Шөнийн нэг цаг
Шөнийн нэг цаг болж хот нойрсоно оо, ширээнийхээ ард компьютер ширтэн ганцаар сууна аа! Ийм дуу мэдэх үү таанууд? Нөгөө нэг 5000$-ийн ашиг олох ёстой "баагий" маань баланс нь хасахруу талийгаад яахаа мэдэхгүй бурзай бурзай плийс бурзайчилдаа гээд залбираад арилжаагаа сахиад унтаж чадахгүй сууж байна. Хараад суугаад байвал урмыг маань бодоод бурзайчихчимбилүү гээл. Заа яаахвэээ, хожих хүн хориосоо гэдэг биздээ? Гаагуу байгаа. Бичсэн зорилго энээ тэрээдээ бас дөхчих гээл би чинь бас хичээж л явна хөөрхий. Би ер нь яагаад Монгол ном унших талаар юу ч бичээгүйн бол. Лангуугтайн болохоороо өөрийгөө жаст инглиш ном л уншина гэж бодсын байхдаа. Сая нэг ном уншаад дуусаадахлаа. Хэрэв зорилго дээрээ бичсэн бол бас зах зухаасаа биелчлээ гээд сууж байх байсан байх нь байна шд. Ингэхэд би чинь одоо уншсан номнуудынхаа талаар овоо дориун тэмдэглэл эд нар хөтлөхчөө аядаад байдаг байсан чинь яагаад болицынбээ? Нэгэн их багш маань айлдахдаа "Хэрвээ чи өнгөрсөнд хийж байсан зүйлээ эргэж хараад хөөх би чинь яасан лаг лаг юм хийж байсан мундаг гар байгаа вэ гэж бодож байвал, чи одоо өмнөхөөсөө дордсон мяа гар болжээ гэж өөрийгөөн бод, аан хэрэвзээ эсрэгээрээ өө юу вэ, би юу хийж байгаа вэ, ичмээр юм хийдэг байсан хог вэ, муу байсын бээ гэж бодож ахул та ахиж дээшлэх замаар өгсөж байгаан байна гэж бодмуй" хэмээжээ. Тэгэхээр би яасан байх нь уу? За за тэр талаар бичмээргүй болчлоо, өөр юм бичий. Өө мартсанаас мал мэнд үү гэж, аялалынхаа талаар бичихээ мартсан байшдээ. 5,6 дугаар хилийн чанадад зорчсон тухайгаа бүдгэрч балрахаас нь өмнө бичмээр юм байна шүү. За ойрхон нэг цаг гаргая даа энчдоо. Ёоооо хийсэн арилжаа болгон хасахруу яваад байх юм, плийз ганцийг нь ч гэсэн ашигтай хаачаад унтийлдааааа...
Comments
Post a Comment