Posts

Self love challenge #3

Image
Өөрийгөө хайрлах 9 хоногийн сорилыг туршиж үзэх гэсэн боловч энэ нь миний хувьд хэдэн сараар үргэлжилж байх шиг байна. Гэхдээ удаанаар ч болов бүгдийг нь хийж үзвэл өөртэйгөө илүү дотно танилцаж, илүү хайрлах юм шиг мэдрэмж төрөөд байгаа тул зогсоохгүй байхыг хичээнэ ээ. Хүн ер нь бодол сэтгэлийн амьтан гэдэг. Би бол яг мөнөөсөө мөн. Байнга л ямар нэгэн зүйл бодож эргэцүүлж, тэрүүгээрээ өөрийгөө унагаж босгож, хурцалж мохоож байдаг нэгэн. Заримдаа сөрөг бодлууддаа автаж сэтгэлээр унана, заримдаа хэт сэтгэлийн хөөрөлдөө автана гэх мэт. Өнөөдөр тэрхүү намайг удирдаад байдаг сөрөг бодлуудынхаа талаар эргэцүүлж, өөртэйгөө ярилцах нь ээ. ӨНӨӨДРИЙН АСУУЛТ: Танд одоо тохиолдож байгаа, эсвэл өмнө нь тохиолдсон ямар нэгэн таагүй, хэцүү үйл явдлын талаар бодно уу. 1. Ямар хэцүү, таагүй зүйл тохиолдсон бэ? Өнгөрсөн семестрийн талаар бичье гэж бодлоо. Миний хувьд хоёрдогч хэл дээр их сургуульд сурч байгаа анхны удаа гэдгээс гадна Англи хэл маань тийм ч хангалттай сайн биш учраас маш их стресстэй б...

Мартын найман ⚘

Image
Өнөөдөр их сонин өдөр байна аа. Бие ч тавгүй байгаа юм шиг, сэтгэл ч тавгүй байгаа юм шиг, эсвэл   бүх юм зүгээр ч юм шиг. Өнөөдөр "Мартын найман". Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, манайхаар бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Би өнөөдөр цэцэг аваагүй. Гэхдээ тэрэнд сэтгэл дундуур байгаа юм уу гэвэл үгүй л дээ. Харин нөхөр эзгүй болохоор хоосон оргиод байх шиг байна. Өнөө өглөө үүрээр явахдаа хайр нь ирэхдээ бэлэг авчирнаа за гээд үнсээд явсан. Тэгээд л тэрэнд нь миний сэтгэл дүүрчихсэн.  Магадгүй цаг агаар бас нөлөөлөөд байгаа байх. Манай энд зогсоо зайгүй 2-3 долоо хоног бороо орж байна. Зарим газраараа үер болоод л, байшингийн дээвэр хүртэл ус татчихсан. Байгалийн гамшиг гэдэг нь болж, олон хүн орон гэргүй болж байх шиг байна. Бид яахав, хотын төвд шахам болохоор санаа зовох юмгүй, орон сууцандаа эморсон шигээ тайван л сууж байна. Энд ирээд 4 жил болоход нэг жилийн айхтар гал түймэр, нэг жилийн үер, 2 жил гаран цар тахал гээд их л юм үзэвдээ. Үзлээ гээд яг дунд...

Хичээл эхэлсээн - Семестер 2

Image
Зэээ, хичээл орж эхэлсэн байдиймаа!  За эхний семестрийн айдас стрессийг бодоход 2 дахь семестер гэдэг чинь хамаагүй тайван байдаг юм байна хөөе. Ядаж л хичээл сонголт болон хичээлийн явц ерөнхийдөө яаж явагдахыг мэдэж байгаа болохоор энэ нь юу юм бол, тэрийг яах юм бол гэж сандарч хямрахгүй байна. Тэгэхээр хүн ер нь мэдэхгүй зүйлээсээ хамгийн их айдаг, стресстдэг гэдэг үнэн юм аа. Хичээл сонголт дахиад л үзэх гэсэн хичээл хоорондоо давхцаж нэг хэсэг толгой гашилгасан ч давхцуулаад, нэг лекцээ нөхөж үзэхээр зохицуулаад юутай ч болсоон.  Энэ улиралд бас л 4 хичээл үзэж байгаа бөгөөд Даваа, Мягмар болон Лхагва гаригуудад хичээллэх болно. Лекцүүд бүгд цахимаар, харин лаборатори болон семинарын хичээлүүд танхимаар орох болсон. 1 болон 3 дахь өдөр лекц, семинар дарааллаад, 2 дахь өдөр харин 1 лекц, 2 семинар ороод, давхцсан нэг лекцийг нь дараа нь нөхөж үзнэ.  Хичээл эхлэхийн өмнөх 0 долоо хоногт сургууль дээр болж байгаа танилцах хичээл, клуб, бүлгэмүүдийн танилцуулга, фестив...

Хил хязгаар буюу Boundary

Image
За өөрийгөө хайрлах сорилыг хийж байгаа найз маань 2 дахь өдрийнхөө даалгаврыг оруулжээ. Энэ удаад Хил хязгаар буюу Boundary-ийн тухай. Хил хязгаар бол биднийг бусдаас зааглаж буй орон зай бөгөөд хамгийн гол асуудал нь бусад хүмүүс бидний хязгаарыг давах биш бид өөрөө өөрийнхөө хязгаарыг эвддэгт байдаг гэнэ. Өнөөдрийн сорил бол ямар хил хязгаартаа бид эзэн сууж чадахгүй байгаагаа тодорхойлох юм байна. Дараах өгүүлбэрүүд миний хувьд хир үнэн, мөн хэрхэн сайжруулж болохыг тэмдэглэх юм байнаа.  1. Тийм гэж хэлэхийг хүсдэг боловч үгүй гэчихдэг. Үгүй байх зүйл дээр тийм гэчихдэг.  - Yes . Заримдаа хэн нэгний хүсэлтэнд үгүй гэж хэлж чаддаггүй. Хүсээгүй мөртлөө тийм гээд хэлчихээд өөртөө ачаа үүрүүлж явдаг.  2. Хэн нэгэнд үгүй гэж хэлэхдээ санаа зовдог (гэмшдэг). - Yes . Туслаж чадахгүй болоод үгүй гэж хэлэхдээ гэмших мэдрэмж төрдөг.  3. Бусдын нөхцөл байдал, тухыг бодож өөрийнхөө зарчмаас өөр үйлдэл хийдэг. - Maybe . Өөрийнхөө зарчим гээч юмыг сайн мэдэхгүй болохоор энэнд ...

Өөрийгөө хайрладаг хүн ямар үйлдэл хийдэг вэ?

Image
За энэ бол бараг ойр хавьд тэмдэглэл хийчих юм олдохгүй болохоор нь бичиж байгаа ноорог шүү. Нийтлэхгүй ч байж магад. Нүүр ном үзэж байтал нэг найз маань өөрийгөө хайрлахад суралцах 9 хоногийн чээллэнж эхлүүлж байгаа, эхний өдөр энэ гарчиг дээр байгаа асуултад хариулж 20 өгүүлбэр заавал бичих ёстой гэсэн байхаар нь сонирхоод туршиж үзэж байгаам шүү.  Өөрийгөө хайрладаг хүн ямар үйлдэл хийдэг юм бол? 1. Мэдээж эрүүл мэнддээ хамгийн их анхаарна. Тиймээс "эрүүл хоол"-ноос эхэлье. 2. Дараа нь мэдээж дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг. 3. Зөв цагт унтаж нойроо сайн авдаг.  4. Аль болох уурлаж бухимдахгүй, аливаа зүйлсийг хөнгөн уужуу хүлээж авдаг. 5. Бусдад хэт их санаа зовж, түүндээ өөрөө стресстэхгүйн тулд үгүй гэж хэлж чаддаг. 6. Гоо сайханд тогтмол орж, арьс, үс хумсаа арчилдаг. 7. Өөртөө хамгийн чанартай зүйлсийг авч зориулдаг, ө өртөө таалагдсан зүйлд гар татдаггүй.  8. Цагаа зөв зохицуулж чаддаг, цагийг нь тулгаж өөрийгөө зовоож, эвгүй байдалд оруулдаггүй.  9. Эмнэлги...

Feeling old 👵

Image
Хааяа бас өөрийгөө хөгширсөн гэдгийг муухай мэдрэхиймаа. Хичээл орохоос өмнө хэл усаа жаахан зүгшрүүлээд хүн амьтантай нүүр хагараад бэлдэж байя гэж бодоод нэг залуучуудад зориулсан хөтөлбөр байхаар нь бүртгүүлээдэхсэн, ямартай ч тэнцэж бариад өнөөдөр хөтөлбөрийн бэлтгэл семинар болов. Яваад очтол дандаа хүүхдүүд, ихэнх нь бакалаврын оюутнууд. Даруй надаас 10 насаар дүү гэсэн үг юм уу даа 👵. Яриад, өөр хоорондоо танилцаад явж байтал 2 хүүхэдтэй аниа гэдгийг маань мэдээд нүд нь орой дээрээ гарч энэ тэр. Залуучууд малуучууд гэсэн юманд бараг багтахааргүй болж байгаа юм байна дөө. Манай үеийнхэн арай өөр юм хийж явдаг юм шиг байна шд 😜 Би өөрийгөө оюутан, залуухан гэж бодоод яваад байсан чинь кк.  Ирэх нэг дэхээс эхлээд 2 долоо хоног, нийт 8 өдөр, өдрийн 6 цагаар хамрагдах хөтөлбөр юм. Гэтэл өнөөдрийн 2 цаг аягүй удаан юм шиг өнгөрч гэдэс хүртэл дундуур нь дугараатахав. 6 цаг юугаа хийж өнгөрөөхийн байгаан бөө мэд. Дээрээс нь хүүхдүүдийн хичээл яг зэрэгцэж эхэлнэ. Хөгшин аниа нь хүү...

Энэ жилийн эхний пост байсан байна!

Image
Юм хийе гэсэн чинь хийгдэгддэггүй сонин өдөр байна аа. Шинэ оны эхний пост цоглог эхлэх байсан чинь юу бичээд байна аа. Яасан бэ гэхээр Ковид гуай морилсон. Гэхдээ одоогоор зөвхөн нөхөрт хүрсэн байгаа. Би өөрийгөө чагнасан маягтай, гэхдээ гайгүй л байна. Ер нь манай энд утгаа алдсан гэхэд болно дөө. Учир зүггүй 2 жил гаргахгүй оруулахгүй гээд сүйд болоод л, хаагаад боогоод хамгаалаад л байснаа одоо сулд нь хаясан. Вакциндаа хамрагдсан учраас хөнгөн тусаад өнгөрнө гээд тэгээд байгаа юм уу бүү мэд. За ямар ч байсан туулаад, тусаад л өнгөрөх юм шиг байна.  Би энд уг нь үзэл бодол бичье гэж боддог боловч үйл явдал бичсээр байгаад таарах юм. Гэхдээ бас үйл явдлуудыг бичээд тэмдэглээд явбал хожим нь дурсгалтай гэж боддог юм. Өдрийн тэмдэглэлийн оронд л хөтөлдөг гэх үү дээ. За тэгээд тэмдэглэлээ эхлэх үү дээ.  Юун түрүүнд шинэ оны мэнд ээ!  Шинэ оноо Сиднейн салютыг үзсэн шигээ завин дээр гэр бүлийн найзуудын хүрээнд угтсаан. 15 орчим минутын турш нүд баясам гайхалтай ёслолын бу...