Зүгээр л нэг

Юу бичихээ мэдэхгүй мөртлөө л ямар нэгэн юм бичмээр санагдаад утсаа тэврээд хэвтчихлээ. Жоохон юм бичиж санаагаа амраачихаад унтнаа. Өглөө босож хичээлээ хийх хэрэгтэй. Би чинь оюутан хүн шүү дээ. Жоохон хөгшин оюутан байж магадгүй. Удахгүй 2 дахь үрээ хүлээн авахаар бэлтгэж байгаа ч хичээлээ хийгээд оюутан л байгаад баймаар байх юм. Гадагшаа явж сургуульд сурна гэсэн хүсэлтэйгээ хичнээн ч удав даа. Зарим хүмүүсийн хувьд зүгээр л хүссэн л бол хийчих юм байхад миний хувьд мөрөөдөл мэт зүйл байгаад өөртөө гутрах юм. Залуу сайхан нас минь урсаж, сурахаас илүү хийж бүтээх нас минь ирж байх шиг санагдаж байна. Гэхдээ л сурмаар бас дахин сурмаар байна. Чанартай сурч, мэдлэг хуримтлуулж, ертөнцийг илүү танин мэдэж, хамгийн гол нь туйлын хүсэл, мөрөөдлөө олж, түүндээ хүрэхийн тулд үхтлээ тэмцмээр байна. Өдий наслаж, 2 хүүхдийн ээж болж байгаа байж одоо хүртэл зорилгоо мэдэхгүй, олохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Өдөр тутмын асуудалдаа санаа зовж, өдийг хүртэл мөрөөдөлдөө хүрэх алхам хийх нь битгий хэл түүнийгээ олж мэдээгүй байгаа нь яасан харамсалтай юм бээ. Цалингаас цалингийн хооронд амьдарч, байрны лизинг, цалингийн зээлэндээ дарлуулж, мөрөөдлөө биш мөнгө бодож амьдармааргүй байна. Аз жаргалтай гэр бүл, сайхан хань, үр хүүхэд, эрүүл саруул элэг бүтэн амьдрал, амжилттай карьер, ажил мэргэжил, сайхан найз нөхөд, мэдээж энэ бүхнийг хүсэхгүй хэн байхав. Гэхдээ өдөр тутамдаа хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж, баяр баясал авах, түүгээрээ ямар нэгэн оргил цэгт хүрэхийн тулд цуцалтгүй тэмцэх эрч хүч, нэг тийм хөдөлгөгч хүчин зүйл надад хэрэгтэй байна. Намайг зовоож байхдаа надад аз жаргал өгдөг тэр зүйлийг хайж байна. Магадгүй би амьдралынхаа тэн хагас, түүнээс илүүг нь ч элээчихсэн байж магадгүй. Гэхдээ миний үлдсэн амьдралын хамгийн эхний өдөр, эхлэл цэг бол өнөөдөр. Өнөөдрөөр эхлэх энэ цаг хугацааг би утга учиртай өнгөрүүлэхийг хүсэж байна. Яг одоо л эхэлмээр байна. Тэр нэг өдөр, тэр нэгэн зүйлийг хийгээд эхэлчихсэн, хийж байгаа тухайгаа эрч хүчээр дүүрэн бичлэг оруулахаа амлаж байна. Яагаад гэвэл энэ чинь би шүү дээ!

Comments

  1. Яагаад гэвэл энэ чинь чи шүү дээ! Амжилт найз минь <3

    ReplyDelete
  2. Goy blig bna. Unshij ehlej bna. Minii bodloor taniig hudulguh huch ni tanii huurhun 2 ur, ger bul tani bolow uu. Az jargal husey

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts