Амьдрал чиний төлөө...

Удаан уулзаагүй блог минь сайн байна уу. Байж байж орж ирэхээрээ ингэж нэг мэндэлдэг юм. Блогоо ч бичихээ байж өөртөө цаг бага гаргадаг болоод байгаа юмуудаа. Сүүлийн үед миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байна. Тийм болохоор өөр бусад зүйлсдээ анхаараад блогтоо ч орж амжихгүй л яваад байж. Мастераа хамгаалснаас хойш олигтой сурсан, хийж гийгүүлсэн ажилгүй л байна. Зуны амралт, нүүдэл суудал, залгаад ажилдаа орсон боловч залхуураад л урсгалаа даган хөвж явна даа. Гэвч хувийн амьдралд нилээд их өөрчлөлт гарсан. Тэр бүхнийг одоо энд тоочоод яахав. Ямартай ч амьдрал хэмээх их далайн зах зухаас нь амталж л явна. Энэ дөнгөж эхлэл нь гэж бодохоор зүрх үхэх шиг, ба зориг ч орох шиг. Гэхдээ өнгөрсөн амьдралдаа харамсахгүйн тулд, хийсэн сонголтондоо бардам үлдэхийн тулд, одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд, ирээдүйдээ итгэлтэй алхахын тулд бүх зүрх сэтгэлээ зориулан, бүх чадлаараа зүтгэн хөлгүй их амьдралыг аз жаргалтайгаар даван дуулах болно. Түүнтэйгээ хамт...

Comments

  1. Сүүлийн 2 пост чинь хоорондоо холбоотой гэж ойлгоод бичлээ.

    Сэтгэлээ онгойтол бүхнээ ярих хүн хэрэгтэй байгаам шиг санагдаж байна. Би ч гэсэн ярих хүнгүй сэтгэлд байх бүхнээ гаргах газаргүй үедээ ингэж бичсэн байна билээ.

    ReplyDelete
  2. үгүй үгүй буруу ойлгосон байна шүү. Доод постыг бол зүгээр л хүний бичсэн "Цаг хугацаа сэтгэлийн шархыг эдгээдэг" гэснийг уншаад гэхдээ бүр мөсөн биш сорив нь ч гэсэн үлддэг гэж бодоод бичсэн юм. Харин энэ постыг ойрд блогтоо юм бичээгүй бичих хэрэгтэй юм байна гэж бодоод л бичсийн... хэхэ аймар тайлбарлалаа. Гэхдээ сэтгэлдээ байгаа бүхнээ хэлэх хүн байхгүй үед бичиж тайвширдаг нь үнэн.

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts