Сайхан дурлахсан...
Зүгээр л чин сэтгэлээсээ хандаад, нэгэндээ итгээд, нүд нүд рүүгээ хараад л... инээгээд л... уурласан ч болжийно л доо. Гудмаар хөтлөлцөж алхаад, зайрмаг идээл. Ногоон гэрэл хүлээх зуураа үнсэлцээл... Хааяа дэггүйтэж, бас аальгүйтэж тачигнатал инээгээл... дурлахсан.
Хамаг мөнгөө шавхаж киноны тасалбар аваал... хамтдаа кино театр луу алхахсан. Хааяа танхимын гэрэл харанхуйлахаар нь далимдуулж эрхлэлдээл... тийм гэгээнээр дурлахсан...
Бороонд хамтдаа норж, тогтсон том том шалбааган дээгүүр балетчин шиг харайлгаж, нэгнээ дооглож инээхсэн.
Хамгийн гол нь чин сэтгэлээсээ байж, нэгэндээ сэтгэл гаргахсан.
Хэн нэгнээс сонссон онигоог цээжилчихээд ганцхан надад ярьж өгч инээлгэхээр яаран ирдэг хүнтэй байхсан. Найзынхаа өгсөн амттаныг идэлгүй цүнхэлчихээд талыг нь түүндээ өгөхөөр нандигнан хадгалдаг хүнтэй болохсон.
Уулзахаар товлосон цагаасаа хавьгүй өмнө бэлэн болчихоод секундийн зүүнээс ч чанга цохилох зүрхээ даран догдлохсон.
Түүнээс минь өөр эрэгтэй хүн, надаас өөр эмэгтэй хүн энэ хорвоод байхгүй болчихсон юм шиг үнэнчээр дурлах сан.
тийм эээ, бараг л ....
ReplyDelete