Эрч хүч хэрэгтэй байна

Нилээн удаан юм бичээгүй бараг блогтой гэдгээ мартах шахсан байна шүү. Ар араасаа үргэлжилсэн олон баярын хөлд дарагдаад, дээрээс нь хавар болоод нэг л ядруу, залхуу болчихлоо. Гэхдээ л өнөөдөр гадаа гоё байна. Дулаахан, нар ээгээд л, хүмүүс цаанаа л нэг инээд алдсан, баяртай болцгоочихжээ. Охид хүүхнүүд нимгэн хувцсандаа ороод атаархмаар ганган дэгжин охид хаа саагүй харагдаад байна. Нээх сайхан зад шоппинг хийж шкафаа дүүргэмээр, үсээ тайруулж өнгийг нь өөрчилмөөр, машинтай хот хөдөөгүй зугаалмаар, бас өдөржин ном уншиж гэртээ унтмаар.. ер нь ажлаас өөр намайг сэргээх бас амраах зүйлүүдийг хиймээр байна... Сая найзуудаасаа ямар зураг харж сэтгэл нь сэргэдгийг асуулаалдаа бүгд байгаль гэж байна. Тэгээд ямар байгаль гэдгийг нь олохгүй сүүлдээ өөрсдөөр нь хайлгалаа. Яах гэж байгаан гээд асуухаар нь "сонжоо" гээд хэлчихсэн. Энд ингээд бичээд сууж байгааг минь мэдвэл надад уурлах байхдаа. За яахав дуртай зургуудыг чинь орууллаа. Үзээд эрч хүч тайшврал олж аваарай, тэгээд надад битгий уурлаарай миний хөөрхөн найзууд минь :)










Comments

  1. ene zurguudiig harsan chini goy bna shu, iim yum hh gej bsiin beeeshd :).. erch huchtei bna shuuu :) ^^!

    ReplyDelete
  2. nzad tgd ene zuragnuudaas ali n goy sanagdaj bn?

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts