Уйтгартай
Уйтгартай блог минь сайн байна уу. Уйтгартай өдрийн мэнд. Чи уйтгартай учраас чамтай уйтгараа хуваалцахад аятайхан байдаг юм. Яагаад чи уйтгартай гээч, яагаад гэвэл чамайг хүмүүс уншдаггүй. Тэгтэл яагаад би энд уйтгараа хуваалцах дуртай байдаг гээч, бас л хүн уншихгүй болохоор л тэр. Ажил гэгч дэндүү уйтгарын, орчин байдал нь ч тааруухан, хамт ажиллагсад нь ч гунигтай. Компьютер, компьютерийнхаа ард тачигнуулж, мэндийн зөрүүнд дуугарч байвал баярлах нь тэр. Найзууд гэвэл бас л уйтгартай. Орой завтай үедээ халуун кофе ч бай, халбага пиво ч бай хувааж уугаад гунигаа үргээх хүн алга байна. Өнөөдөр ийм ажилтай, тийм уулзаатай, нөхөр найз залуу хүлээж байна, ядраад байна, бөөнөөрөө л уулзъя, дараа болъё. Хариултыг нь одоо өөрөө мэддэг болохоор асуух ч илүүц хэрэг. Гэхдээ тэд хүссэн зүйлдээ зав гаргасан тухай сураг сонсогдож харагдаж л байдаг. Хүсээгүй учраас надтай уулзахгүй, тун уйтгартай. Ер нь л уйтгартай юм, энэ залуу нас. Хүмүүс хөгжилтэй өнгөрөөгөөд байхад би л уйдаад байх шиг. Эсвэл энэ бүгд надаас болоод байна уу. Залуу нас, залуу нас, залуу нас минь дуусч байна. Хөгжилтэй, уйтгартай биш байхыг хүсч байна. Би уйтгартай болохоор бүх юм уйтгартай байгаа байх. Гэхдээ л яаж энэ бүхнийг уйтгартай биш болгохыг би мэдэхгүй байна. Уйтгартай блог минь баяртай, битгий уйтгарлаарай, би ч бас уйтгарламааргүй байна..
Bitii uitgarlaarai Daughter of Captain. Minii Bookmarkd burtgeltei bdag yum. Udur bur shine post nemsen esehig tani shalgadag. Bitgii uitgarlaarai : )
ReplyDeleteMercy-д баярлалаа. Уйтгарыг минь бага ч гэсэн үргээж байгаад.. Уйтгарлахгүйг хичээж хөгжилтэй байна аа.
ReplyDelete