Уйдах завгүй залуу насаа гэж... Өглөөнөөс орой болтол ажилтай, зарим өдөр хичээлтэй, орой болгон жолоотой, хагас бүтэн сайнд хичээл, дром, гэрийн ажил, дээрээс нь найзуудтайгаа уулзна, дэлгүүр орно.. гээд амьдрал гэдэг уйдах завгүй сайхан л байна. Заримдаа хоногийн 24 цаг үнэхээр багадаад байх юм. Хажуугаар нь би их унтдагийг хэлэхүү. Хүмүүс яаж зөндөө их ажлыг амжуулдаг юм бол. Би л хэдэн ажлаа амжуулах гэж үйлээ үзэхийн. Гэхдээ завтай, хийх юмгүй гиеүрч байснаас ямар нэг юм хийгээд амжуулаад байнаа гэж бодохоор сайхан л байдаг юм. Гэтэл би одоо хэлний дамжаанд явмаар байна, фитнесс юмуу бүжгийн дугуйланд бас явмаар байна, бас дулаахан өдөр гадуур зугаалмаар байна, номоо уншмаар байна.. хиймээр байгаа юм зөндөө л байна. Бүгдий нь амжуулъя гэхээр болохгүй юм. Нэг нэгээр нь амжуулна гэхээр хайран сайхан залуу нас минь их юм амжуулж чадаагүй байхад яваад л байх юм. Заа за ямар ч л гэсэн өөрийнхөө чадах хэмжээнд хүртэл ажлуудаа хийж, хийхийг хүссэн зүйлүүдээ бага багаар ч гэсэн амжуулж байхыг хичээнээ..
Миний аав миний супер баатар
Хүн бүрт өөр өөрийн гэсэн супер баатар бий. Тэр бол ААВ. Миний аав бол миний хамгийн мундаг БААТАР. Миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, дуусашгүй их хайраар хайрлаж чадах өөр эр хүн энэ хорвоо дээр үгүй. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Монголчууд саяхнаас энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Сайхан аавдаа, хорвоо дээр намайг ийм хүчирхэг хүн болгож хүмүүжүүлсэн буурал аавдаа "Аавуудын баярын мэнд" хүргээд, та бол хамгийн шилдэг хамгийн супер БААТАР минь байсан, байгаа, байх ч болно гэдгийг хэлээд, томоос том тэврэлт, үнсэлтийн хамт илгээе! Монголын бүх аав нарт жинхэнэ аав, жинхэнэ баатар байж чадсаных нь төлөө энэ өдрийн мэндийг хүргэе! Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа Хариу бүрий болтол гадуур баахан хэсчихээд Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө Жаахан охиноо бүгдээс харамлан ха...
Comments
Post a Comment