Posts

Ээжийн тухай шүлэг

Би мундаг зохиолч, яруу найрагч биш л дээ. Гэхдээ хааяа нэг сэтгэл хөдлөж гэгэлзэхээрээ өөрөө өөртөө зориулж хэдэн мөр холбох дуртай. Ойрд тэгж бичээгүй удсан ч байна. Надад өөрийн минь бичсэн хайрын тухай, нөхөрлөлийн тухай, аавдаа бас ханьдаа зориулсан, бүр эксдээ зориулсан шүлэг ч бий. Гэхдээ надад ээжийн тухай шүлэг байдаггүй юм. Би бичихийг хүсдэггүй, оролдоогүйдээ ч биш л дээ. Хэд хэдэн удаа эхлүүлж, оролдож үзсэн. Энд тэнд оролдож байгаад орхисон нооргууд байж л байдаг. Гэхдээ ээжийн тухай шүлэг бичихэд надад үг дутаад байх шиг санагддаг юм. Тэр нэг агуу зүйлийг илэрхийлэх илэрхийллийг цөөхөн хэдэн мөрөнд багтааж болохооргүй мэт, үг дутаад байгаа мэт санагдаад бичиж байгаа зүйлээ дуусгаж зүрхэлдэггүй юм. Хамгийн сайхан үгсийг бичлээ гэж бодтол ганцхан ЭЭЖ гэх үгний дэргэд дэндүү хүчгүй, ядмагхан мэт болчихдог. Магадгүй өөрөө ээж болсноосоо хойш ээж гэдэг хүний тухай бүр ихийг ойлгосон ч юм шиг. Зовохдоо зовж, жаргахдаа жаргаж намайг төрүүлж, хүн болгосон ижий минь одоо ч хүртэл...

Сайн байна уу 2017 он!

Хэтэрхий орой мэнд мэдэж байгаагаа мэдэж байна аа. Шинэ он гараад 2 сар 10 хоног өнгөрсөн байна. 2 хүүгийн залуу ээж блог хөтлөх завгүй байлаа. Гэхдээ аль хэдийнээ 2017 оныхоо төлөвлөгөөг гаргачихсан шүү! Энэ онд маш их зүйлс төлөвлөсөн байгаа. Үүрэг хариуцлага нэмэгдэх тусам өөрийгөө илүү их дайчлан олон зүйлийг амжуулахаар төлөвлөөд байна. Шинэ зүйл ихийг сурах, шинэ аялалууд хийх, шинэ газар үзэх, бас бүтээлч ажил гээд нилээд шинэ соргог, гайхалтай зүйлүүдийг төлөвлөсөн байгаа. Удахгүй ажилдаа орно. Үр минь дэндүү нялх байгаа ч тэгэх хэрэгцээ байна аа хүү минь, ээжийгээ ойлгоорой. Тэрнээс биш хүүтэйгээ тэврэлдээд санаа зовох зүйлгүй өдрийг өнгөрөөх шиг жаргал хаана байхав. Гэхдээ ээж нь бүхнийг амжуулна аа, итгээрэй. Амжилт, Аз хийморь, Эрч хүч, Эрдэм чадал цогцолсон гайхалтай сайхан жил байх болтугай! 

Амаржсаны дараа

Төрөөд удаагүй байхдаа бичнэ дээ гэж бодож байснаа таг мартаж орхиж. Би гэдэг хүн 2 дахь хүүгийнхээ ээж болоод сар гаруй хугацааг үджээ. Догдлон хүлээлгэж байсан үр минь хэдийнээ сар хүрээд унгас алдаад унтаж байна даа дэргэд минь. Ээж хүү 2 эсэн энх амаржсаан. Анхны төрөлтийг бодвол 2 дахь нь илүү туршлагатай байдаг юм байна. Харьцангуй асуудал багатай байгаа шүү. Төрөхийн өмнөхөн л том хүү минь ээждээ нялх санагддаг байсан чинь одоо хэзээний нэг том залуу харагдаад байдаг болсон. Сахилгагүй нь хэтрээд, үймүүлээд, дүүгээ сэрээж, үгэнд орохгүй болохоороо загнуулж зэмлүүлэх нь ихэссэн. Уг нь гуравхан настай нялх юм шүү дээ миний үр чинь. Агаа нь гээд дүүгээ үнсэх нь хөөрхөн гэж. Хүүтэй хүн алздаггүй юм гэсэн. Ээж аав хоёрыгоо өргөөд л аваад явчих 2 ханхар эрийн ээж болсон доо. Ээж минь хүүг маань сар гаран болтол нь хамт байж байгаад гэрлүүгээ явсан. Эх хүн гэж... Ээждээ дэндүү их талархаж байгаа ч илэрхийлж чадахгүй юм даа охин нь. Та минь байгаагүй бол би чинь яахсан билээ. Өөрөө өсг...

Амаржихын өмнөхөн

2016 оны 10 сарын 10. Шөнийн 00 цаг өнгөрч байна. Би гэдэг хүн үнэгний нүд залгичихсан юм шиг орондоо хөрвөөгөөд хэвтэж байна. Ингэхэд үнэгний нүд үнэнгээсээ залгиад унтахаа байж үзсэн хүн байдаг юм байхдаа. Яагаад ингэж ярьдаг юм бол. Заа тэр яахав. Хөөрхөн үртэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээсэн ээж эмнэлгийн орон дээр догдлон хэвтнэ. Үр минь гэдсэнд тонгочсоор. Ургийн зүрхний цохилт муу гэж оношлогдоод эмнэлэгт хэвтээд 4 хонох гэж байна. Гэхдээ хэвтснээс хойш миний хүүгийн зүрхний цохилт хэв хэвийн байгаа болохоор айлтгүйлдээ. Ээж хүү 2 эмнэлэгт идэж хэвтээд сайхан л байна. Жоохон байхад эмнэлэгт хэвтэхийг хүсдэг байж билээ. Хүмүүс гоё гоё юмтай эргээл. Тэрнээс нь идхийнсан гэж бодогдоол. Эмчилгээний тухай боддоггүй байж л дээ. Гэхдээ л жоохон том болсон хойно ч гэсэн хүсэл биелээд байгаамуу идэж өгч байна өө. Эмчилгээ ч бараг байхгүй болохоор зовлон ч бага. Ямар сайндаа өнөөдөр эмнэлгээсээ оргож гараад банк орж ажлаа амжуулаад, гэртээ харьж тайлангаа хийж явуулаад, толгойгоо угаагаад...

Жирэмсэн үедээ хийж болох зүйлс

Image
Ер нь эмэгтэйчүүд бид жирэмсэн болов уу үгүй юу, ялангуяа төрөх дөхөөд декрит авахаар хамаг сайхан, хөгжилтэй зүйлсээс хойш сууж, гарч орохоо ч багасгаж, сүүлдээ найз нөхөдгүй болж, стресст орж, гэрийн мухарт шигдэх болдог шүү дээ. Нэгэнт төрөөд нэг хэсэгтээ сайхан үрээ хараад хамаг юмнаас хойш суух болдог болохоор төрөхөөс өмнө яагаад хөгжилтэй бас үр бүтээлтэй байж болохгүй гэж. Нэтээс жирэмсэн үедээ хийж болох зүйлсийн талаар хайтал ерөөсөө олигтой юм гарч ирсэнгүй. Хийж болохгүй зүйлсийн жагсаалт, идэж болох, болохгүй хоолны жагсаалт хамгийн их байдаг юм байна. Тэгээд би нь өөрийн багахан туршлагаараа бяцхан зөвлөгөө бичихээр шийдлээ. Эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаас нь тийм айхтар сайн мэдэхгүй болохоор тэр тал дээр өөртөө анхаарал тавиарай.  1. Тэмдэглэл хөтлөх Бяцхан үрээ хэвлийдээ тээж буйгаа мэдсэн тэр өдрөөс энэ тэмдэглэлийг эхлүүлээрэй. Зүгээр нэг сурагч дэвтэр ч байсан болно. Гол нь тэр дэвтрийг чи үрээ тээж байх үеийн аз жаргал, догдлол, гуниг, үйл явдлууд ...

Зүгээр л нэг

Юу бичихээ мэдэхгүй мөртлөө л ямар нэгэн юм бичмээр санагдаад утсаа тэврээд хэвтчихлээ. Жоохон юм бичиж санаагаа амраачихаад унтнаа. Өглөө босож хичээлээ хийх хэрэгтэй. Би чинь оюутан хүн шүү дээ. Жоохон хөгшин оюутан байж магадгүй. Удахгүй 2 дахь үрээ хүлээн авахаар бэлтгэж байгаа ч хичээлээ хийгээд оюутан л байгаад баймаар байх юм. Гадагшаа явж сургуульд сурна гэсэн хүсэлтэйгээ хичнээн ч удав даа. Зарим хүмүүсийн хувьд зүгээр л хүссэн л бол хийчих юм байхад миний хувьд мөрөөдөл мэт зүйл байгаад өөртөө гутрах юм. Залуу сайхан нас минь урсаж, сурахаас илүү хийж бүтээх нас минь ирж байх шиг санагдаж байна. Гэхдээ л сурмаар бас дахин сурмаар байна. Чанартай сурч, мэдлэг хуримтлуулж, ертөнцийг илүү танин мэдэж, хамгийн гол нь туйлын хүсэл, мөрөөдлөө олж, түүндээ хүрэхийн тулд үхтлээ тэмцмээр байна. Өдий наслаж, 2 хүүхдийн ээж болж байгаа байж одоо хүртэл зорилгоо мэдэхгүй, олохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Өдөр тутмын асуудалдаа санаа зовж, өдийг хүртэл мөрөөдөлдөө хүрэх алхам хийх ...

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 3 - БНСУ

Зиаа тэгэхээр энэ удаагийн аялалаа бид Бүгд найрамдах солонгос улсаар үргэлжлүүлж байна... :-) Википедиагаас авсан мэдээллээр Бүгд Найрамдах Солонгос Улс маань Солонгосын хойгийн өмнөд хагаст орших Дорнод Азийн улс юм. Хойд талаараа Умард Солонгостой хиллэдэг ба баруун зүгт Шар тэнгисийн цаана Хятад, зүүн зүгт Япон тэнгисийн цаана Япон улсууд ойр байрладаг. Өмнөд Солонгосын хамгийн том хот нь нийслэл Сөүл хот юм. Энэ улс нь эх газрын болон халуун орны чийглэг уур амьсгалтай, дийлэнхдээ уулархаг тогтоцтой 99,392 ам дөрвөлжин километр, бараг 50 сая хүнтэй ажээ. Би бээр эдийн засгийн гайхамшигт өсөлтөөрөө Азийн дөрвөн барын нэг хэмээн нэрлэгдсэн энэхүү улсад зорчих боломжийг өдгөөгөөс 4 сар хагасын өмнө олсон юм. Ажлын газраас маань Герман, Солонгос, Монгол гурван улсын хамтарсан төслийн хүрээнд 4 хүнийг Солонгосын Ханбатын их сургууль дээр ажиллах томилолт олгосноор 2 эгч, нэг настай эрэгтэй багшийн хамтаар Гуулин улсыг зорилоо.