Гэнэт орж ирсэн бодол
Гэнэт нэг эмормоор ч юм шиг үгүй ч юм шиг сонин мэрдэмж төрөөд байна. Уг нь бас нэг бие даалт хийхээр сууж байгаа юм. Өглөө 2 хүүхдээ хичээлд нь явуулахдаа жоохон загнаад гаргачихсан чинь сэтгэл жоохон тавгүй байсан юм. Ер нь дандаа л хайртай шүү, амжилт хүсье гэх мэт үг хэлдэг. Хааяа явах болчихоод байхад бүрэн бэлдээгүй, юм хумаа хайгаад удаан хөдлөөд байгаа нь уур хүргээд, өнөөдөр тэр өдрүүдийн л нэг байлаа. Сүртэй юм биш л дээ. Тэгээд сэтгэлээ жоохон сэргээж эрч хүч авъя гэж бодоод нэг подкаст сонссон юм. Тэр хоорондоо бас хоолоо идээд, кофегоо чанаж уугаад их л бэлдэж байна юм хийхэд хэхэ. Барилдахаасаа таахалзана гэдэг шиг л. Өчигдөр өнөөдөр 2 санамсаргүй нэг залуугийн өөрөө хийсэн болон хүний подкастад оролцсон 2 дугаарыг дарааллаад сонсчихлоо. Гүүгл, Майкрософт гэх мэт миний мөрөөдлийн газруудад ажиллаж байсан, байгаа мундаг залуу байна. Голчлон аливаа юмыг хийхдээ үр дүнтэй байлгахын тулд төвлөрөх, зоондоо орох, урсгалдаа орох талаар ярьсан дугаарууд байсан юм. Надад их хэрэгтэй байгаа зүйл л дээ. Төвлөрч зоондоо орж чадахгүй олон юманд сатаардгаасаа болоод маш их цаг хугацаа, эрч хүч алддаг гэдгээ мэдээд байдаг. /Ёооё сая зүгээр ямар ч ухамсаргүйгээр юм бичиж байснаа утасныхаа дэлгэц дээр дарж асаагаад утасруугаа орж байдаг наасан, зорилгогүй, зүгээр л рефлекс, ийм л болсон байна./ За тэгээд тэр залуугийн ярьж байгаа юмнуудыг сонсоод одоо нэг 1000 үг бичих ёсой бие даалтаа зоондоо орж сууж байгаад гялс дуусгая гэж бодоод орохоосоо өмнө бэлдээд байгаа царай. Тэгээд сонсоод дууссан чинь гэнэ юм бичмээр санагдаад. Би бас иймэрхүү подкаст хийж хүмүүстэй ярилцвал гоё юм уу гэж боддог байхгүй юу. Гэхдээ яг чадах ч юм уу, тууштай байх уу гэх мэт наян юм бодоод хэзээ ч хийдэггүй л дээ. Угаасаа хар мянган л тийм төрлийн подкаст Интернэтэд дүүрэн л байна. Ямар нэг ялгарал хэрэгтэй байх. Тэгээд дан эмэгтэйчүүд дээр төвлөрүүл яах бол гэж бодлоо. Зах зээлийн тал хэсэг нь шууд байхгүй болчихдог юм болов уу. Хийх гэж байгаа хүн шиг л лаг лаг юм бодож байна. Надад кареераа хөөгөөд бас хажуугаар нь гэр бүлдээ анхаарал халамж тавиад явж байгаа ээжүүд их мундаг санагдаж байна өө. Өөрөө тэгж чадахгүй байгаа болохоор. Эрэгтэй хүмүүс тасралтгүй кареерийнхаа төлөө бага багаар зүтгээд ахиад, ард нь нэг 'хатан ухаан бүхий' эмэгтэй гэрийн ажлаа зохицуулаад л яваал байдаг. Гэтэл нөгөө хатан ухаант маань бас өөрөө кареер хөөмөөр байгаа байхгүй юу. Гэтэл байгалийнхаа жамаар бид л хүүхдээ тээнэ, төрүүлнэ, хөхүүлнэ, асран халамжлана. Гэрийн хоол унд, цэвэр цэмцгэр байдал, эрүүл мэнд, хүмүүжил, хүүхдийн сургууль, дугуйлан бараг бүгд биднээс хамаарна. Мэдээж мөнгө хэрэгтэй учраас нэг нь буюу нөхөр ажлаа сайн хийх хэрэгтэй, тэгж байж тасралтгүй мөнгө олж ирнэ, тасралтгүй ажиллаж байгаа учраас тэр хүнийг гэрийн жижиг сажиг асуудлаас хол байлгаж, амраахыг хичээнэ гэх мэт. Тэр завсраар ажил, мэргэжил, кареераа хөөж байгаа эмэгтэйчүүд бол үнэхээр мундаг гэхээс өөр аргагүй байгаа биз дээ. Нөхрүүдийг чичлэх ч юм уу буруушаах гээгүй л дээ. Зүгээр амьдралын гарцаагүй байгаа байдлыг л хэлээд байгаа юм. Нөхөр мэдээж завтай чөлөөтэй цагтаа туслана, мөнгө олж ирэхийн төлөө ядартал зүтгэнэ, сэтгэлээ чилээнэ, ойлгож байна л даа. Үгүй яахав, амжилтанд хүрээд, их мөнгө олж ирээд, гэрийн үйлчлэгч аваад, эхнэр ажлаа хийж кареераа хөөгөөд гэх мэт болно л доо. Гэхдээ л хүн болгоны амьдрал адилгүй. Бидэн шиг хоосноос эхлээд хоёулаа зүтгээд хажуугаар нь бас балансаа алдчихгүй гэж хичээгээд сурна, хөгжинө, хүүхэд гаргана, өсгөнө, аялна зугаална гээд л хичээж байгаа гэр бүлд эхнэр бол кареер хөөж эрчүүдтэй өрсөлдөнө гэдэг бол бас л их тэвчээр, ухаан, хөдөлмөр шаардах юм шиг. Эсвэл зүгээр шалтаг ч юм уу мэдэхгүй ээ. Хааяа өөрийгөө үнэн сугаар мэдрэх юм. Амжилттай яваа эмэгтэйчүүдийг хараад мундаг юм, яаж амжуулдаг юм гэж бодно. Эрчүүдийг хараад энэ ч арагшаа санаа зовох, хүүхэд төрүүлэх шаардлага байхгүй сайхан юм гэж бас өөрийгөө өмөөрөх гэж оролдно. Тэгснээ зүгээр л сайхан байгаа байдалдаа аз жаргалтай байгаа хүмүүсийг хараад заавал өөрийгөө бусадтай харицуулах, амжилтанд хүрэх албатай юм уу, зүгээр өдөр тутмын амьдралаасаа таашаал аваад урсгалаараа амьдраад л, инээгээд л тайван байж болдоггүй юм уу гэж бодно. Гэхдээ тэр төрлийн хүн биш ч юм уу. За за ийм баахан дэмий юм бодлоо. Салбараасаа хөндийрөөд удсан, буцаж ороод ажиллаж чадах болов уу гэсэн айдастай, жирэмсэн ээжийн эморол гэж ойлгож болно доо. Манай салбарын эрчүүд нэг ажил нухахаараа өдөр шөнөгүй суугаад, ажил дээрээ юм уу өрөөндөө бүгээд л, цаг хугацаанаас тасраад, төвлөрөөд, яг тэр урсгал зоондоо орох гээч нь болж байгаад ард гардаг санагдаад байдаг юм. Тэгэхээр маньд тийм боломж бий юу гэж би барьцан боддог. Өглөө хүүхдүүдийн хоол цай бэлдэж хичээлд нь явуулна. Өдөр нь тэгээд нэг юман дээрээ суучихаар гэрийн хамаг ажил алдагдана. Цэвэрлэх, угаах арчих, хоол хийх хамаг ажил хойшлоод тэрэндээ санаа зовоод төвлөрч ч чадахгүй, цагруугаа байн байна харна. Гүрийгээд удаан суухаар гэдсэн дотроос хүүхэд өшиглөөд нуруу өвдөөд тухгүйтээд унана. Тэгж байтал хүүхдээ сургуулиас авна, оройн хоол, дахиад цэвэрлэгээ, хоол идсний дараа залхуу хүрнэ, яг төвлөрөөд сууя гэхээр ээж ээж гэж шулганах хүүхдүүд, гэнэт нөхрийнхөө хажуугаар ороод сайхан унтах хүсэл, за тэгээд дуус дуус. Яахав ээ бүгд шалтаг гэдгийг мэдэж байна л даа. Бүгдийг нь хаяад өдөр хоёр гурван цаг гаргаад төвлөрөөд суух боломж надад байгаа гэдгээ мэдэж байгаа. Тэгж чадахгүй байгаа болохоороо энд ингээд шалтаг тоочоод гоншигоноод байгаа юм аа. Мундаг л баймаар байх юм дөө, мэдэхгүй. За за чадвал жаахан төвлөрөөд юмаа хийгээдэхье. Түр баая!
Comments
Post a Comment