Нэг л гунигтай өдөр байх чинь. Цонхоор ширтээд л суугаад баймаар. Хэнтэй ч юм ярихгүй, зүгээр л ганцаараа элдвийг бодоод шүүрс алдаад суугаад баймаар нэг л хөнгөн гунигтай.. Тэнгэр тоосонд дарагдаж халтайчихсан мэт сааралтаад бүрзийчихсэн, хэзээ хэзээгүй уйлахнуу гэмээр харагдна.. Моддын шинэхэн ургасан турьхан мөчир салхины аясаар нааш цааш ганхана. Цонхон доогуур хүмүүсийн цуваа үргэлжилдгээрээ үргэлжилсээр.. Замын түгжрэл, ажлаасаа хоцорсон хүмүүсийн сандрал.. Гуниглаад байх зүйл энд алга. Гэхдээ л гунигламаар... Гуниглах дуртай болчихсон мэт.. Бодоод л, мөрөөдөөд л, санаа алдаад л, гуниглаад л баймаар.. Тийм нэг өдөр..
Ногоон нүдэн лам
Монголын түүхийн үнэн бодит баримт, харгислал хэлмэгдүүлэлтийн хар шуурганд олон арван мянган гэм зэмгүй хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэж, хэрхэн зовж тарчилж байсан, Монгол улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнэ, цусаар олдсон хийгээд Монголын тухайн үеийн аж байдлыг цөөн хэдэн хүмүүсийн амьдралаар тод томруун, сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үнэт бүтээлийн хуудас бүрийг сэтгэл догдлон уншиж суулаа.
Comments
Post a Comment