Сайн байна уу, 7-р сар!

Шинэхэн сарын мэнд ээ! 

Ойрдоо онцын сонин багатай байна даа. Хүүхэд маань 20 долоо хоног хүрч ээжийнхээ гэдсэнд байх хугацааныхаа талд нь ингээд ирлээ. Энэ долоо хоногт хяналтын эмчдээ очиж үзүүлнэ. Тэрнээ өмнө эход үзүүлэх ёстой. Маргааш үзүүлэхээр цаг авсан. Хөдөлгөөн нь надад мэдргэддэг болсон, хөдлөхөөр нь нэг л хөөрхөн санагдаад байдаг юм. Энэ дотор ингээд нэг жижигхээн хүүхэд нааш цааш хөдлөөд байгаа гэж төсөөлөхөөр улам их хайр хүрээд байдаг. Гэдэс маань илт мэдэгдэхүйц томроод байгаа. Багахан шиг жин нэмээд өөрөөрөө төрөх боломж байна уу, эрэлхийлнэ гэж бодож байгаа ч 2 төрөлтийн дараа болохоор тийм ч их бас найдахгүй байна аа.

Харшил маань ойрд овоо гайгүй болоод байгаа. Хамраараа бүтэн амьсгаа авч, нус нулимстайгаа холилдохгүй байна гэдэг чинь жаргал байсан байна. Өнөөдөр гадуур ажилгүй байсан болохоор гэртээ тухтай сайхан байна аа. Ажилдаа дараалласан өдрүүд ажиллахаар их ядраад байгаа болохоор менежертээ хэлээд, энэ долоо хоногт дундаа завсартай 2 өдөр л ажиллах болсон. Хэдэн төгрөг нь бас ч гэж амьдралд нэмэртэй болохоор шууд гарч чадахгүй байна аа. 

Энд өвлийн улирал болоод хүйтэн байгаа болохоор хүмүүс ээлжилж ханиад хүрээд тиймхэн байна. Амралтын өдрөөр 2 хүү минь ээлжилж халуураад өнжлөө. Би хүртэл харшлын хажуугаар ханиад хүрээд эдгэх шиг боллоо. Гэхдээ одоо дажгүй байх аа. 

Нээрэн ойрд ерөөсөө ном уншихгүй, эхлүүлээд л хаяад байсан. Сая нэг Тэнгэрийн Улаач гээд бөөгийн тухай адал явдалт тууж уншлаа. Сонирхолтой байсан болохоор 2 хүрэхгүй хоногт л машиндчихсан. Бөөгийн талаар ойлголтоо нэмэгдүүлээд их л сонирхолтой байлаа. Юм бүхэн л утга учиртай байдаг ч юм шиг. Дараагийн цувралуудыг нь олж аваад үргэлжлүүлж уншина аа. 

Жилийн яг тэн хагас нь өнгөрөөд 2 дахь хагас нь эхэлж байгаа юм байна ш дээ. Их л адал явдалтай жил болж байх шиг байна. Бие маань гайгүй хөнгөн байх юм бол хүүгээ төрөхөөс өмнө гадуур жаахан зугаалах, хичээлээ сэргээх, бас хүүдээ хэрэгтэй зүйлсийг бэлдэх гээд багагүй ажилтай л байх нь. За тэгээд завтай байвал ойрхон ойрхон бичвэр оруулаад явна аа. 


Important Days in July 2024: List of National and International Days

 

Comments

Popular Posts