Posts

Time is flying

Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вээ.. Аль хэдийн жилийн ихэнх тал нь өнгөрчээ. Өдөр тутмын ажилдаа түүртээд өөртөө цаг гаргаж амжихгүй л явна. Өнөөдөр ажилгүй гэж мэдэлгүй ажилдаа ирсэн "азаар" ганцаараа тухтай суух боломж гараад даалгавраа хийж эхлэхээс өмнө хэдэн үг бичюү гээд сургууль дээрээ ирсэн сууж байна.  Бүтэн жил хагас шахуу хугацаанд хүүхэдгүй хосууд шиг эрх чөлөөтэй амьдарсан цаг хугацаа дуусгавар болоход 2 долоо хоног үлджээ. Өөрөөр хэлбэл том хүү минь бидэн дээрээ ирэх гээд билетээ захиалчихсан хоног тоолон хүлээж байна. Онгоцны буудал дээр тосох, хүүтэйгээ уулзах, тэвэрч хайрлах мөчүүдийг төсөөлж, зүүдлэн хүлээж байна. Уг нь 2 хүүгээ хамтад нь авчирсан бол бүр аз жаргалтай байхгүй юу. Хүүгээ ирнэ гээд аз жаргалаар дүүрэн байгаач битүүхэн бас дотроо айдастай байх шиг. 4 настай үлдээсэн бяцхан хүү минь одоо 6 нас хүрсэн. Хамтдаа байгаагүй, ээжийн үүрэг хариуцлагаас хол их удсан болохоор бараг л хүүхэд шиг гэрэвшиж, бишүүрхэх гээд байна шүү. Гэхдээ л хүүгээ о...

Нэг жилийн дараа...

Image
Өнөөдөр 3-р сарын 25. Яг нэг жилийн өмнөх энэ өдөр ногоон тивд анх удаа хөл тавьж байжээ. Цастай улирлаас ирсэн миний хувьд онгоцноос буух үед цаг уур жигтэйхэн халуун бүгчим санагдаж билээ. Бүх зүйлс шинэхэн бөгөөд сонихон, гайхалтай санагдахын дээр цоо шинэхэн амьдрал эхлүүлэх хүсэл эрмэлзэл, эрч хүчээр дүүрэн ирж байжээ. Тэр өдрөөс хойш 365 хоног өнгөрч, өнгөрүүлсэн цаг хугацаагаа дүгнэхийн сацуу нэг жилийн туршид олж авсан туршлага мэдээллээ бусадтай хуваалцах цаг иржээ.       Сидней хотын өдөр ба шөнө

Шөнийн нэг цаг

Шөнийн нэг цаг болж хот нойрсоно оо, ширээнийхээ ард компьютер ширтэн ганцаар сууна аа! Ийм дуу мэдэх үү таанууд? Нөгөө нэг 5000$-ийн ашиг олох ёстой "баагий" маань баланс нь хасахруу талийгаад яахаа мэдэхгүй бурзай бурзай плийс бурзайчилдаа гээд залбираад арилжаагаа сахиад унтаж чадахгүй сууж байна. Хараад суугаад байвал урмыг маань бодоод бурзайчихчимбилүү гээл. Заа яаахвэээ, хожих хүн хориосоо гэдэг биздээ? Гаагуу байгаа. Бичсэн зорилго энээ тэрээдээ бас дөхчих гээл би чинь бас хичээж л явна хөөрхий. Би ер нь яагаад Монгол ном унших талаар юу ч бичээгүйн бол. Лангуугтайн болохоороо өөрийгөө жаст инглиш ном л уншина гэж бодсын байхдаа. Сая нэг ном уншаад дуусаадахлаа. Хэрэв зорилго дээрээ бичсэн бол бас зах зухаасаа биелчлээ гээд сууж байх байсан байх нь байна шд. Ингэхэд би чинь одоо уншсан номнуудынхаа талаар овоо дориун тэмдэглэл эд нар хөтлөхчөө аядаад байдаг байсан чинь яагаад болицынбээ? Нэгэн их багш маань айлдахдаа "Хэрвээ чи өнгөрсөнд хийж байсан зүйлээ эргэж...

Сайн байна уу 2019 он!

Сайн байна уу 2019 он минь! Шинэлэг, сонирхолтой, гайхалтай сайхнаар угтан авсанд баярлалаа. Бүтэн жилийн турш сайн сайхан, гоёхон зүйлсээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. 2019 онд хийхээр төлөвлөсөн, хүрэхээр зорьсон, биелүүлэхээр хичээж буй олон зүйл байна аа.  2018 он минь төсөөлж байсанчлан өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан жил байлаа. Ногоон тивд хөл тавьснаас хойш 8 сар орчим хугацаа өнгөрчээ. Ханьтайгаа хамт хоёулхнаа айлын хажуу өрөө түрээслэн амьдрах нь амьдралд бас нэгэн өнгө нэмсэн сонихон цаг хугацаа байлаа. Хүүхдүүдээ маш их санаж байсан ч нөгөө талаас хоёр биедээ илүү их цаг зарцуулах, илүү ойр байх боломжийг бидэнд олгосон жил байжээ. Бид хамтдаа амралтын өдөр бүрээр өмнө нь очиж байгаагүй шинэ газар очих, шинэ зүйлс хийж үзэхийг хичээж, хамтдаа багагүй газраар явсаан.  Parasailing, snorkeling хийж, speed boat, cruise-ээр аялаж, айдсаа даван өндөр хаднаас усруу үсэрч, хамтдаа паркад тоглон галзуу хулгана дээр сууж, усан паркад чөлөөт уналт хийж, далайн ...

