Сайн байна уу, 9-р сар?
За яг сарын дараа эргээд ороод ирлээ. Юм хийж байгаад дуу сонссон чинь нээх гоё юм бичмээр санагдаад ороод ирлээ. Ер нь бол гэхдээ огт бичихгүй биш бичиж байгаа. Хааяа бүр дэмийрмээр санагдаад ворд дээр бичээд, эсвэл компьютер дээрээ өөртэйгөө ярьж видео хийгээд л, янз бүрээр мэдрэмжээ гаргах гэж хичээж байна. Ер нь л тэмдэглэл хийх дуртай төрлийн хүн юм байна. Тэр нь бичвэр, бичлэг, зураг аль нь ч байж болно. Гэхдээ энд тэмгэдлэл бичихдээ би дор хаяж нэг удаа уншаад постолдог бол зөвхөн компьютер дээр хадгалах зүйлсийг эргэж харах ч хэрэггүй, хэн ч уншихгүй гэж бодохоор амар ч юм шиг.
За бид 2 нь өнөөдөр 28 долоо хоног 5 өдөртэй болж байгаан байна. Саяхан 28 долоо хоногтой ээлжит үзлэгтээ орсон. Миний даралт, хүүхдийн зүрхний цохилт хэмжиж, зарим нэг асуумж асууж тэмдэглэл хөтлөөд, дараагийн үзлэгүүдийн цагийг товлосон. Одоо дахиад 3 долоо хоногийн дараа үзүүлнэ, тэгээд л дахиад 3 долоо хоног, дараа нь 2 долоо хоногийн зайтай гэх мэт. 36 долоо хоногтой эход харуулна. Тэгээд л юу юугүй төрөх болох нь дээ. Нэг л хурдан санагдаад байх юм. Бүтэн 9 сар жирэмсэн байна гэдэг их л удаан хугацаа шиг санагдаад байсан чинь одоо аль хэдийн 6 сар нь өнгөрчихсөн төрөх болчихоод байгаа юм шиг санагдаад байна. Хэдийгээр бүх юм тийм амархан, тухтай биш байгаа ч гэсэн жирэмсэн байгаа үеэ илүү хайрлах мэдрэмж төрөөд байна. Заримдаа тухгүй оргиод гэдсэндээ түүртэхээр ингээд дахиад 3 сар байна, бүр томроно, гадаа халуун болно гээд бодохоор хэцүү юм шиг хирнээ, энэ гэдсэнд хүү минь хөдлөж байгаа мэдрэмж, нэг тийм хүн тээж байгаа нандин мэдрэмжийг удаан хадгалмаар юм шиг, бас одоогоор ажил хийхгүй, завтай байгаа цаг хугацаагаа хайрлаж мэдэрч өнгөрүүлмээр юм шиг л санагдаад байна. Тэгснээ бас хангалттай тэгж өнгөрөөж чадахгүй байх шиг санагдаад дотроо бас тиймэрхүү мэдрэмжтэй.
Өнгөрсөн 7 хоногоос эхлээд ажлаасаа бүрэн гарсан. Гэдэс томорсон учраас өдөржин хөл дээрээ зогсох, байн байн босч суух тухгүй болоод эхэлсэн учраас болихоор шийдсэн. Менежертээ хэлээд, төрчихөөд, ажиллаж чадахаар болох үедээ эргэж ирнэ гэж хэлээд (тэгэхгүй л байх л даа), хамт ажиллаж байсан хүмүүстээ групп чатаар баяртай гэдгээ хэлээд тэгээд л гарчихсан даа. Өмнөх ажлын (Zara) хүмүүсийг бодоход илүү дутуу аашгүй, тусч хөөрхөн хүмүүс байсан даа. Олон өдөр ажилдаггүй ч гэсэн орж ирдэг жоохон цалин маань хөөрхөн нэмэртэй байдаг байсан. Орлогоо таслахгүй байя гээд гарангуутаа халтуур хийх гээд хүмүүсийн бие даалт хийж өгөхөөр авчихсан. Сая яг хийгээд сууж байлаа. Би ер нь тогтвортой сууж чадахгүй их тонгочих юм аа. Юмаа хийж байснаа утсаа ухна, хүнрүү чат бичнэ, юм идэхээр босно, гэнэт тэмдэглэлээ бичнэ гэх мэт. Тэгээд их цаг үрээд байх юм. Одоо хүмүүсийн юм хийж байгаа болохоор хариуцлагатай байхгүй бол болохгүй. Нэг хэсэг нойр хүрээд байхаар нь кофе чанаж уугаад, бас энд юм бичээд сууж байна. Ер нь бол кофегүй өдөр бараг алдагдсан өдөр болоод байна. Нойрмоглоод нозоороод, тэгсэн хирнээ сайж унтаж чадахгүй, хоёрын хооронд унтчихаар толгой өвдөнө гэх мэт. Өдөрт 1 аяга кофе гайгүй байх гэж бодоод л ууж байна даа.
За жирэмсний зовиурууд гэвэл жоохон хавагнаж байна, гэдэс томроод зүүн талын хавиргалуу тулж өвдөөд байдаг болсон, ялангуяа тэр талаараа хэвтэх үед. Дээшээ харж унтаж болохгүй гэсэн учраас 2 хажуу талаараа унтах гэж хичээж байгаа ч чилээд байх юм. Зарим шөнө гайгүй унтчихсан, зарим шөнө нь харин хөрвөөсөөр байгаад таардаг. Сүүлийн хэд хоног ходоод их өвдсөн. Идэж байгаа зүйлээс болсон уу, эсвэл ходоод шахагдаад, эсвэл өмнөх үрэвсэл энэ тэрээсээ болсон уу, идсэн зүйл шингэхгүй, тэгээд хүчтэй өвдөөд жоохон хэцүү байлаа. Гэдэс хатуураад тонус л өгөөд байх шиг байгаан. Гэдсээ хүчээр хийлээд дүүргэцэн юм шиг, цээжинд тулаад сонин тухгүй мэдрэмж төрүүлээд байдаг. За бусдаар онцын хүндрэл байхгүй давгүй байна. Энэ зэргийн зовиур байна гэсэн сэтгэл зүйн бэлтгэл бол байгаа. Аан тийм хааяа хааяа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ааш хөдлөх, гомдох, бухимдах, уйлмаар санагдах гэх мэт мэдрэмжүүд төрдөг. Яг толгойгоороо бодохоор угийн нээх сүртэй юм байхгүй болохоор аан энэ яг даавартай холбоотой ингээд байна гээд боддог ч чаддагаараа нөхөртөө аашаа гаргаад тайвширдаг даа. 2 хүүдээ аль болох муухай ааш гаргахгүй байхыг хичээдэг. Хааяа өөрийн эрхгүй уур хүрээд аашлана, их аашлахаараа өөрөө ярьж байснаа гомдоод тэгээд уйлчихдаг, шал мангар. Жирэмсэн хүмүүс ер нь emotionally unstable болдог шүү гэж уг нь тайлбарласан. Ээжийгээ харшлаасаа болоод тухгүйтэх ч юм уу, дотор эвгүйрхээд бөөлжих энэ тэр үед яасан зүгээр үү ээж гээд асуудаг нь нээх хөөрхөн санагдаад байдаг юм.
Одоо бас нэг үеэ бодоход том болцгоож байна аа. Бид хоёрыг очиж авах боломжгүй үед сургуулиасаа ямартай ч өөрсдөө ирээд байдаг болсон. Хоол хийхэд туслуулаад бага багаар юм сургаж, бие даалгахыг хичээж байна. Удахгүй ээж нь хоёр хүүдээ сайн цаг гаргаж чадахгүй, завгүй болчихож мэднэ. Завтай байгаа дээрээ гээд нэгийг нь гар бөмбөгийн, нөгөөг нь хөл бөмбөгийн бэлтгэлд зөөж байгаа. Өчигдөр гэр бүлээрээ далайн эрэг орсон. Энэ дулаараад далай явдаг, кэмпинг хийдэг улирал ирээд байнаа. Нээрэн өмнөх долоо хоногт найзуудтайгаа хамт кэмпинг хийгээд нэг хоноод ирсэн. Төрөхөөсөө өмнө дөрвүүлээ гэр бүлээрээ кэмпинг хийэ үзье гэж яриад л байгаа. Бас жирэмсэн үеийн хөөрхөн зурагнууд авахуулбал гэж бодоод л байгаа. Яг студид биш энгийн мөртлөө гоё зурагнууд. Дараа нь харахад дурсгалтай хөөрхөн байна байх. За одоо нөгөө юмаа хийхгүй бол өдрийн тал өнгөрчлөө. Өнөөдөр өгөх ёстой юм. Дараа орж ирж дахиад сонин бичнэ ээ.. гэснээс нөгөө надаар мэдүүлсэн 2 хүний маань виз гарчихсаан. Баярласаан. За өөр тайван. Аан тийн Ганжавхлангийн сүүлд гаргасан Хол биш номыг уншсан. Дажгүй байсан ч хэтэрхий жижигхэн хурдан дуусчихсан. За жинхнээсээ түр bye! <3
Comments
Post a Comment