амьсгал татахад нь дэргэд нь толгойг нь түшиж чадсандаа бага ч болов сэтгэл нь уужирч, олон жил аав ээжээсээ хол байсан гэмшлээ хугасласан байх гэж найдаж байна. Яг жил гарны өмнө бид аавыг 8 дахь химийн эмчилгээндээ ороод байхад нь цагаан сараар гэнэт очиж билээ. Хүүхдүүдээ хараад баярлаж, хөөрч, уйлж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Бага хүүгээ аваачиж ганц үнэрлүүлэхсэн...

Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл

Image
Тэмдэглэл бичиж үлдээх чинь зөв юм байна аа. Сая өмнөх постоо уншлаа. Буцаад хүүгээ төрүүлсэн өдрүүдээрээ аялаад, зарим дээр нь багахан нулимс цийлэгнүүлээд, тэр үед мэдэрч байсан баяр, өвдөлт, хайрыг мэдэрлээ. Одоо тэр үеэс хойших үйл явдал, сэтгэл мэдрэмжүүдийг сийрүүлнэ.  Дахиад 2 сар өнгөрсөн байна. Бяцхан хүү минь 4 сар хүрч вакцинаа хийлгэсэн. Өдөр өдрөөр өсч, улам л их хайр татаж байна. 4 сартайгийн үзлэгээр 67 см урт, 7850 гр жинтэй болсон байна гэсэн. Том агаа маш сайн тэвэрч, дүүгээ харна. Жижиг агаа маш хөөрхөн саатуулж, ярилцана. Тэвэрч л арай дийлэхгүй байна. Өөрөө эргэж өнхөрдөг болсон. Элгээрээ бага зэрэг мөлхөөд, байрнаасаа хөдлөөд явсан байдаг. Зурагт үзнэ. Хүн харахаараа л инээд алдаж хөөрөөд хүн бүрийн хайрыг татна. Үс нь улам их ургаж, арзайсан хөөрхөн хүү болж байна кк. Муу ээж нь хүүгээ шөнө хөхүүлж байгаад хажуудаа хэвтүүлээд унтчихсан. Тэгсэн хүү минь өнхөрөөд орноосоо уначихсан 😢. Тэрүүхэн үедээ жоохон уйлагнаад л буцаад унтчихсан. Машинд явах маш дургүй, ...

Сайн байна уу 2025?

Image
За шинэ оны мэнд ээ! 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр оршивой. Нэг л мэдэхэд, нэг л мэдэхэд... цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч байна аа. Сүүлийн тэмдэглэлээс хойш маш их үйл явдал болж өнгөрчээ. Тиймээс тэмдэглэл ч бичиж завдахгүй байсан байх нь ээ.  10, 11-р сар бүхэлдээ л шахуу манайхаар амьсгалсан, бужигнасан сар байлаа. Бага хүүгийн төрсөн өдөр болоод, араас нь төрөхийн өмнө шинэ шөл ууна гээд хонь гаргаж найзуудаа цуглуулаад, миний төрсөн өдөр, төрөхийн өмнөх охидоороо гаралт, тэгээд шинэ хүнээ хүлээж аваад, араас нь эргэлтүүд залгаад л.  11 сарын 12-ны өглөө гэртээ ганцаараа орон дээрээ өнхөрч байсан чинь гэнэт доошоо бага зэргийн бүлээн шингэн гарсан. Шууд л ус гарч байгааг гадарлаад угаалгын өрөөнд ороод зогссон чинь доошоо бага багаар асгараад л байсан. Төрөх сүүлийн хугацаанаас 7 хоногийн өмнө байсан болохоор арай болоогүй гэж бодоод цүнх саваа бэлдээгүй байсан ч би их тайван байсаан. Том хүний живх өмсөөд, нөхөр, эгч хоёрлуугаа залгаж хэлээд, ойрхон байдаг нэг ...

10 сар минь баяртай...