Элийрэл

Заримдаа юу ч юм бичмээр, гэхдээ юу бичихээ ч мэдэхгүй, нэг тийм хагас дутуу ч юм уу, хоосон ч юм шиг мэдрэмж төрөх юм. Бүх зүйл болоод байгаа юм шиг хирнээ сэтгэл дүүрч өгөхгүй, тэгээд дундуур юм уу гээд бодохоор үгүй ч юм шиг. За мэдэхгүй, нэг тийм элий балай мэдрэмж төрж, тэрийгээ өөрөө өөртэйгөө энд ярьж, элийрч балайрч ганцаараа суух нь гоё ч юм шиг. Хүн ер нь их төвөгтэй амьтан юм. Ганцаараа байхаараа хүмүүсийг санаж, хүмүүстэй хамт байвал ганцаараа тайван байх сан гэж хүсэх.  Би ер нь яг юу ч хүсээд, юугаар ч дутаад байгаа юм.. Ээж аавдаа эрхлээд л, гарынх нь хоолыг амтархан идээд, хол ойрын хачин сонинг хуучилж, гангар гунгар ярилцаад сууж баймаар, эсвэл хоёр сайхан хүүгээ эрхлүүлээд л, тоглож наадахыг нь харж хамтдаа баясаад л, халуун дулаан гэртээ хамтдаа бүгдээрээ байж баймаар, үгүйдээ л дотны хэдхэн найзтайгаа тухтайхан нэгэн газар сууж, халбага пиво халуун дулаан яриандаа халцгааж, зовлон жаргалаа, өнгөрснийг бас ирээдүйг, ер нь юу бодсон санасан бүх л зүйлээ, сэт...

Нандин-Чимэг

Миний нэрийг Чимэг гэдэг. Илүү дутуу зүйлгүй энгийн энэ нэрэндээ би яагаад ч юм дургүй байдаг байлаа. Үеийн охидын содон, чихэнд сонсголонтой нэрнүүдтэй харьцуулж, “ Шал хөдөөний нэр өгөх юм, Чимэгээ байхдаа яахав дээ ” хэмээн хошуугаа унжуулна. Тэгэх бүрийд аав минь надруу хайр дүүрэн харцаар харж “ Чи чинь аав ээж хоёрынхоо нандин Чимэг болсон үр минь юм шүү дээ ” хэмээн өхөөрддөгсөн. Би гурван хүүтэй айлд хэнзхэн мэндэлсэн ганц охин үр нь. Тиймдээ ч аав минь намайг эрхлүүлэн, хаа явсан газраа дагуулан явдагсан. Би хэдий аав ээж, ах нартаа эрх өссөн ч хүмүүжил сайтай байлаа. Ер нь ч эрхлүүлсэн хүүхэд болгон заавал ‘ эрхийн балай ’ болдоггүй билээ. Сургуульдаа онц сурч, олон ч найз нөхөдтэй байлаа. Хаа явсан газар Чимэг гэдэг нэр тодхон дуудагдна. “ Чимэгээ самбарт гараарай ”, “ Чимэг та ирж шагналаа авна уу ” , “ Чимэгээ найз нь... ” гээд л олон олон дуудагдаж, дуурсагдах энэ нэрэндээ би аль хэдийн дассан. Ер нь ч том болохын хирээр хүн болгоныг цочоож, анхаарал татаад байхаарг...

8 жилийн дараа

Блогоо нээснээс хойш бүтэн 8 жил өнгөрчээ. 20 шүргэм насны гал халуухан үе дээрээ яваа жаахан охин анх блогоо нээж байж... Цаг хугацаа яасан хурдан өнгөрнө вэ. Хааяахан нэг бичвэр оруулж, өөрөө л уншдаг шахам жижигхэн блог минь товчхон ч гэсэн миний амьдралын түүхийг өгүүлнэ. Эргээд уншихад дурсамж бүхэн сайхан юм. Хуучин бичвэрүүдээ уншиж нэгэн оройг дурсамжин дундаа өнгөрүүллээ. Буцаад 20 насандаа очихсон гэж  тэрүүхэндээ бас санаашраад авлаа. Бардам омголон байж, шаралхуу шазруун ч байж. Мөрөөдөмтгий юм, гунигламтгай юм, бас хөөрүү юм. Яг л хорин настнууд ямар байдаг тийм л байж. Өөрийнхөө бичсэн зарим шүлгийг эргэж уншихад надаас ийм үгс бас тэр үед гардаг байжээ гэмээр сонирхолтой санагдаж байна. Ер нь л бичиж байх ёстой юм байна аа гэдгийг ухаарлаа. Эргээд харахад би хэн байсан бэ, би хаана байсан бэ, би одоо хаана байна, бас хэн болсон гэдгээ эргэцүүлэх боломжийг тэмдэглэл олгодог юм байна. Эргээд хорин насандаа очвол хийх зүйл их байх шиг. Гэхдээ.. Гэхдээ байна аа, магадгү...