...HOTBAT...
Хүний амьдрал дахь хамгийн чухал хүмүүсийн нэг бол найз нөхөд байдаг. Харин хүний амьдрал дахь хамгийн мартагдашгүй үеүүдийн нэг бол оюутан нас. Надад энэ л үед уулзан танилцаж нөхөрлөсөн хэдэн сайн найзууд байдаг юм. Хэдийгээр оюутан байх дөрөвхөн жилийн хугацаанд ойртон найзалсан боловч бие биенээ хувь тавилангаар ч юм уу олж чадсан жинхэнэ "сайн найзууд" гэж би итгэдэг. Энэ жилээс бид бүгдээрээ их сургуулиа төгсөж амьдралынхаа шинэхэн гараагаа эхэлж байна. HOTBAT гэдэг нь манай найзуудын нэрийн эхний үсгээс бүтсэн бид нарын "лого" маягийн үг гэж хэлж болно. Бидний дөрөв нь саяхан шинэ ажилдаа орсон шинэхэн ажилтнууд бөгөөд харин нөгөө хоёр маань хилийн чанадад боловсрол эзэмшихээр "Солонгос" орныг зорих гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд дандаа хамт байж дассан болохоор хоёрыгоо ингээд явуулна гэхээр сэтгэл нэг л сонин болоод байх юм. Гэхдээ явсан хүн эргэж ирдэг дээ. Ямар ч гэсэн найзууддаа хүний газар биеэ бодож, их эрдэм сураад хурдан эргэж ирэхийг хүсье. Мөн бусаддаа ажлаа сайн хийж их мөнгө цуглуулахыг хүсье! :)
Хувь тавилангийн дуудлагаар нэгэн дор цугларч
Хүсэл зорилгоо нэгтгэсэн андууд болсоон бид
Одот тэнгэрийн доор биесээ түшин нөхөрлөх
Орчлонг хамтдаа туулах нөхдөө олсоон бид
Тангараг өргөж "үүрд" гэж амлаагүй ч
Танхил сэтгэл дотроо "хамтдаа" гэдгээ мэдэрдэг
Бүсгүйн нандин нууцаа биендээ итгэн шивнэдэг
Бодол бодлоороо холбоотой салшгүй мөнгөн хэлхээ
Аялгуут энэ өдрүүд ахиж бидэнд ирэхгүй
Алтан нарны дор хэн маань ч ахин төрөхгүй
Таван жилийн өмнө биесээ бид танихгүй
Тавин жил өнгөрсөн ч биесээ бид мартахгүй
by Captian's girl ;)

Tungaagiin devter drhes arai oor yum bna te. Ma nz ch garamgai shulegchin yuma. HOTBAT urgelj hamtdaa...
ReplyDeletesayhan l sur-n koridort 6-la hamt ineelded suuj bsan yumsan mash ih sanaj bna
ReplyDelete