For you!
Бусдийн шүлсэнд норж омголтсон уруулыг үнсэж байснаа би мэдээгүй
Бусдын тэвэрт эрхэлсэн омголон цээжийг дэрлэж байснаа би мэдээгүй
Бусдын хайранд жаргаж оргилсон зүрхийг хайрлаж байснаа би мэдээгүй
Бусдынх, бүх зүйл нь бусдынх болсон байхад өөрийн мэт бодож явснаа би мэдээгүй
Хүрээд ирэхийг чинь хүлээж нойргүй хоносон шөнө хичнээн юм бол
Хүсээд эргэхийг чинь хүлээж нурууг чинь харж хэвтсэн хоногууд хэд юм бол
Аргадаад гуйхыг чинь хүлээж өвдгөө тэврэн гуниглан суусан өдөр хэд юм бол
Арчаад өгөхийг чинь хүлээж өнчин дэрээ норгосон үеүүд хичнээн юм бол
Гунигт хайрын түүхийг бусдаас хичнээн олон сонссон мөртлөө
Ганцхан надаас холуур өнгөрөх юм шиг төсөөлөө ч үгүй явсан
Гишгэсэн газар бүхэнд минь чиний мөр байдаг болохоор
Гэгээн хайрын жаргалаа мартаж би чаддаггүй
Хэзээ ч хувирахгүй мэт ширтдэг байсан дөлгөөн дулаан харц хэний нүдрүү ширтэж байгаа бол
Хэнд ч биш ганцхан надад хэлдэг байсан хайртай гэдэг үгийг хичнээн удаа түүндээ хэлээ бол
Хэнзхэн цээжээ надаас харамлачихаад хэнийг тэврээд дулаацуулж байгаа бол
Хэзээ ч, хэзээ ч явахгүй гэж надад хэлсэн шигээ хэнд бас шивнэж суугаа бол
Агшин хором бүрийн хариу хүн бүхэнд эргэж ирдэг болохоор
Алдсан зовсон бүхэндээ би харамсдаггүй
Бусдыг хайрласан шиг хайраар өөрөө хайрлуулах жаргалыг
Бурхан надад өгнө гэдэгт би итгэдэг
Хариу нь эргэж ирдэг орчлонгийн зарлиг ёсоор
Хайрыг гомдоосон түүнд ч бас төлөөс нь ирнэ
Намайг гомдоосон, уйлуулсан, зовоосон бүхний хариуг
Надаас биш юмаа гэхэд хэн нэгнээс заавал амсах болно
Хайраа алдсандаа би харамссан юм биш
Харин итгэлээ алдсандаа харамссан юм
Дахиад хэн нэгнийг хайрлана гэдэгтээ итгэдэг ч
Дахиад хэнд ч итгэхгүй болохвий гэдгээс би айдаг юм
by Captian's girl ;)

aay yayaya aimar shuleg bnada. eniig gol duriin baatar unshaasai nadaas iluu aih biz
ReplyDeletebi iim uilanhai yumuu yumu ch gj ugasa uilanhai lda ooriin erhgui nulims garaad bhiin ugeer huniig alj bs amidruulj boldog gsn, ene shulgeer iimerhu humuusiig yalanguya teriig hed dahin alah yumsan daanch muu hun uhku lde
ReplyDeleteu`re lucky girl, coz u have memorable,lovely 3 years with him, but now you have your full life of time to live with your true one. So dont hate smone, find your life, Good Luck:)
ReplyDeletetnx tnx, maybe, you`re right. i'll find my true love soon...
ReplyDelete