Skip to main content

Posts

Featured

9-р сарын тэмдэглэл

Одоо ч бүр хэдэн сардаа нэг тэмдэглэл бичсэн болдог боллоо. Гэхдээ эргээд уншихад зарим мартсан зүйлээ эргэж санаад гоё байдаг болохоор хол зайтай байсан ч хамаагүй бичсээр байна аа. За хаанаас нь эхлэх билээ. Ээж эсвэл ажил гэсэн үндсэн 2 рольтой, тэр хоёрынхоо талаар л бичнэ дээ.  Өнөөдөр нэг дэх өдөр. Оффис дээрээс ажиллаж байна. Одоо ер нь гэрт ажиллах шаардлага л гарахгүй бол байнга ийшээ ирдэг болсон. Ээж хүртэл ажилруугаа яв аа, очиж ажилла гээд байдаг. Хүү том болоод ээжийгээ өрөөндөө сууж байгааг мэдээд надруу гүйгээд байдаг болсон. Би ч ажилдаа анхаарч чадахгүй хоёрдоод тухгүй болчихдог. Өглөө 2 хүүгийн хоол унд бэлдээд, хичээлд нь явуулчихаад, араас нь өөрийгөө бэлдээд, цайгаа уучихаад, хүүгээ хөхүүлээд, ажилдаа гарна. Тэгсээр байтал 11 цагтай уралдаж л ажилдаа ирнэ. Орой ихэвчлэн 5 гээд хийх юм их байвал 6 хүртэл суугаад явчихдаг. Гэртээ очоод өрөөрүүгээ нуугдаж ороод хөхөө саана. Тэгээд хүүтэйгээ эрхлэлдэж эхэлнэ дээ.  Хүү одоо ээжийгээ хараад хар хурдаараа мөлхөө...

Latest Posts

7-р сарын тэмдэглэл

6 сарын 27-ны шөнө бичсэн тэмдэглэл

Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл

Сайн байна уу 2025?

10 сар минь баяртай...

Гэнэт орж ирсэн бодол

Сайн байна уу, 9-р сар?

Сайн байна уу, 8-р сар!

Сайн байна уу, 7-р сар!

Шинэ мэдээ ба хагас жилийн тайлан