Буцаад хичээлдээ орох боллоо

Шинэхэн оюутны эхний семестерийн дундах, 7 хоногийн амралтын сүүлийн өдрөөс мэндчилж байна аа. Хийх юм их хэвээрээ байгаа ч ойрд бичих зав гарахгүй байх гээд гялс нэг бичвэр оруулчихъя. 

Өнөөдөр нэг дэх өдөр боловч бүх нийтийн амралтын өдөр учраас нийт 10 хоног амарчихаж байгаа юм уу даа ер нь бол. Тэгснээ өнөөдөр үзэх байсан хичээлийг видеогоор оруулчихсан өөрсдөө үзээрэй ч гэх шиг. Амарснаасаа дор болчихдог наасан. Би гэж нэг удаашруулсан бичлэг шиг хүн энэ өдрүүдээр хамаг дутуу үлдээсэн юмнуудаа нөхнө гэж байсан чинь мэдэхгүй юу ч болчихов, эргээд баахан л хийх юмтай хичээлээ эхлүүлэх боллоо. Амралтын эхний 2 өдрийг амарсан гэсэн шиг "алж" өнгөрөөсөөн. Тэгээд нэг дэх өдрөөс нь юмаа хийгээд эхэллээ гэсэн нэг л сайн явж өгдөггүй ээ. Дундуур нь 4 удаагийн багийн уулзалт хийсэн. Тэгээд кодны хичээлийн даалгаврыг хийх гэхээр л хамаг цаг будаа болчих юм. Учир нь зөндөө олон бодлого байхад, би ганцыг нь бодох гээд аргаа эсвэл алдаагаа олохгүй суусаар хамаг цаг дуусчихна. Өөр юу ч хийж амжихгүй болчихож байгаа юм. Уг нь надад сонирхолтой байгаа боловч үнэхээр их цаг хугацаа бас хэрэгтэй байна аа. 

Бусад хичээлийн хувьд лекцийн тэмдэглэл, унших материалын тэмдэглэл, тэгээд төслийнхөө өөрт оногдох хэсгийг судлах ажлууд байдаг. Тэр судалгааг хийхэд жоохон юм бичих гэж би бас хамаг цагаа бардаг. Нэтээс баахан юм үзээд л, ухаад л, уншаад л, ойлгох гэж хичээгээд дараа нь тэд нарыгаа эвлүүлж, өөрчилж бичих гэж үйлээ үздэг. Сүүлд бүр шөнө сууж байгаад сүүлийн 2 параграфийг хуулж тавьчихаад өөрчлөхөөс залхуураад унтчихсан чинь манай багийн нөхөд илгээхээсээ өмнө сайхан шалгаад, миний хэсгийг улайлгаж тавиад, энэ шууд хуулсан байна гээд групп чат бичдэг наасан. Би сандраад миний хэсэг байна аа, одоохон засаадахъя гэж хэлээд нилээд сууж байж засав шд. Энэ багт бүр гурван мундаг хүмүүстэй нэг баг болчихсон чирэгдэж байна. Үгүй ээ, ер нь хаана ч чирэгдээд л байна л даа. 😅 Гэхдээ хамгийн лаг баг нь энэ. Эрэгтэй эмэгтэй 2 Хятад, нэг сахалтай хаанахын ч юм залуу хэхэ. Тэр эмэгтэй бүр энэ сургуульд 2 дахь мастераа хамгаалж байна ч гэх шиг. 

Өөр нэг багт хэдэн Хятад, Энэтхэгүүдтэй байдаг юм. Нэг Хятад нь бүр таг алга болчихдог. 2 Хятад нь уг нь гайгүй л юм шиг байгаан маниасаа, гэхдээ ер нь олонхоо дагая өө гээл нээх санал санаачлага байхгүй. Харин 2 Энэтхэг нь жоохон хэнээтэй гэмээр. 😜 Нэг санаа гаргачихаад нөгөөх нь болохгүй байхад л, шүүмжлээд байхад л, дахин дахин яриад л, тайлбарлаад л, гүрийгээд л байдаг наасан. Сүүлдээ залхаад заза тиймээ чиний зөв гэж хэлээд салмаар болтол хаха. Би болохоор яахуудээ тэгээд байж л байдагийн. Одоо тайлангаа хувааж авсан, тэрийгээ нэгтгэх үед хэн нь хэн бэ нь харагдах байх даа хаха. 

Нөгөө нэг багт нь нэг Энэтхэг эмэгтэй, тэгээд бас дөрвөн Хятад залуутай хамт. 2 дахь жилдээ сурч байгаа нэг залуу биднийг ахлаж төслөө явуулж байгаа. Бусад нь бүгд шинэков хөөрхий. Бид хэд гэж (ялангуяа би) санал санаачлага багатай, ийм тийм юм хий гэвэл за гээд хийсэн болоод байж байдаг хүмүүс. Уулзалт болохоор хөөрхий ганцаараа мангар их юм яриал, бид хэдээс асуухаар ганц 2 нь юм яриад ихэнх нь дуугүй, нэрээрээ дуудуулж асуулгаад, хариулсан болоод явна даа.

Би ер нь хэзээ лаг болох юм байгаа юм бүү мэд. Мяагаараа дуусах юм болов уу. Эхэндээ сургууль дээрээ л очиж сурвал гоё юм шиг санагдаад байсан. Одоо болохоор би чадах болов уу гэж бодогдоод, бараг ингээд компьютерийн ард байгаа нь амар ч байгаа юм шиг. Гэхдээ хичээлд дарагдахаас бусдаар, том мундаг, гоё сургуулийн оюутан гэдгээ мэдрэхгүй байгаа болохоор тиймхэн л байна. 

Саяхнаас Мэдээллийн Технологийн чиглэлээр Австралид ажилладаг, сурдаг, сонирхдог Монгол хүмүүс нэгдээд нэг коммунити үүсгээд, ажиллаж байгаа хэд маань ажилд орсон туршлагаа бусаддаа хуваалцаад явж байгаа юм. Бямба гариг бүрт 3 хүн илтгэл тавьж, дараа нь хэлэлцүүлэг болдог. Тэр хэдийг сонсоод би ер нь энд ажилд орж чадах уу гэж боддог доо. Би ер нь өдий болтол хаагуур юу хийж явсан юм бэ, бүү мэд. Хаана ч очсон өөрийнхөө мяаг л мэдрээд байх юм. Хажууд нь хаа байсан арав гаруй жилийн дараа мэргэжлээ сольж байгаа маань зөв үү, буруу юу гэж бодогдох боллоо. Би одоо дөнгөж эхлээд энэ олон жил ажиллаж байгаа, боловсорсон хүмүүсийн зэрэгт хэзээ хүрэх вэ? Надад сайжрах хүртлээ зарцуулах хангалттай цаг байгаа билүү? гээд их л юм бодож байна даа. 

Стресстсэнээсээ болоод юм уу заримдаа муухай зүүд зүүдлэж цочиж сэрнэ, сүүлдээ унтах гээд хэвтэхээр элдэв муу юмс бодогдож төсөөлөгднө. Өөрийгөө сэтгэл зүйн хувьд тайван биш, өөртөө итгэлгүй байгаа учраас ингээд байгаагаа ойлгож байгаа боловч хэрхэн засах талаар сайн мэдэхгүй л байна. Зүгээр сайхан зүйл бодохыг хичээхээс өөр зүйлгүй байна даа. Бясалгал хийхийг хичээж эхлүүлсэн боловч тууштай бас болохгүй байна аа. 

За одоогоор нэг иймэрхүү байна даа, гэгээлэг зүйл бичихийг хүссэн боловч байгаа байдал маань нэг их гэгээн биш байна даа. Ингээд монголоор точигнуулж байгаа шигээ англиар бичдэг болохсон доо... Энэ зураг дээрх шиг ингээд суугаад, сураад, ярилцаад байжиймаар байна шд би.


5 Easy Ways to Make New Friends at University | Nido Student

Comments

Popular Posts