Skip to main content
Everything of women's life can be changed in their twenties! Нам Ин Сүк [3]
- Хорвоо ертөнцийн эзэн нь болъё гэвэл эхлээд бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж сур.
- Өөрийгөө язгууртан мэт хүндэлж сур.
- Ухаантай эмэгтэй өөрөө өөрийгөө гутаасан үйлдэл хийдэггүй.
- Хайртыгаа хайрлаж байгаа мэт өөрийгөө хайрла (тансаг оройн зоог, бэлэг гэх мэт)
- Өөрөө язгууртан болж байж түүнийг дагаад мөнгө, сайхан ханхүү хүрч ирдэг.
- Гараа гүнжийн гар мэт ариглаж, хөлөө язгууртны хөл мэт ажиллуул.
- Биеийн тамирын донтон болвол амьдрал илүү хөгжилтэй болно.
- Айлын бэр болох бэлтгэл бүү хий.
- Бохир усанд гараа удаан бүү байлга.
- Аливаа юмыг язгууртны нүдээр харж сур.
- Хямд бараан дундаас "үнэтэй"-г нь сонгож сур.
- Өөрөө чадалтай болж байж ядарсан нэгэнд тусална.
- Хувиа хичээгч бай. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй.
- Өөртөө хөрөнгө оруулалт хий.
- Хамгийн чухал хэрэгцээтэй зүйлээ авч үлдээд бусдыг нь өг.
- Азгүй байдлаас зугтаж аз жаргалыг сонго.
- Аз жаргалтай байж, түүнийгээ илэрхийлж бай, учир нь аз жаргал халдварладаг.
- Зовлон үзсэн хүн л амьдрал мэддэг гэж туйлшрахаа боль.
- Юу л бол юуг ч хийж болох, бас юу ч хийхгүй байж болох энэ сайхан хорин насандаа та юу хийх гэж байна вэ?
Comments
Post a Comment