Image
10-р сар гараад бүр тэмдэглэл, блог бичдэг гэдгээ ч мартсан байдаг шүү. Тэгээд дуусч байгаа юм чинь гээд ийм нэр өгчихлөө. Санах завгүй өнгөрөөсөн байна гэж байх уу? Өдөр хоногууд харвасан сум шиг л өнгөрч байна. Юу юугүй төрөх нь байна. Сүүлийн сарлуугаа орсон чинь бас хөөрхөн яарах догдлох ч шиг, тэгсэн мөртлөө жирэмсэн дахиад жоохон баймаар ч юм шиг, янз бүрийн мэдрэмж төрж байна.  Харшилд хэсэг дарлуулсныг эс тооцвол гайгүй хөнгөн тээж байна даа гэж бодож байсан чинь сүүлийн сар өөрийн эрхгүй хүндрээд ирдэг юм байна аа энэ бие хэхэ. Хамгийн зовиуртай хэсэг нь зүүн хөхний доор, хавирганы тэнд бүр яг дотроосоо шархалцан юм шиг хорсож зовиурлаж өвдөөд байгаа. Өмнөх жирэмслэлт дээр тийшээгээ тулж өвддөг байсан ч арай ийм зовиуртай байгаагүй шиг санагдаад байгаа юм даа. Тэр нь хэвтэх унтахад бүр үнэн тух алдуулж байна. Гадна арьсанд нь хүрэхээр мэдээ алдуулагч түрхсэн юм шиг сонин мэдрэмж төрнө, дотроо болохоор аймар өвдөнө. За тэгээд өмнөхүүдийн адилаар сайхан хавагнаад л, хатуураа...

Гэнэт орж ирсэн бодол

Image
Гэнэт нэг эмормоор ч юм шиг үгүй ч юм шиг сонин мэрдэмж төрөөд байна. Уг нь бас нэг бие даалт хийхээр сууж байгаа юм. Өглөө 2 хүүхдээ хичээлд нь явуулахдаа жоохон загнаад гаргачихсан чинь сэтгэл жоохон тавгүй байсан юм. Ер нь дандаа л хайртай шүү, амжилт хүсье гэх мэт үг хэлдэг. Хааяа явах болчихоод байхад бүрэн бэлдээгүй, юм хумаа хайгаад удаан хөдлөөд байгаа нь уур хүргээд, өнөөдөр тэр өдрүүдийн л нэг байлаа. Сүртэй юм биш л дээ. Тэгээд сэтгэлээ жоохон сэргээж эрч хүч авъя гэж бодоод нэг подкаст сонссон юм. Тэр хоорондоо бас хоолоо идээд, кофегоо чанаж уугаад их л бэлдэж байна юм хийхэд хэхэ. Барилдахаасаа таахалзана гэдэг шиг л. Өчигдөр өнөөдөр 2 санамсаргүй нэг залуугийн өөрөө хийсэн болон хүний подкастад оролцсон 2 дугаарыг дарааллаад сонсчихлоо. Гүүгл, Майкрософт гэх мэт миний мөрөөдлийн газруудад ажиллаж байсан, байгаа мундаг залуу байна. Голчлон аливаа юмыг хийхдээ үр дүнтэй байлгахын тулд төвлөрөх, зоондоо орох, урсгалдаа орох талаар ярьсан дугаарууд байсан юм. Надад их хэрэгт...

Сайн байна уу, 9-р сар?

Image
За яг сарын дараа эргээд ороод ирлээ. Юм хийж байгаад дуу сонссон чинь нээх гоё юм бичмээр санагдаад ороод ирлээ. Ер нь бол гэхдээ огт бичихгүй биш бичиж байгаа. Хааяа бүр дэмийрмээр санагдаад ворд дээр бичээд, эсвэл компьютер дээрээ өөртэйгөө ярьж видео хийгээд л, янз бүрээр мэдрэмжээ гаргах гэж хичээж байна. Ер нь л тэмдэглэл хийх дуртай төрлийн хүн юм байна. Тэр нь бичвэр, бичлэг, зураг аль нь ч байж болно. Гэхдээ энд тэмгэдлэл бичихдээ би дор хаяж нэг удаа уншаад постолдог бол зөвхөн компьютер дээр хадгалах зүйлсийг эргэж харах ч хэрэггүй, хэн ч уншихгүй гэж бодохоор амар ч юм шиг.  За бид 2 нь өнөөдөр 28 долоо хоног 5 өдөртэй болж байгаан байна. Саяхан 28 долоо хоногтой ээлжит үзлэгтээ орсон. Миний даралт, хүүхдийн зүрхний цохилт хэмжиж, зарим нэг асуумж асууж тэмдэглэл хөтлөөд, дараагийн үзлэгүүдийн цагийг товлосон. Одоо дахиад 3 долоо хоногийн дараа үзүүлнэ, тэгээд л дахиад 3 долоо хоног, дараа нь 2 долоо хоногийн зайтай гэх мэт. 36 долоо хоногтой эход харуулна.  Тэгээд...