Posts

Showing posts from 2012

Хүсэл

Би яаамаар байна гээч? Гадаад явмаар байна. Инээдтэй байна уу, тэгээд яваач гэж үү? Болохгүй байна аа. Явж чадахгүй байна. Явах ямар ч нүх сүв, шалтаг шалтгаан, боломж бололцоо байхгүй байна ш дээ. Явахыг хүсэж байгаа маань л явах шалтгаан байж болох юм. Гэтэл чадахгүй байна л даа. Хүмүүс хүссэн үедээ явж, сурч, зугаалж, ажиллаж, аялаж, амьдарч байхад би явахыг мөрөөдөж байна. Өрөвдөлтэй байгаа биз? Явмаар байгаа ч явж чадахгүй байна гэдэг ганцхан миний л муугийнх байх тийм үү? Би бусдаас тэнэг, бусдаас боловсрол муутай, бусдаас азгүй болохоор... Заза ингээд юм л бол өөрийгөө доош нь хийх гээд байдаг юм. Зүгээр л явмаар л байна, аялсан ч болж байна, сурсан ч болж байна. Амьдарч олон жил бол болохгүй ээ. Зүгээр богино болон дунд хугацаагаар. Тэгээд л үзэхийг хүссэн үзэсгэлэнтэй газруудаараа аялаж зургаа татуулаад, сонсоогүй хэзээ ч мэддэггүй байсан зүйлүүдээ үзэж амаа ангайлгаал, романтик газруудаар зугаалж догдлоол, идэж үзээгүй зүйлүүдээ идэж шүлсээ гоожуулаал, дэлхийн хөгжилтэй боди...

Амьдрал чиний төлөө...

Удаан уулзаагүй блог минь сайн байна уу. Байж байж орж ирэхээрээ ингэж нэг мэндэлдэг юм. Блогоо ч бичихээ байж өөртөө цаг бага гаргадаг болоод байгаа юмуудаа. Сүүлийн үед миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байна. Тийм болохоор өөр бусад зүйлсдээ анхаараад блогтоо ч орж амжихгүй л яваад байж. Мастераа хамгаалснаас хойш олигтой сурсан, хийж гийгүүлсэн ажилгүй л байна. Зуны амралт, нүүдэл суудал, залгаад ажилдаа орсон боловч залхуураад л урсгалаа даган хөвж явна даа. Гэвч хувийн амьдралд нилээд их өөрчлөлт гарсан. Тэр бүхнийг одоо энд тоочоод яахав. Ямартай ч амьдрал хэмээх их далайн зах зухаас нь амталж л явна. Энэ дөнгөж эхлэл нь гэж бодохоор зүрх үхэх шиг, ба зориг ч орох шиг. Гэхдээ өнгөрсөн амьдралдаа харамсахгүйн тулд, хийсэн сонголтондоо бардам үлдэхийн тулд, одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд, ирээдүйдээ итгэлтэй алхахын тулд бүх зүрх сэтгэлээ зориулан, бүх чадлаараа зүтгэн хөлгүй их амьдралыг аз жаргалтайгаар даван дуулах болно. Түүнтэйгээ хамт...
Цаг хугацаа с этгэлийн шархыг  эдгээдэг... Гэхдээ соривыг арилгадаггүй!

Ухаантай болох есөн арга

Сэтгэл зүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. 1. Их юм бичиж бай Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй. 2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.  3. Их тоглож бай Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний о...

Уйтгартай

Уйтгартай блог минь сайн байна уу. Уйтгартай өдрийн мэнд. Чи уйтгартай учраас чамтай уйтгараа хуваалцахад аятайхан байдаг юм. Яагаад чи уйтгартай гээч, яагаад гэвэл чамайг хүмүүс уншдаггүй. Тэгтэл яагаад би энд уйтгараа хуваалцах дуртай байдаг гээч, бас л хүн уншихгүй болохоор л тэр. Ажил гэгч дэндүү уйтгарын, орчин байдал нь ч тааруухан, хамт ажиллагсад нь ч гунигтай. Компьютер, компьютерийнхаа ард тачигнуулж, мэндийн зөрүүнд дуугарч байвал баярлах нь тэр. Найзууд гэвэл бас л уйтгартай. Орой завтай үедээ халуун кофе ч бай, халбага пиво ч бай хувааж уугаад гунигаа үргээх хүн алга байна. Өнөөдөр ийм ажилтай, тийм уулзаатай, нөхөр найз залуу хүлээж байна, ядраад байна, бөөнөөрөө л уулзъя, дараа болъё. Хариултыг нь одоо өөрөө мэддэг болохоор асуух ч илүүц хэрэг. Гэхдээ тэд хүссэн зүйлдээ зав гаргасан тухай сураг сонсогдож харагдаж л байдаг. Хүсээгүй учраас надтай уулзахгүй, тун уйтгартай. Ер нь л уйтгартай юм, энэ залуу нас. Хүмүүс хөгжилтэй өнгөрөөгөөд байхад би л уйдаад байх шиг. Эсвэл...

Би бүсгүй хүн

Эр хүний дэргэд элгэмсүүхэн эрхлэх гэж, эр хүн гэдгийг нь илэрхийлэх бүхэнд шунан дурлах гэж, эр сэтгэл, эр ертөнцийн хөрснөө ургах гэж, эрдүү алхаа, эрэмшүү зориг, халимаг үс, ширүүхэн ч юм шиг арьсных нь ширхэгийг мэдрэх гэж, ядраад харихад нь халамжлан угтах гэж, яараад ирэхэд нь инээж тосох гэж, дуртай хоолыг нь хийх гэж, хөлс үнэртсэн цамцыг нь угаах гэж би бүсгүй хүн болж төрсөн. Гэзгийг минь эв хавгүйхэн задлахыг мэдрэх гэж, гэрээ дүүргэн суухыг нь харах гэж, ээж байх гэж, энгэрт нь хяраад туних гэж уурлахад нь аргадах гэж, уйлахад нь нулимсыг нь арчих гэж, бүдрэхэд нь түших гэж, өндийхөд нь тулах гэж би эр хүний дэргэд эмэгтэй хүн болж төрсөн. Алдааг нь хуваалцах гэж, амлалтыг нь урамшуулах гэж, онгироход нь хөөргөх гэж, олзонд шунахад нь олныг ухааруулах гэж, өглөөд яарахад нь өвөртөө хоргодуулах гэж, өнгө дагахад нь өөртөө татах гэж, үдэш ирэхэд нь үрээ тэврээд угтах гэж би бүсгүй хүн болж төрсөн. Хатуу үгийг нь давах гэж, халираад буцахад нь омогшуулах гэж, хард...

1995 оноос өмнө гарсан Монгол романууд

http://bayasgalanb.blogspot.com  блогоос энэхүү хэрэгтэй жагсаалтыг авлаа. Өөрийнхөө уншсан хэдийг дундаас нь олж тэмдэглэхэд жоохон ичмээр л санагдлаа. Бүгдийг нь биш юмаа гэхэд боломжоороо уншихыг хичээнэ ээ. I. Ч. Лодойдамба “Алтайд” 1949, 1955 2 Б, Ринчен “Үүрийн туяа” (гурамсан) 1951, 1955. 1981. 1994 3 Д. Сэнгээ ”Нэгэн нутгийнхан” /Дуусгаагүй/ 1959 4. 3. Баттулга “Хөх тэнгэр” 1960, 1995 5. Л. Түдэв “Уулын үер” (хоймсон) 1960. 1965. 1971 6. Д Намдаг “Цаг төрийн үймээн” 1960, 1967. 1988 7. Ч. Чимид “Хавар намар” 1962, 1984 8. 3. Сандаг “Хүний ганц” 1962, 1991 9. Д. Даржаа “Алс холын ертөнцөд зорчсон нь” (зөгнөлт) 1963 10. Л. Чойжилсүрэн “Өвсний шүүдэр” /хоймсон/ 1964, 1983 11. Б Ринчен “Заан залуудай” (хоймсон) 1964, 1966, 1995 12. Ц. Цэдэнжав “Хаврын урь” 1964 13 Д. Мягмар “Нийлэх замын уулзварт” 1964 14. С. Дашдэндэв “Улаан наран” 1964 . 15. Л. Түдэв “Нүүдэл” 1964 16. Р. Чойном “Хүн” (шүлэглэсэн) 1964; 1990 17. С. Дашдооров “Говийн өндөр” (...

Миний аав миний супер баатар

Хүн бүрт өөр өөрийн гэсэн супер баатар бий. Тэр бол ААВ. Миний аав бол миний хамгийн мундаг БААТАР. Миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, дуусашгүй их хайраар хайрлаж чадах өөр эр хүн энэ хорвоо дээр үгүй. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Монголчууд саяхнаас энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Сайхан аавдаа, хорвоо дээр намайг ийм хүчирхэг хүн болгож хүмүүжүүлсэн буурал аавдаа "Аавуудын баярын мэнд" хүргээд, та бол хамгийн шилдэг хамгийн супер БААТАР минь байсан, байгаа, байх ч болно гэдгийг хэлээд, томоос том тэврэлт, үнсэлтийн хамт илгээе! Монголын бүх аав нарт жинхэнэ аав, жинхэнэ баатар байж чадсаных нь төлөө энэ өдрийн мэндийг хүргэе! Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг  Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг  Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа Хариу бүрий болтол гадуур баахан хэсчихээд Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө Жаахан охиноо бүгдээс харамлан ха...

Би Мастер :)

Хайртай блогоороо орж ирэлгүй зөндөө удсан байна. Өөртөө блог хөтлөх ч зав гаргахгүй байсаар тэр л дээ. Ингээд би Шинжлэх Ухааны Магистрын зэрэгтэй боллоо. Хүмүүс авж л байдаг ч гэсэн хувьдаа л нилээдгүй хичээл зүтгэл гаргасан болохоор бахархмаар бас сайхан байна. Гэхдээ цаагуураа хийх зүйл зөндөө их үлдэж байна. Нөгөөдөр дипломоо гардаж авна, ромбоо зүүнэ. Гоё доо. Тэгээд найзуудтайгаа уулзна. 5 дахь өдөр гэртээ харина. Аав ээждээ очно. Тэгээд найзуудтайгаа уулзна. Зөндөөөө гоё! Нээх сайхан том ачаа хөнгөрсөн мэт болоод явчихлаа. Энэ зуныг хөгжилтэй бас үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсэж байна. Төлөвлөгөөнийхөө зах зухаас дараа оруулнаа. Одоо би Мастер :)
Ухаантай мөртлөө уйтгартай байснаас тэнэг бөгөөд хөгжилтэй байсан нь дээр гэнэ дээ ;))

Би бороонд дуртай

Зүсрэн шивэрсээр... Өдөржин орлоо. Би яагаад ч юм бороонд дуртай. Гэхдээ бороо орохоор гуниглачихдаг. Тэгэхээр гуниглах дуртай гэсэн үг юм боловуу. Үгүй ээ гуниглах биш цаанаа л нэг бодолд дарагдчихдаг. Өөртэйгээ ярилцмаар элдэв зүйлсийг бодмоор санагддаг. Маш их зүйлс толгойд бодогдож, бүхэл бүтэн ном биччихмээр бодлууд миний толгойд эргэлддэг. Тэгэхээр зүгээр л бодох, эргэцүүлэх дуртай байх нь. Гэхдээ заримдаа юу ч бодолгүй хөнжлөө нөмрөөд хэвтээд л унтаад л баймаар байдаг. Банштай цайгаа хийж уучихаад унтаад унтаад л баймаар. Юу ч бодохгүй байх бас л дуртай юм байна. Гэтэл бүр эсрэгээрээ заримдаа бороонд шалба нороод алхаад л гүйгээд л баймаар байдаг, бүр дүрсгүйтээд... Замын хонхорт тогтсон усыг туулж, хажуугаар өнгөрсөн хүмүүсрүү ус цацлан, инээгээд л инээгээд л баймаар. Гэхдээ мэдээж ганцаараа тэгж явахгүй л дээ. Найзуудтайгаа, эсвэл хайртай хүнтэйгээ. Хайртай хүнтэйгээ хамт явбал шалба норсон биеэрээ тэврэлдэж нойтон нүүрээ нийлүүлж үнсэлцээд л, хөтлөлцөж гүйлдээд л. Харин ганц...

Заавал уншаарай, гоё шүлэг байна.

...Амьсгал авахад хөндүүр даасан өдрүүд Амьдрал дээр зөндөө л байдаг Аньсганд багтахаа больсон нулимс Ангирын далавчинд дайгдаад холоо дэвчихсэн өдрүүд байдаг Зургаан тэр бум хүмүүс дунд ганцаардаж Цурхиртлаа уйлмаар,цөхөртлөө хашгармаар Чимээгүй холын хол явчихмаар Чийрхэж даарсан хүйтэн өдрүүдээр Чиний төлөө үхэж чадах Чулуун багана шиг хоёрхон хүн байдгийг санаарай Чамд амьдрал хайрлаж,чамаас хором ч холдоогүй Чиний төлөө үхэж чадах цаад 2 буурлаа сана. Живхийг чинь үнэрлээд тайтгардаг аавтай хүн байж Жихүүн салхинд ганхаад уйлж суугаад яах юм Жижиг баривчийг чинь үнсээд сүү өргөдөг ээжтэй хүн байж Жиндээх жаврын үзүүрт нулимсаа хийсгээд яах юм Ертөнцөд чамаас амиа ч харамлахгүй хоёрхон хүн байдаг Ерөөл хэлж сүү өргөөд хайраа асгаж л суугаа Юүлүүр шиг амьдралын зовлонгийн цоорхойг таглаж Ердөө л чиний төлөө амьдардаг 2 бурхнаа сана Хайрт чинь хуурлаа гээд уйлаад суугаа та Хамгийн түрүүнд ээжийгээ санаарай Хайраа бүгдийг нь чамруу асгачихаад Хоногийн шөнөд бүү...

