''Миний худалдаж авсан нөхөр" орчуулгын өгүүллэг

Заавал уншаарай. Маш их таалагдлаа.


Ayn Rand-n зохиол
"The husband I bought"-н орчуулга

Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм. 
Би Гэнрид хайртай байсаан. Одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдөө л энэ. Миний амьдрал гэвэл юрдөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч vгvй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зvрх сэтгэл гээд бvхэл хил хязгаарыг төвөггvй давж чаддаг юм билээ. 
Би тvvнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би тvvнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладгаа ухаарсныгаа бол бvvр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон vгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байсан юм. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Yргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүхэл хамт олон даяраа түүнийг гайхан бишэрдэг байхад тэр бусад хvмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгvй. Өөртөө шүүмлжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүнрvv хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидыг галзууруулах дөхдөг байв. Гэнригийн аав нь тvvнд томоохон бизнес орхисныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргvй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан.
Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгvй залуу... Би түүний хайрлах бүсгүйд атаархана... харин түүнтэй гэрлэх бvсгvйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархлыг төрүүлсэн. Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангvй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бvvр дасчихсан байв.
Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илvv цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хvн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг "Дэндүү сайхан ухаалаг охин", "асар их ирээдvйтэй бүсгүй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө занд маань нэг их дуртай байгаагvй шиг сангддаг.
           
Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэ гуай ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ. Тэр миний амьдрал байсан юм байж.
Стаффорд ч надад хайртай байсаан. Бүүр чин сэтгэлээсээ. Энэ бол түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггүй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. Яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бvгдийг авах гэж хорвоод төрсөн хvн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх цорын ганц зvйл." гээд гарыг маань хурууны өндөгнөөс мөр хvртэл маань үнсэж байсныг нь би мартдаггvй юм.
Би бол түүнрүү харахдаа энэ хорвоо дээр өөр юуг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бvгд л намайг чичрүүлж орхидог... Yүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чин нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сүүлчийн чин амьсгал л үүний төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндүү их жаргал...
Би нэг өдрийг бүүр аягүй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 дүүжин даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бүүр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Доошоо... Дээшээ... Доошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илүү хурдан, илүү хурдан" хэмээн хашигарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. Цамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хvртлээ шуучихсан тэр маань ямар ч vзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ... Гараараа олсноос барьчихсан түүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс нь салхинд намираад л...

Амьсгалж ч чадахгvй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгvй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэхгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгvй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ нь бидний анхны удаа үнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би түүний мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хүчтэй базсан байлаа) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд хүртэл үнссэн...
Тэр үед бидний бие биендээ хэлсэн ганц л үг нь түүнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yүрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yүрд".
Дараагийнх нь өдөр тэр ирсэнгvй. Yдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй. Харин миний зүгээс жаахан ч болов анхаарал татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараах өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгvй мэт юмс ярисаар байснаа сүүлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүхлээр нь сонсож билээ. Гэнри бүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсоогүй, маш олон хүнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай үлдсэн байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ… Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй бүгд нь шалбаагт унасан юм.
Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнриг хүндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хүн “ Одоо тэрнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангүй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрийн юунд нь болдог байнаа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хvvхэн олон хүний санал бодлыг нэг өгvvлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— манай нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг (гэм нь хүнтэй гэрлүүлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугтсан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нvvрээ будангаа хажуугаас нь “Тэгэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдна…
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмэн санамсаргүйгээр миний бүх асуултад хариулчихав. “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа яриж байсныг нь би санамсаргүй сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгүй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгүй айн чичэрсэн. Би түүнийгээ бараг л танисангүй. Ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандалных нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг нь vл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүнрүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод “Гэртээ харь Ирэнэ.” Гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргүй юм гэж үү? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгүй шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү? ”гэж хэлэхэд түүний дуунаас нь зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм. Энэ бүгд түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгvй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнриг булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дүүрэн инээдээр… Хэрвээ чиний бүхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чин зөвхөн мөнгөгүй болсных нь төлөө орхи гэвэл инээд чин хүрэхгүй гэж үү?
            Тэр маань намайг сонсохыг хvсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би түүний нүдэнд нь байсан асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгvйгээр амьдарч чадахгүй шүү дээ…чадахгүй” гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт замаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. Тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс үнсэлт хоёроороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. Тэгнэ” гэж хэлээд чичэрч билээ. Түүний их хайр нь бүгдийг нь дуусашгүй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампуурлаар дууссангүй. Тэд бид хоёрын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгvй. Итгэх ч аргагүй байсан юм чинь… Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ үнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд “Чи чинь галзуураа юу? Чи түүнтэй гэрлэж болохгүй, Ирэнэ… Энэ чинь тэнэг хэрэг… тэнэг…” гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүр хэлэх үгээ ч олохгүй байв. Тvvний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй Ноён Броган хүртэл “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг.
Ноён Дэвис- манай эцэг эх хоёрын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзэхийг хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ. Ха ха ха. Би үүнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. Би дэндүү их жаргалтай байлаа.

Хамгийн холын хараатай үгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж амьдрал таньсных нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгүй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм авчирдаггvй юм шүү!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хүйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!" гэж Стаффорд тvvнээс дутахгvй хүйтэн өнгөөр хариулсан юм.
Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггvй юм. Ер нь юу ч санадаггvй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л vг хэлж чадна "Гэнри". Тэр үргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн 2 биенийхээ төлөө амьдрах л үлдлээ. Өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид 2... 2 хүн хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.
Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагvй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх vvсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа.

Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хvчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хүчээ хуваарьлаж чаддагvй учир, би түүний ажилд нь ч хүртэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог байв. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа.

      Би түүний энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувирахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгоcoн нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагvй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо...

Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
"Чам шиг бvсгvйг бvтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирэнэ." гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ" гэж хэлээд миний мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагvй юм. Эр хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгийг мэдээд хэрэггүй байдаг юм. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардлаас өөр зүйлгүй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаарахнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч хэрэггүй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол ях вэ?" гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж "Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм" гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, үйл хөдлөл бүхнийг уншиж чаддаг болсон байв. Түүний ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 үдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын элчинд удаан гэгч нь үнсэлцдэгсэн. "2 хүн яаж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ.
Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бvтэн 4 жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгvй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггvй юмаа. Би амьдралд асар өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггvй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....
Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид хоёрын жигтэй дурлалыг үзээд магадгvй урдийнхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Түүний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зvй ёсоор багтдаг болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггүй юм билээ.


            Ийнхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бvхнийг би амьдарч туулсан юм чинь бичиж чадах зориг надаас гарнаа...
Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йорк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Европоос буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн үдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бүсгүй байж билээ. Хав хар үсээ голоор нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагvй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгvй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч үнэлэмгvй өвөрмөц байлаа... Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан юм. Манай хотынхон нөгөө бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгvй шидэлцгээж байв. Аргагvй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж байсангvй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэнд дээрх хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасч бүр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
Гэнри түүнрүү харав... удаан гэгч нь тогтуухнаар... Урьд нь түүнээс гарч байгаагvй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодхон байсан юм... Тэр 2 хэдэн удаа бүжиглэв.
Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яран сандралдан түүнрүү очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ фенүүдийн нэг нь "Байгаа бүх хүнээс сонго" гэж хашхирав.
"Байгаа бvх хүнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж хэлээгvй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв.
Би Гэнриг буцаж ирэхэд нь Клэйрийн тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би түүнийг энэ хариултнаас хамаагvй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгvй.
Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хүсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
"Ээ, Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шvv дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна Харвингсынхан, Хатагтай Хью, хатагтай Брvvкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж "Ерөөсөө явъя" гэв.

Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нүд рүү ямар ч саадгvй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хүртэл тэр хоёрыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хүссэн нь тэр байлаа.
Yүний дараагаар Гэнри Клэйрийн очсон нэг ч үдэшлэгийг алгассангvй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагvй тэр Клэйрийн театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд нь догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггvй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд үхтлээ гайхсанаас биш янзан бүрийн сэжиг төрж байсангүй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйрээс хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж, бүх урилгануудыг үгүйсгэдэг байв. Тэр гэртээ бүрзийн суух болов... харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа.. Айдас.
            
Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзлийг үгүй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгүй. Yүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрыг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа...
Тиймээ би өөрийнхөө хувь заяагүй 2 гараараа энэ өгүүлбэрийг бичэж байна. Хүний амьдралд ярихад ч хэцvv тийм зүйлс тийм үе гардаг юм билээ. Yүнийг би тэр үед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан... Дараа нь галзуурал. Би vнэндээ үүнд итгэж чадахгvй байлаа. Би энэ явдлыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхгүйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч... Би эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бүгд тамын эцэст би тэмцэхээр шийдсээн...
Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож, хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо... би "Хүн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгvй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйртэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогvй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав. Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагvй хүрээд ирсэн. Yүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ.

Ингээд бид хоёулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид хоёулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангүй ээ! Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдийнхаасаа улам илүү сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Бvх юм дууссан байлаа.
"Гэнри, хоёулаа энэ үдэшлэг рүү явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий түүнд хэллээ. Бид 2 сүүлийн үед болсон бүх үдэшлэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр үдэшлэг рүү явлаа. Тэр Клэйрийг тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажилгав... Yдэшлэгний төгсгөлд бид 2 хоёулаа мэдэхийг хүсч байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ.
Би тэр шөнө унтсангvй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгvй байлаа. "Бид хоёрын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юу?"... "Тэр зовох ёстой хүн нь би байх болноо... Гэнри л лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихая. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов уу?"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ...
Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа болисон гэвэл чи ях вэ?" гэж асуув. Тэр миний нүдрүү намуухнаар харснаа "Би итгэхгүй ээ!" гэсэн...
Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгvй байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгvй хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгvй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангvй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон надруу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнригийн үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
            Би Гэнриг тэр тухайгаа ярьх болов уу гэж удан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгvй. Клэйр Гэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйртэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараар тусгай урилга Гэнрирүү явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн...
Би нэг үдэшлэг руу ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэг рvv явсандаа би хэзээ ч харамсдаггvй...
Би өрөөг голоор нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью, Хатагтай Броган хоёрыг ярьж байхыг санамсаргvй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
- Ирэнэ түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй шүү дээ гэж хатагтай Хью хэлж байна.
- Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэнэ чинь үндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгүй шд гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би барьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лүүгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй.. Надад энэ тухай хэзээ ч ам нээхгvй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярихгvй юм бол би ярих учиртай...
Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгvй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз. Магадгүй би үргэлжлүүлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно би чадахгvй ээ! Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би түүгийг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яж мэдэх билээ дээ... Тэр миний мөнгөний золиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ...
Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой... Яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас... Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа.
Би ямар ч гэсэн хөдлөх хэрэгтэй. Яах вэ? Салъя гэх vv? Тэр мэдээж хvлээж авахгvй... Түүнд хайргүй гэж хэлэх үү? Бүр үнэмшихгүй...
Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зүрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.

Байшиндаа дөхөж очоод харвал Гэнригийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд садаа болохгүйн тулд чимээгүйхэн гэртээ орж, түүний өрөөнөө хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харууслаар дүүрэн нулимсыг нь гүйцээж чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ...
"... Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх одоо түүд байхгүй шд..."
Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшихгүй тэгэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй.
Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хүнд ярихгүй.
"Ирэнэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув.
"Юу ч болоогvй ээ!" гэж би хариуллаа. "Онцгүй зүүд зүүдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй" гэж би хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнрид өөрийнхөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх боломж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр өдөр хүрч ирсэн юм...
Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнригийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй. Би хаалганд дөхөж очин түлхүүрний нүхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйрийг би харсаан. Тэр үнэхээр дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Гэнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгvй байна гэж үү?" гэх нь дуулдана.
"Yгүй би ойлгохгvй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнрирүү хөөрхөн нүдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.
            Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүнрүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичэрч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
"Гэнри..." гэж хэлэхэд түүний хоолой нь яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр түүнрүү дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна" гэж хэлж байна. Гэнри үг ч дуугарах сөхөөгvй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 хоёулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?" гэж хэлэв.
Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. Тэр ч үүнийгээ мэдээд нүдээ гараараа таглав.
"Чи энд яах гэж ирсэн юм бэ???"
"Яагаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсч байна" гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи хайртай биз дээ" гэж шивнэн асуув.
"Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах... хэцүү байсан учраас би нүдээ аньсан... Тэгээд л болоо...
"Ингэж хэлэхийг чин ямар их хүлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээд Гэнрийг чангаар тэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд...
"Чи бид 2 дахиж уулзаж болохгүй..." гэж хатуухан өнгөөр хэлэв.
"Yгүй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтост хүлээж байя."
"Би ирэхгүй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"Яасан ч үгүй... хэзээ ч..."
"Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рүү шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгvй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнриг хичнээн их зовж байгааг харж байлаа...
Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хөдлөх хэрэгтэй...
            Би өрөөндөө очиж малгай, цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнрирүү явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу? Хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа...

Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Түүний хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yүрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хvрч очоод, газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Түүндээ мөргөсөн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангvй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээс гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхарлуу явав.
"Гэнри. Надад Хатагтай Кован захиа хүргүүлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирэе." гэж түүний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бүр дээрийн нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бүсгүй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
"Би чамайг явуулмааргvй байна. Чи бүр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогvй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавиж хэлэв.
"Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хүрээд ирнэ."
Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгvй байх байв. Долоон цагийн үед би Гералд Грэйруу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хүрээд ирэхгүй юу?" гэж хэлсэн юм.
"Юу... Юу гэнээ? Өө, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангүй утсаа тавилаа... Миний төлөвлөгөө маш хялбар. Гэнри 9 цагт Холтосд Клэйртэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид хоёрыг харна. Би шөнөжингөө байхгvй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.
Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгvй бодлоо гээхийг хүсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нүүрээ будав. Би хөөрхөн харагдахыг хүсч байлаа. Гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтосд ирэхгvй бол яах вэ? Тэр "Яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ. Тэр Клэйрийг эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яахав..." гэсэн бодол зурсхийн орж ирэв.
            Энэхvv гэгээн бодолд цочсондоо би гартаа бариж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгүй бол, тэр Клэйрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэр лүүгээ хамаг эрчээрээ гүйж ирээд түүнийгээ тэврэн хамаг үнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдрөөс хойш хуурай байсан нүд маань том том дуслуудаар дүүрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шүү... Хүн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан уед итгэл найдвар өчүүхэн төдий сүүмэлзэхэд сэтгэл хамгийн хэцүүгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. Гар минь учиргvй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргvй даваа байлаа. Хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч үдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхааралтай яваарай! Битгий хамаагүй ядарчихаарай, Ирэнэ минь" гэж хэлж билээ.
"Санаа зоволтгүй Гэнри. Би зүгээр..." гээд би түүнийгээ үнссэн. Хамгийн сүүлчийн удаа...
Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хvүтэн салхи цувны минь доогуур гулгаж нүцгэн мөрөнд минь хүрч байсаан... Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгүүр, эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэртэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хүүхнүүд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бүр ирдэггүй байсан юм...
Би ХОЛТОС хэмээх нэрийг бүтээсэн том том гэрэлт үсэгнүүдийг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нүд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yүдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хүн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгvй. Хэтэрхий гял цал болсон үйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв үү үгүй юу жааз хөгжмийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл үүсгүүрүүд... цагаан ширээнүүд... хар костюм... нvцгэн мөр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...
Ноён Грэй намайг хvлээж байлаа. Тэр яг л дээд зэргэлэлийн эрэгтэйчvvдйин сэтгvvл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хvнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч хсинж тэмдэг узуулсэнгvй, эелдэг бөгөөд хvндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо vvдээр орж гарч байогаа хvмvvсйиг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод vvд ширтэж суухад бvх юмсыг будэгхэн vылэн хөшиг бvрхсэн мэт санагдаж байсан юм. Бvх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хvртэл.
Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хvрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv өнгийсөн бол том цагаан дугираг 2 зvvнээс өөр юг ч олж харахгvй байсан байх даа.
Яг 9 цагт, хормыг заагч зvv 12 тоог шvргэв vv vгvй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хvн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь тvvнйи биеийг зөөлнөөр ороожээ... толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зvvлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгvvр нь гялалзах чулуунууд гvйх нь дуу алдмаар vзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гvйлгэн харав. Гэнриг ирээгvйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичэрч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Тvvнйи суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
9.15... Том шилан хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчvvд, vслэг эдлэл даашинз болсон хvvхнvvд чимээгvйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгvvр эцэсгvй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хvн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бvрт минь хvйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рvv маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгvй нэг ч хором сууж чадаагvй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэл;эх нь зvvд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч vгvй аяган дах мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дvvрсэн нvдээр харж байсан юм.
9.25. Өвдөг маань гэм хийсэн хvнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичэрснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгvй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр vед. Би нууцхан Клэйр рvv харав. тэр бас л хvлээсээр байлаа. Тvvнйи нvд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь тvvнйиг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хөгжим тэгж хvнд дуулдаж байсан уу толгой руу маань хvнд зvйлээр зогсоо зайгvй нvдэж байгаа юм шиг санагдаж байв. Бvгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгvй боочихмоор санагдаж би хvйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгvй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгvй байлаа. Тэр харанхуй нvх мэт надэад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогvй юм. Чих минь таг дvлий болсон мэт чив чимээгvй намайг нэг хором бvрхэв.
Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би тvvнйи хvзvvгээр нь тэвэрч, мөрөнд нь нvvрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр vед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "ирэнэ хэтэрхий чанга хашхирч болохгvй"...
            Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.
Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дөнгөсөнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.

Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...

            Зөөгч надад дарс авчирч өгөв. Бvvр 2 шилийг. Грэй нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Гэнригийн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цvл пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хvртэл цутгачихав. Тэгээд нугуу дуурэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлvvлэн би чангаар инээж эхэллээ.
Грэй бvvр амаа ангайчихсан зогсож харагдана. "Инээ. чангаар хөхрөн инээ" гэж би Грэйд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан хvмvvс хэн тэр бvдvvлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хvссэнээр.
Би усээ задлан сэгсийлгэж, бvvр сvvлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж "Ох Гэри минь"гэснээ энэ маань хангалттай санагдсангvй сандалаасаа босч Грэй-н өвөр дээр нь сууж тэврэн vнсэж буй мэтээр нvvрээ нvvрэн дээр нь наалаа. Ингэхдээ нь хажуудаа байсан хиймэл ханыг тvлхэн унагав. Бvхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нvvр туллаа. Би над руу харж байсан тvvнйи нvдийг хэзээ ч мартахгvй... Бид 2 чимээгvй байлаа. "Ирэнэ... Ирэнэ" гэж тэр итгэж ядан шивнэж байв.
Би айж ичиж байгаа хvний дvрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогvй царай гаргаж "Тэгээд?" гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нvдэндээ итгэхгvй байгаа бололтой хэсэг дарж байснаа "Би чамд саад болохгvй ээ!" гэж хэлээд Клэйр рvv яваад өгөв. "Өөр газар луу явая Клэйр" гэж тэр Клэйр-т хэлж байна. Клэйр ч босч тэр 2 гараад явчихав. Би тэр 2ыг шилэн хаалгаар харагдахгvй болтол нь дагуулан харж билээ... Тэгээд л бvх юм дууссан...
Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грэй руу эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгож тавьж байлаа. Тэгээд "Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ ч дээр байсан биз." гэж хэлсэн.

"Тийм ээ, Грэй, ингэсэн нь ч дээр байсан юм" гэж би чимээгvйхэн хэлсэн.
БИд 2 буцаж ширээндээ суун, чимээгvйхнээр хоолоо идэж дуусгалаа. МИний бvх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтэгнэж байсан тул Грэй нөгөө ичгэвтэр явдалын тухай нэг их санаа зовж байгаа янзгvй сууна. 10.30-ын vед би тvvнйиг гэрт маань хvргэж өгөхийг хvслээ. Тэр ингэж тvргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгvй эелдэгээр машиндаа суулган намайг гэрт маань хvргэж ирлээ. "2уулаа удахгvй дахиж уулзана биз дээ?" гэж гэрийн vvдэнд ирчихээд гарыг маань атган байж асуув. "Тэгэлгvй яхав. Тун удахгvй... ойр ойхон уулзах болно." гэж намайг хариулахаад Грэй баяр хөөрөөр дуурч яваад өгөв.
... Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бvv мэд ямар ч гэсэн би хөдлөлгvй удаан зогсов... Бvх юм нэгэнт ард хоцорчээ.
Би Гэнри-н ажлын өрөөнд нь орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр , өрөөний голд тавьсан сандалыг байранд нь тавив. Буйдан дээрхи дэрнvvдйиг засч дараа нь Гэнри-н ширээн дээрхь зураг тосол гэх мэт зvйлсийг янзлав. Тvvнйиг шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бvгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. ингэж хамгийн сvvлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би.
БYх юмийг янзалж дуусаад. би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнри-н тvшлэгтэй сандал , хөлөө тавидаг дэрийг нь баахан харж суулаа. САндал дээр нь сууж зvрхлээгvй учраас, хөлнийх нь дэрэн дээр толгойгоо тавиж харанхуйг бvдэг улаан гэрлээрээ, чимээгvйг дуугаараа vргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг vнсэж байснаа би санаж байна....
Yvдний өрөөнд тvлхvvр шажигнах дуу гарахад би хурдхан босч, vvдний өрөө рvv очив. Гэнри цонхийчхоод зогсож байна. Над руу харсан ч vгvй, хувцасаа тайлж өлгvvрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө руу явлаа. Би ч дагалаа.
Бид өрөөнд орсны дараагаар чимээгvйхэн удаан зогссоны эцэст тэр хvйтэн хөшvvнээр:
"Чи надад ямар нэг юм тайлбарлах у?"
"Надад тайлбарлаад байх юм байхгvй ээ! Чи бvгдийг нь харсан."
"Тиймээ би харсан..."
            Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу харан vзэн ядалт, гутамшиг дvvрэн инээмсэглэлээр инээмсэглээд "Гэхдээ энэ чин сайн хэрэг!" гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгvй байгаад тэр улам улангасч "Чи... чи... яж ингэж чадаваа" гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгьи л байв.
"Чам шиг эмийг би 4 жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бvvр галзууруулах нь Ийм юм байж хэрхэвч болохгvй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагуй шvv дээ. Чи ийм юм хийж чадахгvй." Би юу ч хэлсэнгvй.
тэр гараас минь зууран авч намайг газар луу тvлхээд "Чи новш минь. Яриач. Хэлээч! Хариулаадах надад.Ягаад чи ингэж байгаа юм бэ?"
Би тvvнйиг нvд рvv нь харж байгаад хамгийн гашуун худлыг тvvндээ хэллээ. "Би чамайг гомдоохыг vнэхээр хvсээгvй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн бовоч vнэхээр тэсч чадаагvй." гэж би хэлсэн. Тэр намайг юуны тухай яриж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавиж хойшоогоо ухрав. тэгснээ инээв. "Тэгвэл би чамайг баярлуулах уу, Ирэнэ? Би чамд огтоос ч хайргvй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч vгvй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би vнэндээ баярлаж байна". гэж тэр хэллээ.
"Чи баярлаж байна уу? Гэнри?"
"Yнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чин би харж байна ла даа."
"Yгvй дээ Гэнри, БИ сэтгэл дундуур биш байна. Бvх юм зvгээр."
"Нээрэн vv? за за газар хэвтээд байлгvй босч vз дээ." гэж хэлээд тэр дахиад өрөөг тойрон холхиж эхэлснээ "над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгvй шvv! Би хориглож байна." гэж хашгирав. БИ толгой унжуулж "би харахгvйээ Гэнри" гэж хэлэв.
            "Yгvй чи харах болно. Чи өөрийгөө харах болно." гэж Гэнри хамаг чангаараа хашхираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив. "Даашинзаа хар даа чи!". Хар улаан өнгөтөй дарс мөнгөлөг даашинзыг минь бvрхэн урсчээ.
"Чи тэрэнд хайртай болсон, чи тvvнтэv явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ vнсэлтvvд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал..." Би юу ч хэлсэнгvй. МИний төлөвлөгөө бvтэмжтэй болжээ.
гэнри ч хэсэг дуугvй суусны эцэст тайван боловч хvйтэн өнгөөр
"Чи одоо бид 2ын хооронд юу ч байхгvй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогvй байсан нь дээр байсан юм. Чи ч би чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бvхнийг чи надад буцааж өг! мэд ээ!" гэж хэлэв.
"Би одоо өгнөө, Гэнри."
Би дээшээ өрөө рvvгээ явж бvх зvйлсийг авчрав, тvvнйи зурагнууд, тvvнйи бэлэгнvvд, хэдэн захиа гээд л миний тvvнээс авсан бvх юмс. Тэр миний авчирч өгсөн бvх юмсыг аваад гал руу шидчихэв.
"Би энийг авч vлдэж болох уу?" гэж би тvvнйи хамгийн сайхан нэгэн зургийг нь гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, зургийг авч газар чулуудав. Би тvvнйиг нь газраас авч элгэндээ тэврэв.
"ТЭгээд 2уулаа аль болох хурдан гэр бvлээ цуцлуулах хэрэгтэй." гэж Гэнри хэлээд галын хажуу дах сандал дээрээ суунгаа "Намайг ганцааранг маань орхиотох."гэв.
Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт зогссон. Тvvн рvvгээ харсан. Тэгээд тvvндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар... "Намайг уучлаарай Гэнри... хэрвээ чи чадвал... тэгээд намайг мартаарай... Муухай бодлоор сэтгэлээ зовоож байгаад хэрэг байхгvй.Клэйр-н тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш тvvнйи тухай бодоорой. тэгсэн нь дээр."
Тэр над руу эргэн харж "Чи уг нь ийм л байсан шvv дээ өмнө нь" гэсэн.
"Би тийм байсан. ОДоо гэхдээ би тийм биш. бvх юм өөрчлөгддөг шvv дээ. Гэнри... Бvх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан... Амьдрах агуу юм. Чи маань харин жаргалтай байх ёстой шуу Гэнри."
"Ирэнэ ээ! надад яагаад өөрчлөгдсөнөө хэлээч!"гэж намуухан хэлэхийг нь сонсох надад амар байгаагvй. Миний нэр, бас энэ ганц өгvvлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором.
"Би чадаагvй юмаа. Тэсч чадаагvй юм, Гэнри" гэж би намуухнаар хэлээд дээшээ өрөө рvvгээ гарсан.




           

           
            Уруундуу орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд мин цус амтагдаж байлаа. "энэ чин юу ч биш... энэ чин юу ч биш, Ирэнэ" гэж би өөртөө дахин дахин хэлж байлаа. яагаад ч юм бэ, би ярих хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаа тэр юмийг vгээр л живvvлж чадах юм шиг надад санагдаж байв. "ирэнэ... энэ чин юу ч биш... дахиад ганц хором тэсчих... энэ бvгд дуусна... энэ чин юу ч биш...." гэж би өөртөө давтан давтан хэлж байлаа. Би өөрийгөө сохорчихоогvй гэж мэдэж байсан ч гэсэн нvд маань юу ч харахгvй байлаа. чих маань ч юу ч сонсоогvй. хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнтvvтээ би өөрийгөө "дахиад нэг хором... дахиад нэг хором..."гэж дахин дахин давтаж байгаагаа сонссон юм. гарт маань байсан Гэнригийн зураг газар унав. Би тvvнйиг харлаа... тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тодорхой томруунаар харсан юм. Энэ бvхэн нэг хоромоос ч хурдан хугацаанд болж өнгөрсөн юм... яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг... хоолойд чин халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгvй би хамаг чангаараа хашгирав... Одоо бодохнээ би тэгэхэд зvгээр ч нэг хашгираагvй юм. надаас гарсан тэр дуу хvний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг....

Яг энэ нөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гvйж ирэн хаалга тогшиж, "яасан, юу болов?" гэж хамаг байдагаараа хашхирав.
"Зvгээрээ! Би хулгана хараад " гэж аль болох тайван дуугаар хэллээ.

Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн маань доор эргэлдээд болсонгvй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бvрхсэн мэт... Би уналаа...
Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бvv мэд бvдээ нээхэд маань би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихvvн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрvvлж хөдлөнө. "Би чинь ухаан алдчихсан байжээ." гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн эрхгvй дахин газар уналаа. Би тэгээд газар хэвтэж байгаа тvvнйи зургийг харлаа... Цахилгаан биеээр маань гvйгээд өнгөрсөн.

Би зургийг авч тvшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хvний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ. "Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шvv дээ. Энэ бу;гд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгvй зvгээр л зvvд байх... бид 2 удахгьи хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа боличихно. Нvд рvv маань битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш... одоо нэгхэн хормын дарааа энэ бvгд дуусна.... Хэдий энэ зvvд ч гэсэн надад хэцvv байна шvv дээ.... гэхдээ энэ бол юу ч биш... Чи надтай хамтдаа биз дээ... Гэнри... Чи бvгдийг мэдэж байгаа даа... Чи мэднэ шдээ... Би ер нь шал тэнэг байгаа биз? тийм гэж хэл л дээ, Гэнри... Инээмсэглээч дээ... Намайг шоолж бvvр инээ... юу ч болоогvй байхад чин ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнаж хөхрөөч! юу ч болоогvй байхад... Юу ч болоогvй шvv дээ... Би инээмсэглэж байгаа биз дээ.... хар даа... Чи надад хайртай тээ... Чи бол ганцхан миний Гэнри... Би жаахан ядарчээ, Гэнри... Гэхдээ би одоо амарлаа... Тэгээд энэ бvгд дуусна... Yгvй би уйлаагvй байна. Би чамд хайртай, Гэнри... "

Том, хvнд, чимээгvй нулимс хацрыг маань даган урсаж байлаа. Би уйлаагvй, гэхдээ... Би ямар ч цурхирах дуу гаргаагvй. И юм ярьж, инээмсэглэж байлаа. нулимс маань л эцэс төгсгөлгvй урсаж байсан юм даг.

Тvvнйи дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггvй юм. Гэнри бид 2 гэр бvлээ цуцлуулсан. Эхнэрийн vнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. гэр бvл цуцлалтын шийдвэр гартал би Гнэригийн амьдарсан ч бид 2 нэг их олон тааралддаад байдаггvй байсан юм. Хааяа нэг тааралдахаараа зvгээр мэндлээд л өнгөрдөг байв.





           

             


            Би яж ийгээд амьдарч дөнгөсөн юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном... гэхдээ одоо би тэр номнуудаас нэг vг ч сананд ордоггvй юм. Ямар нэртэй ямар ном байсан... ёстой бvv мэд... Би гадуур их явдаг байлаа. хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргvй захын гудамжнуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр vед жаахан ч гэсэн тайвширдаг байлаа. тэр vеийн юмнууд ч гэсэн бvдэг бадаг л толгойд маань байдаг юм. Нэг удаа намайг нэг хvvхэд заагаад "Энд нэг эргvv явж байна." гэж хэлснийг санадаг юм...

Би Гералд Грэйтэй ойр ойрхон уулзалддаг байсан... уулзаад сээтэгнэлцэнэ... аль болох ойрхон... би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хvчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгvй байна. Би яавч өөрийнхөө дvрийг сайн бу;тээсэн байж таарна. Нэг удаа надад Грэй "Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. танай нөхөр тань ёстой тэнэг... гэхдээ би тvvнд нь ч баяртай байна л даа." гэж хэлсэн юмдаг. Би яг яаж энэ бу;гдийг хийснээ мэдэхгvй гэхдээ л ухаангvй байхдаа би болгосон л юм.

Тэр өдрvvдээс миний санаж байгаа ганц юм бол Гэнри. Би тvvнйиг дандаа хардаг байв. Тэр бvх цагаа клэйртэй өнгөрөөж байлаа. Нvдэнд нь аз жаргалын туяа татаж, vргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би тvvнйи нvvрнийх нь хувирал бvрийг уншиж чаддаг болсныхоо хувьд гэнри-г ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сvvлйин хэдэн сар тvvнйиг дагасан хамгийн хэцvv хар дарсан зvvднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. урьдын адил залуухан, хvчтэй, vзэсгэлэнтэй сайхан Гэнри... Дэндvv vзэсгэлэнтэй дээ, чи минь... Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. тэр Гэнри-д ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бvхэн зvгээр л нэг сээтэгнл юм уу тvvнйи өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт биш, гvн гvнзгий сэтгэл байсан юм. магадгvй тvvнйи анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зvгээр нэг хоосон хусэл тачаал биш ухаалаг, дээд гарлын, тогцон бvсгvй байлаа. Ухаан vзэсгэлэн 2 нь яг л адил... хэмжээлэшгvй... Гэнри жаргана аа... Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахд нь харж билээ... Тэд хооронд ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол өмссөн байсам шиг санаж байна. юутай ч тэр 2 учиргvй жаргалтай харагдаж байж билээ.

Хотынхон маань гэр бvл салалтыг vзэж чаддаггvй байсан юм. Тэгхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бvл намайг гэртээ оруулахаас татгазаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хvн амьтан мэндлэхээ ч больсон. Найз маань гэгддэг байсан хvмvvсйин нvvр нь гутамшиг жигшил дvvрсэн хоосон инээд дvvрэн байдаг байлаа. Би нэг удаа Хатагтай Броган-тай тааралдсан юм. тэр намайг шинжгvй харснаа "Чи бохир амьтан! Чамайг Грэй-н мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгvй гэж санаж байна уу? Гайгvй байлгvй" гэсэн. Пацы Тиллинс хэд хоногийн дараа гудманд тааралдаад "Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффорд-г юугаар ч солихгvй байсан юм." гэж билээ...





           
            Ингээд гэр бvлээ цуцлуулах өдөр ирэв. ... Би дахиад л Ирэнэ Вилмэр боллоо. Нөхөртөөө vнэнч байж чадаагvйгээс болж салсан Ирэнэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгvй гэдгээ тодорхой хэлээд "Ноён Грэй чамаас илvv мөнгөтэй." гэж билээ. Гералд Грэй тэр өдрийн маргааш нь Нью Иөрк явах байсан юм. тэндээсээ Еврөп руу усан онгоцонд суух, би хамт явах ёстой байлаа.

Тэр орой Ноён Барнэс намайг дуудлаа. тэр сvvлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээ дхамаг юмыг сонсчээ.
"За Ирэнэ минь Би маш сонин юм сонссон. чи надад тэр тухай ярих уу?" гэж тэр хоолойгоо чичрvvлэн байж хэлж билээ.
"яасан гэж Ноён Барнэс.Ямар ч сонин хачин юм энд байхгvй гэж би бодож байна. Би саяхан Гэнри-с салсан." гэж би тайвнаар хариулсан.
"гэхдээ... ммм... Энэ бvгд нээрээ чиний буруугаас болж гэж vv? Чи vнэхээр буруутай юм уу?"
"хэрвээ та vvнйиг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд грэй-д хайртай. тэгээд л тэр." Ноён Барнэс-н царай нь эхлээд улаан, дараа нь хөх дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугvй зогссоны эцэст
"Чи нөхөртөө хайргvй юм уу?" гэж асуусан.
"Та Гэнри Стаффордын тухай ярьж байна уу? тэр одоо миний хөхөр байхаа нэгэнт больсон. тэгээд ч би тvvнд хайргvй."
"Ирэнэ..." гээд тэр цаас нь vргэлжлvvлэх гэсэн боловч нэг л болж өгөхгvй байгаа нь илт. "Ирэнэ... энэ бvгд vнэн байж яасан ч таарахгvй. Чамайг ийм юм хийгээгvй гэдгийг чин би хvн бvрт хэлнэ."
"Би чин бурхан биш шvv дээ..."
Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч "Ирэнэ, чи нөхөр шигээ хvнийг тэр тэнэг залуугаар солих ч хvн биш дээ." гэж цөхөрсөн дуугаар хэлж билээ.
"Би тэгсээн, сольсон."
"Чи, Ирэнэ, чи. Би итгэж vнэхээр чадахгvй нь ээ!"
"битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм." гэж намайг хэнэггvй хэлэхэд Ноён барнэс дахиж энэ бvгдийг тэсэхээ больсон бололтой
"тийм бол Би юу хэлэх вэ? Ирэнэ. Баяртай ирэнэ" гэж тэр удаахан хэлэв.
"Баяртай" гэж би vл тоосон янзаар хариу хэлэв...Би цонхоор тvvнйи цаашаа алхаж байгаа урьд урьдынхаасаа хvнд ядарсан харагдах дvрийг нь харж "Баяртай Ноён Барнэс... Баяртай.. Намайг уучлаарай..." гэж шивнэж байлаа.

Гэртээ хамгийн сvvлд хоносон тэр шөнө би маш орой унцан. байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгvйхэн доод давхар луугаа явсан. Маргааш аягvй бол Гэнри-д баяртай гэж хэлж амжихгvй... Гэхдээ би тvvнтэй салах ёс гvйцэтгэмээр байв. Би чимээгvйхэн унтлаганы өрөөний хаалгыг нээхэд гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. тvvнйиг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нvvр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгvй, сайхан уруул нь харанхуйд цайрах нvvрэн дээр нь сийлсэн юм шиг vэсгэлэнтэй харагдаж байв. Би тvvнд хvрч зvрхлээгvй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр тvvнйи толгойны хажууд тавьсан. Тэгээд би газар өвдөглөн сууж уруулыг нь хичнээн vнсэхийг хvссэн ч гэнри-г сэрэхгvйн тулд тэрийгээ дарж ядан сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хvргээд "Гэнри... Чи юу хийснийг маань хэзээ ч мэдэхгvй...мэдэх ч ёсгvй... Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зvйлийг авч явах болно. "Би Гэнри-д хайртай байсан" гэж хэлэх тэр эрхийг би өөртөө vлдээнээ. Чамайг vхэн vхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна." гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд би босч, хөшгийг хаагаад гарч явсан. Маргааш нь жихvvн саарал өдөр байлаа. Хааяхан хvйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал vvлсийг тэнгэр авчирсан тийм л өдөр байсан. галт тэрэг орой 10.15-д явах байсан бөгөөд Ноён Грэй өглөө нь над руу залгаж намайг орой ирж авахыг хvссэн байлаа. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан юм. "Би өөрөө очиноо намайг харин буудал дээр хvлээж байгаарай!" гэж би хэлсэн.





             


            Аль хэдийн харанхуй болсн ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнри-г хvлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгvй л байв. тэр Клэйр-нд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. уг нь салах ёс хийх нэг их шаардлагагvй байсан ч гэсэн би vvрд явахынхаа өмнө тvvнйиг хармаар санагдаад болохгvй байлаа. гэтэл Гэнри ирдэггvй... Би цонхны хажууд сууж хэдий хvйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хvний замнууд гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хvмvvс бvгд л нэг тийшээ учиргvй яарсн шинжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан... Аль хэдийн 9.30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгvй. Би цонхоо хааж жижигхэн цvнхэндээ авч явах зvйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сvртэй юм байсангvй: нэг даавуу, хуримийнхаа даашинз толгойвч 2ыг, ба Гэнри-н зураг. Ийм л хэдэн зvйлтэй би тэндээс явсан юм. Цvнхээ дурамжхан хааж байтал хаалганд тvлхvvр дуугарах чимээ, дараа нь тvvнйи хөлийн чимээ сонсогдов. Тэр хvрээд иржээ. Би малгай цув 2оо өмсөж, цvнхээ авангаа "Би vvдний хонгилоор өнгөрөхдөө ажлынх нь өрөөний хаалгыг нээгээд л харчихая. Ганцхан удаа.. Гэнри намайг анзаарах ч vгvй." гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, vvдний хонгилд очин Гэнри-н ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод vvд рvv алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнри-н тайван боловч гунигтай дуу "Ирэнэ, надад баяртай ч гэхгvй явах гэж байгаа юм уу?" гэх нь тэр. эргэн харвал Гэнри зогсож байлаа. Дэндvv их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хvн "Ааанхаа..." гэж утгагvй дуугаар хэлэв.

Би 2 тvvнйи ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нvдээрээ над руу ширтэж "Ирэнэ, чи бид 2 vvрд салж байна. Магадгvй... Гэхдээ чи бид 2 нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шvv." гэв.
Бий дуугай л толгой дохилоо. Хэрвээ ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтнаас гарчих гээд хэцvv байсан юм.
"Би чамд ямар нэг бурууг тохохгvй ээ, чамайг муулах ч vгvй. Ирэнэ. Тэр орой зоогийн газар болсон явдал бол... чи өөрөө ч анзаараагvй галзуурал байсан байх. ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгvй байна."
"Магадгvй тийм биз... Гэнри..." гэж би тэсч чадалгvй шивнэв.
"Чи биш шvv дээ. Би чамайг vргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр чин лсэтгэл зvрхэндээ vлдээнэ." гээд Гэнри хэсэг дуугай болов. Би урьд нь хэзээ ч тvvнйиг ийм цөхөрсөн, чимээгvй байхыг нь харж байгаагvй шиг санагдана.
"Амьдрал vргэлжлэх л болно. Би өөр бvсгvйтэй... чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бvх юм мартагдана." гэж тэр маань vргэлжлvvлэн хэлээд гарыг маань атгана.
"гэхдээ чи бид 2 дэндvv жаргалтай байсан шvv!" гэж хэлэхдээ нvдэнд нь гэнэт гэрэл тусав.
"Тийм ээ Гэнри!" гэж би шулуухан бөгөөд тайванханаар хариулсан.
"Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Ирэнэ?"
"Аанхаа, хайртай байсан."
"ГЭхдээ тэр цаг нэгэнт өнгөрч дээ... юутай ч би чамайг хэзээ ч мартахгvй, Ирэнэ. Чадахгvй. Би чамайг бодох болно..."
"тэгээрэй Гэнри минь! ЗАримдаа намайг санаж байгаарай!"
"Чи жаргалтай байна биз дээ, Ирэнэ? Би чамайг жаргаасай гэж хvсч байна."
"тэгнээ Гэнри!"
"Би ч адилхан. Магадгvй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид 2 эргэж харж болохгvй ээ! Хvн чин урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Ирэнэ"
"Тэгнээ, би бодно, Гэнри."
Тэрний маань нvд харанхуй гуньигаар дvvрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнри-н мөрөн дээр нь тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр "Гэнри, чи жаргах ёстой шvv! бас хvчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгvй тэр л хvмvvс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал руу инээмсэглэж амьдрах хув;тай хvн."
"ЗА тийм дээ. Чиний зөв... бvх юм сайхнаар төгссөн шvv дээ. Энэ бvхэн чи бид 2ын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шvv дээ! Тэгээгvйд нь би баярлаж байна." Хэсэг дуугvй суусны дараа Гэнри
"Ирэнэ минь баяртай! Чи бид 2 дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгvй биз дээ." гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
"Амьдрал гэдэг чин богинохон шvv дээ, Гэнри" гэж хэлэхдээ би чичирч байсан. Гэнри-д анзааруулахгvйн тулд би "Гэхдээ хэн мэдэх вэ? бид 2 60 настайдаа уулзаж ч мэднэ шvv дээ." гэж хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд, "Магадгvй ээ! Тэгээд 2уулаа энэ бvгдийг ярилцаад инээж байхгvй юу!" гэв.
"Тийм ээ! Гэнри! 2уулаа инээлдэнэ."

Тэр толгойгоо гудайлгаж гарыг маань vнсээд "Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зvйл байсан шvv!, Ирэнэ." гэж доор дуугаар шивнэсэн. тэр толгойгоо өргөж нvд рvv маань хараад "надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгvй юм уу?" гэхэд нь би тvvнйихээ нvд рvv нь харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
"Би чамайг хайрласан шvv, Гэнри!"
Гэнри гарыг маань дахин vнсээд "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагvй байсан ч болоосой гэж хvсэх vе ч надад ирнэ. Амьдрал чин хатуу шvv дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
"Тийм ээ Гэнри!" гэж би товчхон хариулсан...

Гэнри намайг өргөж vнсэж билээ. Тvvнйи уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань тvvнйи хvзvvг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сvvлчин удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгvй.
Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цаонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи vсийг нь vлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сvvлчийн удаа тvvнйиг харсан юм.
Нvдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бvv мэд. Ямар ч гэсэн нvдээ нээхэд маань такци аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цvнхээ аваад галт тэрэг рvv явав.



A man who believes in nothing is nothing. What you believe in is who you are...Гералд Грэй намайг буудал дээр хvлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө, баяртай инээмсэглэлээ нvvрнээсээ арчиж чадахгvй байсан юм. Бид нэг их юм ч ярьсангvй галт тэргэнд суулаа. 10.15-н vед галт тэрэг хөдлөж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжнууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр...
Бид 2 кабиндаа 2уулахнаа байв. Ноён Грэй над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгvй мэт суусаар байв. Грэй "Ингээд арай гэж нэг юм 2уулахнаа vлддэг байна шvv" гэж шивнээд намайг тэврэхийг оролдсон боловч би тvvнйиг өөрөөсөө тvлхэн холдуулав.
"Байзнаарай, Ноён Грэй! Бид 2т хангалттай цаг байна шд" гэж намайг хvйтнээр хэлэхэд Грэй "Яасан бэ Хатагтай Стаффорд? Yгvй ээ! хатагтай Вилмэр. Та чин бvvр цонхийцон байх чинь..." гэж vгээ зөөн асуулаа. "Яагаа ч vгvй ээ! Зvгээр л би жаахан ядраад" гэж би нөгөө л хvйтэн өнгөөр хэлэв.
Бүтэн 2 цаг бид 2 чимээгvй, хөдөлгөөнгvй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. 2 цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цvнхээ барин бослоо. "Хvvе, та чинь хаачих нь вэ?" гэж Ноён Грэй дуу нь цахиртан асуухад би юу ч хэлсэнгvй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грэй-н сууж байсан кабины онгорхой цонхон дээр ирж "За Ноён Грэй. Намайг нэг саятан Сан Францискод хvлээж байгаа. Би таныг зvгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хvнд vг хэлээд хэрэггvй биз дээ. Эс тэгвээс бvгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ." гэж хэллээ. Тэр амаар ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ жинхэнэ эр хvний зан гаргаж надад тэр бvх сэтгэл тавгvйцлээ vзvvлсэнгvй. Харин "Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна." гэж эелдэгээр хэлж чадаж билээ, Грэй. Яг энэ мөчид галт тэрэг хөдлөж, Грэй малгайгаа аван над руу даллаад алга болов.

Ингээд би тэр нэг буудал дээр ганцаарааа хоцорсон. Хvн хvнд vйvлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бvрхжээ. МИний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар тvгээх цэгийн цонхоор нь бvдэг гэрэл сvvмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангvй. Би гэрэл сvvмэлзэх цонхон дээр очиж байгаа бvх мөнгөйө сарвайгаад "Надад нэг тасалбар өгөөч!" гэж хэлэв. Тэндэхийн жайлчин нь нэг хялайж хархцихаад "Аль буудал руу вэ?" гэж товчхон асуухад нь би "Аль нь ч хамаагvй ээ!" гэлээ.
"За та хэлээдэхээч..."
"Энэ шугамны хамгийн сvvлчийн буудал хvртэл..."
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж тvлхээд сонин харцаар намайг ширцээр хоцров.
Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би "ямар ч хамаагvй нэг буудал дээр буучихна даа" гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгvй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би 24 цагаас илvv л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгvй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... маш харанхуй ямар ч гэрэл vзэгдэхгvй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг нэгэнт хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бvдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгуй нойтон тавцан дээр vлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний 3 цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хvлээхээр шийдэв... Бүх юм өнгөрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан...

           

Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгvvрт өглөө 9-с орой 7 хvртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд 2 өрөөг эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй юм. Надад танил нөхөд энэ тэр гэж юм юу ч байхгvй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагvй. Тийм ч учраас миний хамт ажилладаг хvмvvс нэрийг маань ч мэдэхгvй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм. Би ерөөсөө юм боддоггvй. Ажиллаад л гэртээ ирээд л идчихээд унтдаг. Тэгээд л боллоо. Би уйлдаггvй. Заримдаа ойдог шилэнд өөрийгөө харахад цонхийж цайсан нvvр, нvvрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван, чимээгvй 2 нvдийг л хардаг. Би гэртээ ч vргэлж ганцаараа байдаг. Харин Гэнригийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь vргэлж байсаар ирсэн. Зурагны хvрээн дээр "Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мөнх." гэж бичсэн байдаг юм. ядарсан vедээ би ширээний өмнө сөхөрч суугаад тvvнйигээ удаан гэгч нь хардаг...


Хүмүүс цаг хугацаа бvгдийг авч оддог гэж хэлэлцдэг. Тэр хууль надад гэхдээ vнэн байгаагvй. Он жилvvд өчнөөн төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай. Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би тvvнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хvмvvс магадгvй зөв байх. Би түүнийхээ амьдралыг нь, аз жаргалыг нь өөртөө байгаа бvх юмаараа төлж байж худалдаж авч өгсөн. Би Гэнрид хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгvйгээр хийх байсан.

Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... Би бол чадаагvй.

Хүн vхэн vхтлээ амьдрах учиртай. Тэгээд ч би амьдарсаар байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгvй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд болж өнгөрсөнд би огтоос ч харасдаггvй. Дараа нь юу болохоос айдаг ч vгvй. Амьдралаас хvсэх ганцхан л юм надад vлдсэн. Би Гэнри-г дахиад нэг л удаа харчихмаар байна. Миний бvхэл амьдрал маань болсон тэр хvнийг би ганцхан удаа эцсийн ганц удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгvй учраас залбираад л хvлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргvй ихээр залбирч хvсдэг. Одоо надад нэг их ч цаг vлдээгvй байна.
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хvн бvрийг ажиглан хардаг. Орой нь гэртээ ирчихээд Гэнригийн зургийг харж "Өнөөдөр биш байнаа, Гэнри минь. Магадгvй маргааш..." гэж шивнэнэ.
Би дахиад түүнтэй уулзах, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж хэлдэг ч дотроо тэгэхгvй гэдгээ мэдэж байдаг...

Ингээд би өөрийн түүхээ бичэж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичэж дуусгалаа. Хэрвээ Гэнри үүнийг маань унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгvй биз. Харин тэр маань бүгдийг нь ойлгоно.
Тэгээд энэ бvгдийг уншчихаад тэр магадгvй... үгүй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагvй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа түүнийгээ харна...


Төгсөв.

1926 Чикаго.

Эх сурвалж: mecs-orei.blogspot.com

Comments

  1. Бvсгvйчvvд, охид оо! Намайг сонсох хvн бvрт би хэлье! Хэзээ ч хvнийг ухаан санаанаасаа илvv бvv хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хvсэлтэй бай. Хайрандаа заавал хязгаар тавь!... Хэрвээ чи чадвал шvv дээ... гэж хэлсэн нь үнэхээр үнэн зүйл юмаа.

    Энэ зүйл л эмэгтэйчүүдэд минь хамгийн чухал... Эмэгтэйчүүд тийм хатуу шийдвэр гаргах чадвартай агуу сэтгэлийн тэнхээтэй... Зүрх шимширлээ...

    ReplyDelete
  2. ...Эмэгтэйчүүд тийм хатуу шийдвэр гаргах чадвартай агуу сэтгэлийн тэнхээтэй... Зүрх шимширлээ...

    ... Эмэгтэй хүн үргэлж зовлонруугаа тэмүүлсэн тэнэг үйлдлүүд хийдэг...

    ReplyDelete
  3. Iim yum baij boloh uu? Ydaj uuriiguu jargaah husel bhgui bsan gehde arai denduu hair bna aa Ingej hairlahaas ch aimaar Bi uilmaar bna. Odoo restroom yviidaa :)

    ReplyDelete
    Replies
    1. hehe harin shuud l restroom yavjiishd

      Delete
  4. Ёстой зүрх шимширчлээ...

    ReplyDelete
  5. Хүн нэгдүгээрт өөрийгөө хайрлах ёстой. Өөрийгөө хайрлахгүй бол өөр хүнийг яаж хайрлах вэ? Генрид үнэхээр хайртай байсан бол ...

    ReplyDelete
  6. Гунигтай л түүх юм..

    ReplyDelete
  7. Гунигтай л түүх юм..2 р анги нь гарч ирвэл гоё болох юм

    ReplyDelete
  8. Нөхөртэйгээ 2 жил үерхсэнийхээ дараа 5 жилийн дараа нөхөр маань хачин жүжиглэж, бусад бүсгүйчүүдтэй гарч, надад хүйтэн хайрыг үзүүлж, хэд хэдэн удаа хэрэв тэр намайг бусад бүсгүйчүүдтэй хэрхэн харьцаж байгаа талаар асуулт асуувал би сална гэж сүрдүүлэв. Хуучин найз маань интернет дээр доктор Велли хэмээх нэрийн өмнөөс хайрын шившлэгийн хүчээр харилцааны болон гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг хүмүүсийг хэлэхэд би үнэхээр эмх замбараагүй байсан бөгөөд эхэндээ ийм зүйл байдаг гэдэгт би эргэлзэж байсан. оролдоод үз. Би түүнтэй холбогдохдоо тэр надад хайрын үгсийг гаргахад тусалсан бөгөөд 48 цагийн дотор нөхөр маань эргэж ирээд уучлал гуйж эхэлсэн. Тэр одоо бусад эмэгтэйчүүд болон түүнтэй хамт сайн бас жинхэнэ байдлаар явахаа больсон. Байна. Энэ харилцаа, гэрлэлтийн асуудлаа шийдэхийн тулд энэхүү агуу хайрын касттай холбоо барина уу: wealthylovespell@gmail.com эсвэл шууд WhatsApp: +2348105150446.

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts