Би алдаж...
Хайрлуулж үзээгүй мөсөн зүрхийг би энгэртээ тэвэрч хайлуулсан
Хайрч үзэхээс дулаацуулж үзээгүй хүйтэн гарыг би атгаж бүлээцүүлсэн
Түлхэж байснаас түшиж мэдэхгүй хөшүүн сэтгэлийг би аргадаж зөөллөсөн
Түүнээс өөр хэн ч сонсоогүй нандин үгсийг би ганцхан түүнд шивнэсэн

Бурмын амттай чихрийг би чамтай хуваалгүй ганцаараа идэж үзээгүй
Бусдын эрд хүрэх нь битгий хэл дулаахан харцаар харж үзээгүй
Зүсэр бороонд норохдоо өөрийгөө биш чамайг даарчихвий гэж айдгаас биш
Зөөлөн салхитай орой ч жиндлээ гэж цамцийг чинь тайлуулж би үзээгүй
Тухтайхан нойрноос чинь сэрээчихгүй гэж зөөлөн гишгэлэн алхдагсан
Тулхтай эрх хүн гэж сэтгэн мөрий чинь дэрлэхдээ ганцаар инээмсгэлдэгсэн
Алдаж гишгихэд чинь зэмлэхийн оронд нууцхан дотроо шаналдагсан
Амжилтанд чинь харин хүүхэд шиг хөөрч өөрөөс чинь илүү баярладагсан

Будант орчлонгийн хором бүхнийг чамтай хамт өнгөрүүлнэ чинээ сэтгэж
Бусдаас зугтан чамруу тэмүүлдэг байсан, дэндүү үнэнчдээ би алдаж
Өнгө мөнгөний орчлонд чамайгаа юугаар ч дутаахгүй хэмээн санаж
Өөрийгөө хүртэл чамдаа зориулчихсан, хэтэрхий өглөгчдөө бий буруудаж
Үнэнч үнэнчдээ би хуурсан сэтгэлд үнэнч хэвээрээ үлдэж
Өглөгч өглөгчдөө би өөр хүнд чамайгаа өгөөд явуулчихаж
Эргээ халиж урсдаг үерлэн цалгих голын их ус адил
Энгүй их хайраар дүүрэн байсан бүлээн зүрхэнд минь
Голын ус ширгэхдээ жалгаа үлдээн хатаж орхидог шиг
Гомдол цөхрөлөөр дүүрэн шарх сорви хоёр үлдэж
Хөлдсөн зүрхийг нь хайлуулахаар ус болоод надаас урсчихна гэж санаагүй
Хөрсөн гарыг дулаацуулахаар бусдын гарыг атгахаар надаас явна гэж бодоогүй
Хөшүүн сэтгэлийг зөөллөхөөр намайг түлхэж бусдыг түшнэ гэж сэтгээгүй
Хэнд ч биш зөвхөн түүнд зориулсан үгийг минь өөр хүнд хэлнэ гэж итгээгүй
Хайрласандаа би алдсан, итгэсэндээ би алдсан, өгсөндөө би алдсан
Хан хорвоод бид хоёрыг учруулсандаа бурхан чи алдсан

Бузар орчлонг алдаагаа зас гэж уучлал боломж хоёрыг чи өөрөө заяасан болохоор
Бурхан чамайг би уучилж боломж олгоё, надад үнэнч хайрыг өг!by Captian's girl
LIKE...
ReplyDeleteГоё шүлэг байна шүү
ReplyDeleteБаярлалаа
ReplyDelete