Заавал

Заавал хийх ёстой! Заавал хиймээр байна! Заавал хийнэ.!
“Чи эсвэл анхдагч, эсвэл цор ганц, эсвэл хамгийн шилдэг нь байх ёстой”

Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь

Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь  Зүйрлэшгүй сайхан ханхүүд хайраа хэдийн алдчихсийм  Зүйдэлгүй хөх огтургуйн түмэн оддоор итгэлээ бөхлөөд  Зөвхөн түүний л энгэрт наран болоод мандчихсийм  Сэтгэлд минь хайрын гал хэдийн авалцчихсийм  Сүүдэр болж түүнийг минь битгий халхал  Сүү шиг ариухан болоод эмзэгхэн цэцэгсийн цомирлог  Сайхан түүний л өмнө сүүлчийн удаа нээгдчихсийм  Хайр минь мөнхийн зүүдээр хучигдчихсийм  Харанхуй нөмөрлөж хараар битгий буд  Хөөргөн дэвэргэн сэтгэл түүний л хайранд нуугдчихсийм  Хүнийх болсон сэтгэлд жаргал шивнээд буц  Хариу болгон чамд сайн сайхныг ерөөнө  Хагацалд идэгдэхгүй мөнхийн хайр чамайг тосно  Зүрх минь эзэнтэй битгий тогш залуу минь by someone

Гарын таван хуруу

Эрхий хуруу шигээ байх сан Эсгэсэн тангарагтаа дэндүү үнэнч Ижил бусаддаа гэмгүй тусч Сайн бүхнийг илэрхийлсэн утгатай Салаавч өгөхөд чухал үүрэгтэй Эрхий хуруу шигээ явахсан Долоовор хуруу шигээ явахсан Доромжилж тарласан нүдний харцыг сох хатгаж чадах Довтлох дайсны өөдөөс бууны гох атгаж чадах Долоовор хуруу шигээ явахсан Дунд хуруу шигээ явахсан Дургүй хүргэсэн нэгний өөдөөс Дураараа гозойж чаддаг Дурлалт бүсгүйнхээ нандин газарт Дурыг нь оргилтол бүжиж чаддаг Дунд хуруу шигээ явахсан

Эрч хүч хэрэгтэй байна

Image
Нилээн удаан юм бичээгүй бараг блогтой гэдгээ мартах шахсан байна шүү. Ар араасаа үргэлжилсэн олон баярын хөлд дарагдаад, дээрээс нь хавар болоод нэг л ядруу, залхуу болчихлоо. Гэхдээ л өнөөдөр гадаа гоё байна. Дулаахан, нар ээгээд л, хүмүүс цаанаа л нэг инээд алдсан, баяртай болцгоочихжээ. Охид хүүхнүүд нимгэн хувцсандаа ороод атаархмаар ганган дэгжин охид хаа саагүй харагдаад байна. Нээх сайхан зад шоппинг хийж шкафаа дүүргэмээр, үсээ тайруулж өнгийг нь өөрчилмөөр, машинтай хот хөдөөгүй зугаалмаар, бас өдөржин ном уншиж гэртээ унтмаар.. ер нь ажлаас өөр намайг сэргээх бас амраах зүйлүүдийг хиймээр байна... Сая найзуудаасаа ямар зураг харж сэтгэл нь сэргэдгийг асуулаалдаа бүгд байгаль гэж байна. Тэгээд ямар байгаль гэдгийг нь олохгүй сүүлдээ өөрсдөөр нь хайлгалаа. Яах гэж байгаан гээд асуухаар нь "сонжоо" гээд хэлчихсэн. Энд ингээд бичээд сууж байгааг минь мэдвэл надад уурлах байхдаа. За яахав дуртай зургуудыг чинь орууллаа. Үзээд эрч хүч тайшврал олж аваарай, тэгээд надад б...

