Posts

Анхны бороо

Цонхны тавцан тог тог хийн дуугарах чимээгээр сэрж цонхоо нээн харвал анхны бороо орж байна. Алгаа тосон хэсэг зогсоод, даарсандаа цонхоо хааж орондоо орлоо. Нөхөр, хүү хоёр сэрчихсэн намайг гайхан харж байна. Бороо орж байна, унтацгаа гэж хэлчихээд анхны бороог алдалгүй олж мэдсэндээ дотроо баярлалаа. Би бороонд дуртай. Бороо ороход бий болдог тэр нэг бүүдгэр байдалд яагаад ч юм би дурладаг. Гадаа бороо орж хүйтрэхэд миний дотор нэг л дулаахан болчихдог ч юм шиг. Цонхоор харан элдвийг эргэцүүлж, өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах боломж бий болчих шиг санагдна. Эсвэл цонхны цаадах бороонд гарч, юу ч бодолгүйгээр шалба норж, бүх зүйлээ урсгамаар болно. Ингээд борооны улирал ирчихлээ. Бороо минь чи ахиухан ороод өгөөрэй. Боломж бүрийг алдалгүй асгараарай. Би ч бас чамайг алдахгүйг хичээнэ.  

Саарал

2016 оны анхны бичлэг. Хөөрхий блогоо бүр тоохоон байжээ. Амьдрал буцлаж, зовлон, жаргал ээлжилсээр. Байнга хөтлөж сураагүй хүн жаргалынхаа тухай бичихээр төлөвлөж байтал зовлонтой болж, зовж буй талаараа бичих гэж бодсоор байтал жаргал ирж, дунд нь толгой эргэж явсаар өдийг хүржээ. Тэгээд жаргалын ч тухай, бас зовлонгийн ч тухай бичихээргүйгээр шийдлээ. /Гарын алга загатнаад байна, гоё юм авахнээ/ Өнөөдөр хаврын нэгэн бүрхэг өдөр байна. Албан тасалгааны цонхоор амьдрал урсаж л харагдна. Шинэхэн навчис ургахыг тэсэн ядан хүлээж буй нүцгэн саарал модод, юу юугүй бороошихнуу гэлтэй бүрсгэр саарал тэнгэр, тал нь шахам приус харагдах замын түгжрэл, баригдаж дуусаагүй саарал барилга, бараан голдуу өнгийн хувцастай хүмүүс нааш цааш алхах. Ерөнхийдөө тийм саарал дүр зураг. Гэхдээ байнашдээ, саарал гэхээр тийм гундуу санагдаж байна уу. Саарал өнгө бол яааг алтан дундаж.  Хар, цагаан 2 өнгийн тэг гол нь саарал. Магадгүй цагаан саарал, эсвэл хар саарал ч байж болно. Амьдрал тас хар, эсвэл ц...

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 2 - Улаан Үүд, Байгаль нуур

2015/07/15-2015/07/22 Хэл ус, газар орон мэдэхгүй бидний хэдэн залуучууд хүсэл тэмүүлэл, эрч хүчиндээ хөтлөгдөн "Сибирийн цэнхэр нүд" хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй Байгаль нуурын зүг хөлгийн жолоо залсан юм. Үүнийг уншиж буй эрхэм танд Байгаль нуур, Итгэлт хамбын тухай элдвийн нэмэлт тайлбар тавих нь илүүц биз. Хоёр Prius, нэг Allion, нийт 3 машин хөлөглөсөн 11 залуу 07 сарын 15-ны өглөө Улаанбаатараас хөдөллөө. Дархан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоор дайран өнгөрч Алтанбулагт ирэхэд цаг бага зэрэг оройтсон байсан тул хилээр гараад газар мэдэхгүй, таних хүнгүй бид хилийн наана хонохоор боллоо. Майхан саваа босгож, бэлдсэн махаараа шорлог хийж, хөзөр даалуу тоглон, хөгжим тавьж бүжиглээд, маргаашийнхаа аялалд бэлтгээд амарцгаалаа. Өглөө эртлэн босож цай цүү болж, ачаа бараагаа баглаад хилээр гарахаар явцгаасан юм. 

Ээж нь хүүгээ санаж байна...

Ээж нь хүүгээ санаж байна. Энгэртээ тэврээд эрхлүүлж чадахгүй, ээж шиг ээж байж чадахгүй байгаадаа өөрөөсөө ичиж байна. Ажил хийж байна гээд хүүтэйгээ хамт байж чадахгүй өвөө, эмээд нь дасгачихаад, өөрөө өөртөө гомдож байна, ээж аавдаа эрхэлж байгаа айлын хүүхдүүдийг хараад өр минь өмөрч байна. Миний жаахан нялх үр, эвийдээ... учраа мэдэхгүй дэндүү балчир хүү минь, хайрлаж халамжилж байгааруу нь тэмүүлж, аав ээждээ зоргоороо эрхэлж чадахгүй өсөж байгаа миний нандин үр. Ээж нь хүүгээсээ уучлалт гуйя. Дахиж эргэхгүй нялх нандин насыг нь хамт өнгөрөөж, чамайгаа эрхлүүлж, эхийн хайранд бөмбөрүүлж чадахгүй байгаадаа хүлцэл өчье. Чи бол надаас ургасан нахиа, миний үргэлжлэл, миний аз жаргал, хайрын дээд, утга учир минь. Ээж нь хүүгээ үнэхээр их санаж байна. Элгэндээ тэвэрч үнэрлэмээр, үнсмээр байна. Жижигхэн гараараа ээжийнхээ хөхийг тэмтчин, зөөлөн хошуугаа наан хацраа бумбалзтал хөхөх, хөлс нь бурзайсан энхрий бяцхан хүүгээ ээж нь үгүйлээд байна. Ээж нь хүүгээ маш шх санаж байна...

POP ба IMAP

POP болон IMAP протоколууд нь remote серверээр дамжин мэйлд хандахад зориулсан стандарт протоколууд юм. Эдгээр нь таны хаана байгаагаас үл хамааран байгаа газарт тань мэйлийг тань дамжуулах боломжтой. POP , IMAP 2 нь хоёр өөр аргаар ажилладаг.  POP – Post Office Protocol POP нь эхлээд таны мэйлийг серверээс уншдаг. Та мэйл сервертэйгээ интернэтээр холбогдоод РОР протоколоор мессежнийхээ хуулбарыг  татаж аваад холболтоо салгана. Харин таны авсан мэйлүүд серверээс устгагдах болно. Хэрэв шаардлагатай бол ( өөр төхөөрөмж эсвэл програмаар ) дараа дахин татаж авахаар сервер дээр мэйлүүдийнхээ хуулбарыг үлдээж болно, гэхдээ таны төхөөрөмж болон мэйл серверийн хооронд 2 замын синхрончлол байхгүй.

Анх удаагаа хилийн чанадад зорчсон тэмдэглэл - ХонгКонг

2013 оны 03-р сарын 11 Анх удаа ч гэж, үнэндээ урьд нь бас гарч үзсэн юм л даа. Гэхдээ нөгөө хүн болгоны очиж үзсэн эрээн, бээжинрүү маймаачинтай хамт явж шоппинг хийж байсын. Харин энэ удаа арай аялал маягтай яваад ирлээ. Аялалын бас бага зэрэг албан бус ажлын журмаар Хонгконг яваад ирсэн юм. Мэдээж анх удаа явж байгаа хүнийн хувьд шинэ сонин зүйл зөндөө л байлаа. Нэгт, тэдгээр зүйлүүдийг мартахгүйн тулд, хоёрт надаас өөр явж үзээгүй хүмүүст хэрэг болох болов уу гээд тэмдэглэж байна. Хонгконг нь ерөнхийдөө Hong Kong, Kowloon, New territories гэсэн 3 арлаас бүрдсэн БНХАУ-ын онцгой засаг захиргааны орон юм. Их Британи 1841 онд Хонгконг арлыг, 1960 онд Каулан хошууг эзлэж, 1898 онд Шинэ газрыг 99 жилийн түрээсийн гэрээгээр нэмж авчээ. 1997 онд Шинэ газрын түрээсийн гэрээ дуусахад 1984 хийсэн тунхаг бичгийн дагуу Хятадад Хонгконгийг мэдэх бүрэн эрхээ шилжүүлжээ. "Нэг улс, хоёр систем" гэсэн бодлогын дагуу, Хятадын Засгийн Газар нь Хонг Конгийн аюулгүй байдал, гадаад бодлогыг...
Хүн яагаад болохгүй гэдгийг нь мэдсээр байж буруу зүйлрүү тэмүүлээд байдаг юм бол?!