Эхний 2 долоо хоног...

Уг нь би их завгүй байгаа. Гэхдээ бичихгүй бол дараа нь яг энэ мэдрэмжээ мартчих юм шиг санагдаад байна. Хичээл ороод 2 дахь долоо хоног дууслаа. Долоо хоногийн 4 өдөр, 4 өөр хичээл ээлжлээд, тус бүр 3 цаг ордог. Оройгоор ордог бөгөөд яг тэр үед нь миний нойр зэрлэг ихээр хүрдэг байгаа. Тэгээд ойлгосон ойлгоогүй хоёрын завсар хичээл дуусдаг байгаа. Дуусангуут нь яадаг вэ гэхээр лекцийн слайдыг татаж аваад хэрэгтэй юмсаа тэмдэглэдэг байгаа, уг нь лекц бүтэн рекорд хийгддэг боловч бүтэн 2-3 цагийн хичээл дахиад үзвэл дахиад унтах нигууртай. Ковид гайхлаас болоод хүүхдүүд сургуульд явахгүй, хичээлээ гэртээ хийх хэрэгтэй болдог, бас өдөр хоол цай бэлдэх гэх мэт ээж, эхнэрийн ажлаа хийдэг болохоор тухтай төлвөрч сууж чаддаггүй тул бүгдийг унтсаны дараа шөнийн цагаар суудаг. Тэгээд шөнө унтахаараа өглөө биш өдөр босдог. Миний амьдралын хэмнэл нэг тиймэрхүү болсон. Ажил хийхгүй, гэхдээ сүүлийн 2 вийкэндээр ганц ганц өдөр ажиллаж байна. Гол нь ковидоос болоод ажилгүй болсон хүмүүст улс долоо хоног бүр мөнгө өгч байгаа учир дажгүй болоод байнаа. 

Лекц дээр оюутнууд юм асуугаал байдаг, ойлгож байгаа хүмүүс л лавшруулж асуудаг байх даа. Би ч хааяа нэг асуусан юмыг нь азаар ойлгож байвал чат дээр нь хариугаа товчхон бичдэг, бусад ихэнх оюутны адилаар. 3 менежментийн хичээл(заавал судлах core 4 хичээлийн 3 нь), нэг кодны хичээл(сонголтоор) авсан. Менежментийн хичээлүүд унших юм ихтэй, баахан өгүүлэл, сайт энэ тэр унш гээд даалгаварт өгнө, тэрүүгээрээ жижиг тест маягийн юм авна, хичээл дээр асуулт асууна, дараа нь бас эцсийн болон явцын шалгалтад ирэх юм шиг байгаан. Нийт 100 онооны 40-50 хувь нь ерөнхийдөө эцсийн шалгалт, тэгээд багаар хийх төсөл зэрэг ажил 20-40 хүртэл хувь эзэлдэг. Явцын жижиг шалгалт, ирц идэвхи зэрэг нь үлдсэн бага хувийг эзэлдэг. 4-6 оюутан нэг баг болоод төсөл, судалгаа хийх сэдвэээ ярилцаж сонгоод, багшаар батлуулаад, явцын тайлангууд өгөөд явдаг. Эцэст нь тэгээд хамгаалаад бүтэн оноогоо тооцуулах юм шиг байгаан. Баг болох нь надад их ярвигтай асуудал. Хүн танихгүй, жуман Хятад, Энэтхэг гарууд бие биенээ олооод гялс баг болчдым  шиг байгаан. Би бол тэгээд нэг рандом гаруудтай баг болно шд. 

Баг болох нь болчдым байж, тэд нартайгаа meeting хийх надаа хамгийн хэцүү хэсэг нь. Цөөхүүлээ болохоор ээлжилж яриал чи юу гэж бодож байна гээл асууна. Бодогдохгүй байхад чинь хаха. Хэлний барээр үнэн хэцүү байна дөө. Хэлээ л сайн сурна шүү хүүхдүүд минь. Авсан топик нь Австралын уугуул иргэдийн бүлгүүдийн харилцаа холбоог сайжруулах, газрын менежемент, гал түймрээс сэргийлэх технологийн шийдэл энэ тэр. Ваааат ямрымааа, тийм юмны талаар бодож ч яваагүйн байна. Одоо тэгээд боддог л байхдаа. Нээрэн танилцангуут Англид, Австралид өмнөх сургуулиа төгссөн гээд л англиар урсгаал, эгч нь яахуудээ Монголдоо эх болсон сайхан хэлээрээ сурж төгссөн хүн чинь. Нэг хичээл дээр даалгаварт өгсөн 2 паперийг унших гэж өдөр шөнө ээлжлэн жуман юм болж байж арай гэж зах зухаас нь ойлгоод гол юмыг нь тэмдэглээд хичээлдээ оров. Багш асуугаал хүмүүс ээлжлээл наян юм яриал байна. За Номио минь өдөр шөнөгүй ойлгох гэж хичээсний хэргээ гаргана шүү гээл бөгсөө чангалж байгаад яваад орсон. Гацаж түгдрээд нэг юм ярьсан. Гол санааг нь зөв хэлсэн л дээ, миний дүгнэлтээр бол. Багш бол дүгнэж хэлэхгүй, үргэжлүүлээд явж байгаа нь миний ярисантай таарч байсын. Тэгсэн хоёр оюутнаас баг болох уу гэсэн санал ирж энэ тэр, ооё. Хүүхдүүд эгчийгээ арай эрт дүгнээд байна даа хаха. Тэхдээ 'хард воорк пэйс оoф" гэж бодогдсон доо /Хааяа бас энглишээр яринаа эгч нь/.

Ер нь бол тэгээд хичээл ихтэй байдын байна өө. Хажуугаар нь ажиллавал мань бол амжкуун байна. Хичээл бүрийн даалгаврыг нэг нэг өдөрт нь амжихгүй, тэгээд нэмэгдээл сунжраал явчих юм байна. Хажуугаар нь нөгөө багийн төслөө хийгээд явахаар мэдкүээ мэдкү. Тэгээд баахан менежментийн төстэй хичээлүүд болонгуут би бас хооронд нь холиноо. За энэ нь аль хичээл билээ, тэр нь юу билээ, аль баг аль прожектыг нь хийх билээ гээл уймраа хүн шиг. Тэгээд цаасан дээр код, нэр, баг, даалгавар гээд сайхан томоор бичээд урдаа наачихсан. Байж байгаал тэрийгээ харна хаха. 

Ганц кодны хичээл маань хамгийн сонирхолтой нь. Гэвч би tutorial/practice хичээлд нь сууж чаддаггүй, өөр хичээлтэй цаг нь давхцдаг. Тэхээр тэрийг нь нөхөж үзэх хэрэгтэй болно, дутуу ойлгосон лекцээ материалаас нь харж нөхнө, унших даалгавруудаа хийнэ, practice даалгавраа хийнэ, тэгээд сүүлд нь яг оноотой даалгавраа хийнэ. Бас л цаг орохоор байгааз. Яг одоо би тэрийгээ хийх гэж байна. Маргааш оноотой даалгаврын цаг дуусна. Амжих нь уу. Амжих нь уу ч гэж амжуулна даа одоо. Тэгснээ ийм юм бичээд сууж байдаг сайхан гар юм аа бас. За си юу нээкст тааям ;-) 

7 Tips for taking online classes: how to set up your ideal learning space  and make your online English study journey successful | ILSC Education  Group Blog

Comments

Popular Posts