Цэрэг үүрэгтэн эрчүүддээ

Image
Эрчүүддээ удахгүй болох Зэвсэгт хүчний яруу алдарт 91 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе!  Эх орныхоо хилийг цээжээрээ хамгаалсан цэргүүд биш ч Ирээдүйг нь гартаа атгаж байгаа сэхээтэн цэргүүд та нар Эр цэргийн албыг хааж дайны талбарт зогсоогүй ч  Эрхэмсэг бүсгүйчүүдийг хамгаалж дурлалын талбарт зогссон торгон цэргүүд та нар

Гэргийн тунирхал

Ахиад чи намайг уйлуулвал үүл болчихно шүү ,би Анхны салхи сэвхийхэд л тэнгэрээр нэг тарчихна Ахиад нэг л гомдоовол цонхны цэцэг болчихоод Аргадаж гуйгаад сөгдөхөд чинь нэг ч үг дуугарахгүй Нулимс нүднээс гардаг юм биш ээ Зүрх минь л нэг нэгээрээ дусалдаг юм Нууцыг минь ингээд мэдлээ шүү чи Үгэнд л би хордчихдог юм Сормууснаасаа ахиад дуслан бие минь эмтрээд эхэлбэл Солонго болуутаа энэ минь үүрд замхрах нь ээ л гэж бодоорой..  Хэний шүлэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Таалагдлаа.

Бэрхшээл дунд ч боломж бий.

Image
Хөөрхөн байгаа биз. Ургах найдвар бараг байхгүй, хөлдөөд, хатчихсан байсан ч бага зэрэг итгэл байсан болохоор бусад цэцэгтэйгээ хамт услаад л байсан чинь нэг өдөр ингээд гараад ирсэн байсан. Хараад ямар их баярласан гээч. Тэгээд яагаад ч юм энэ үг санаанд орсон юм. Надад урам өгөх шиг л болсон. Бэрхшээл дунд ч боломж байдаг!
Бүх юм тийм сайн биш ч бас тийм ч муу болчихоогүй байна аа. Ажил ихтэй ч бага багаар урагшилж л байна. Санхүүгийн асуудал хүнд байгаа ч би өлсөхгүй, бас даарахгүй байна. Зав бага байгаа ч би өөрийгөө амраах бас хөгжилдөх зав гаргаж чаддаг нь сайн хэрэг. Одоо дахиад жаахан хичээх хэрэгтэй байна. Одоо хамгийн ойрын чухал зорилт бол магистрын дипломын ажлаа сайн хийх! Энэ маш чухал. Тийм учраас маш их хичээх бас хөдөлмөрлөх хэрэгтэй. Залхууралгүйгээр. Мэдээж хэрэг би үүнийг хийж чадна! Яагаад гэвэл энэ чинь би шүү дээ! ;-)
‎"Ямар нэг юмыг сайн хийж чаддаг байсан ч, түүнээс илүү сайн хийж чад. Эрсдэлтэй нүүр тул, анхдагч бай, бусдаас өөр бай, шударга бай." -Анита Роддик

''Миний худалдаж авсан нөхөр" орчуулгын өгүүллэг

Заавал уншаарай. Маш их таалагдлаа. Ayn Rand-n зохиол "The husband I bought"-н орчуулга Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм... Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм.  Би Гэнрид хайртай байсаан. Одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдөө л энэ. Миний амьдрал гэвэл юрдөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч v...

2012 Амжилт!

Шинэ оны, шинэ жилийн, шинэ сарын, шинэ өдрийн мэнд! 2012 ондоо амжилт бүтээл, аз жаргал, гэрэл гэгээтэй бүхнээр дүүрэн байгаарай! Миний зүгээс блогтоо улам улам их зүйлийг бичиж оруулахыг хичээх болно. Мөн өөрийнхөө амьдралд олон шинэ зүйлийг хийхээр, амжилт дэвшилтэд хүрэхээр, их зүйлийг сурахаар, өөрчлөлтийг бий болгохоор төлөвлөсөн байгаа. Та бүхэн ч бас зорилготойгоор төлөвлөгөө гаргаж, зоригтойгоор түүндээ хүрээрэй! Амжилт хүсье ;)

Би чиний бүсгүй

Хайртынхаа энгэрт зоргоороо эрхлэхдээ Би ялдам бүсгүй  Ханашгүй хайрын баланд согтсон  Би энхрий бүсгүй  Ганцаардлыг инээмсэглэлээр далдлах  Би хуурамч бүсгүй  Ганцхан чинийх л байх заяатай  Би үнэнч бүсгүй Эргэх хорвоод чамд л ганц ирсэн  Би чиний бүсгүй                                 by someone