Хүсэл

Би яаамаар байна гээч? Гадаад явмаар байна. Инээдтэй байна уу, тэгээд яваач гэж үү? Болохгүй байна аа. Явж чадахгүй байна. Явах ямар ч нүх сүв, шалтаг шалтгаан, боломж бололцоо байхгүй байна ш дээ. Явахыг хүсэж байгаа маань л явах шалтгаан байж болох юм. Гэтэл чадахгүй байна л даа. Хүмүүс хүссэн үедээ явж, сурч, зугаалж, ажиллаж, аялаж, амьдарч байхад би явахыг мөрөөдөж байна. Өрөвдөлтэй байгаа биз? Явмаар байгаа ч явж чадахгүй байна гэдэг ганцхан миний л муугийнх байх тийм үү? Би бусдаас тэнэг, бусдаас боловсрол муутай, бусдаас азгүй болохоор... Заза ингээд юм л бол өөрийгөө доош нь хийх гээд байдаг юм. Зүгээр л явмаар л байна, аялсан ч болж байна, сурсан ч болж байна. Амьдарч олон жил бол болохгүй ээ. Зүгээр богино болон дунд хугацаагаар. Тэгээд л үзэхийг хүссэн үзэсгэлэнтэй газруудаараа аялаж зургаа татуулаад, сонсоогүй хэзээ ч мэддэггүй байсан зүйлүүдээ үзэж амаа ангайлгаал, романтик газруудаар зугаалж догдлоол, идэж үзээгүй зүйлүүдээ идэж шүлсээ гоожуулаал, дэлхийн хөгжилтэй бодитоор нь танилцаж, гараараа барьж нүдээрээ хармаар л байна шд. Явна даа явна, үзнэ дээ үзнэ, болно доо болно. /санаа алдав/

Comments

  1. хэ хэ надтай адилхан юм гээч. явна даа явна

    ReplyDelete
    Replies
    1. Явнааа, зөндөө гоё газраар явна =)

      Delete
  2. Ene vneheer goy yumaa anh udaal unshij vzej bn taalgdaj bn zarim zvils n vneheer herg bolhoor medelel bj chadlaa ih sonirholtoi

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts