Эхний семестер дуусч, амралт эхэлсээн
Yeeeye эхний семестер дууссаан, 10 хоногийн өмнө. Зүгээр л дуусав уу үгүй юу тэмдэглэл бичнэ гээд л хүлээгээд байсан чинь дуусангуут нь цаг гаргаж чадахгүй 10 хоноод наасан. За ямартай ч сайхан байна аа. Шалгалтуудаа бүгдийг нь өгчихсөн, дүн нь гарах болоогүй. Надаас одоо хамаарахгүй юм чинь гээд тайвширчихсаан. Тэгээд эхнэр, ээж, эзэгтэйн ажлаа хийгээд, хичээл амраад л дараагийн ажлууд ундраад л байж байна даа. Шалгалтанд бэлдэх 7 хоногийг ерөнхийдөө сургуулийн номын санд өнгөрөөлөө. Тэнд арай л үр бүтээлтэй. Гэрт байхаар хүүхдүүд сургуульдаа явсан ч гэсэн нүдэнд гэрийн хийх зүйлс харагдаад, завсраар нь идэж уугаад ерөөсөө нэг л үр дүнтэй байж чаддаггүй юм байна лээ. Нөхөртөө 2 долоо хоног л өгчих гэж хэлээд, тэгье гэж зөвшөөрсөн боловч дундуур нь бас үл ойлголцол гарсөөн. Нэг нь орой ажилдаа яваад өглөө ирээд унтана, нөгөө нь өглөө босч номын сан яваад, орой ажилдаа явсан хойно нь ирээд, хэд хоног хоорондоо ч таарахгүй явлаа шүү дээ. Гэхдээ тэгээд учраа олсон. Би чинь хэсэг гүри...