Posts

Today is the special day

Image
Өнөөдөр миний хувьд хүсэн хүлээж байсан зүйлдээ нэгэн том алхам ойртсон маш онцгой өдөр юм аа. Учир юу гэвээс урт удаан хугацааны турш мөрөөдөж ирсэн сургуулиасаа эцсийн оффероо авч, ханийхаа дэмжлэгтэйгээр суралцах эцсийн шийдээ гаргаж сэтгэл догдлуулсан өдөр байв.  Анх найман жилийн өмнө яг зургадугаар сарын 24-нд утсан дээрээ энэ сургуулийнхаа зургийг татан авч мөрөөдөж эхлэж байжээ. Тэр үед Австрали явах талаар бодож байсан эсэхээ ч санахгүй байна.  Үнэндээ бол би дотроо маш их айдастай байнаа. Дэлхий даяарх 25000 гаруй их дээд сургуулиудаас эрэмбээрээ эхний 50-д тогтмол байдаг, энэ жилийн хувьд 38-д, төгсөгчдийн ажилд орох түвшингээр Австралид 1-т, дэлхийд 4-т орж буй энэ том сургуулийн босгыг давж ороод суралцана гэж бодохоос эмээж байна. Анх Австралид ирчихээд ганцаараа зугаалж яваад хамгийн эхэнд очиж үзсэн газар бол энэ сургуулийн кампус байсан юм. Завгүй алхаж, хөгжилтэй инээлдэж, зөрж өнгөрч буй оюутан бүрт атаархан тэдний нэг болохсон гэж мөрөөдөн, том сүрдмээр хуу...

Long time no see

Image
Зээ, завгүй амьдралын өдөр хоногууд урсан өнгөрч бид амьдарсаар, хүүхдүүд томорсоор, нас нэмэгдсээр байх ажгуу. Нэг л мэдэхэд долоо хоног эхлэж, нэг л мэдэхэд дуусч байх юм. Ингэж тэгсээр энэ жилийн эхний улирал шувтарч байнаа. Бага хүүгээ прэскүүлд оруулснаар илүү завгүй ч болчих шиг, завтай ч болчих шиг нэг тийм сонин байнаа. Хичээлгүй өдрүүдэд нь өөрөө гэртээ харахаас өөр аргагүй, тэгсгээд хоёулаа өдрөө өнгөрөөчихнө. Хичээлтэй өдрүүдэд нь хүргэж өгөх, авахын завсар ажлаа хийж сандарч гүйсээр бас л өдөр харвасан сум шиг өнгөрчихнө. За ямартай ч бага хүү минь сурч мэдэхийн ёроолгүй их далайд хөл тавьсаан. Харин том хүү минь цахимаар Монгол цагаан толгойгоо үзэж үсэглэлийн баяраа хэд хоногийн өмнө хийлээ. Хүүтэйгээ хамтдаа уншиж, хамтдаа шүлэг цээжилж уйлж дуулан их л юм болж байна энэ 2 хэлний хооронд бид 2 чинь. Энэ жил хүүгээ эх хэл болон ээнглишээр хоёулангаар нь сайн уншдаг болгох зорилго тависан минь эхнээсээ явж л байна. 💪

Сайн байна уу 2021 он минь!

Image
Шинэхэн оны мэнд дэвшүүлж 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс мэндчилж байна. Коронагийн ачаар гэх үү, балгаар гэх үү 1-р сарын 1-нд гэртээ суугаад зорилгоо тодорхойлж, влогтоо зочлох завшаан тохиож байна. 2020 он хүн бүрийн хувьд тийм ч амар жил байсангүй. Дэлхийн нийтийг хамарсан цар тахал хичнээн хүний амьдралд хир их өөрчлөлтийг авчирсныг таашгүй. Бидний хувьд ч мөн амаргүй жил байлаа. Аав ээж минь бидэн дээрээ ирээд аз жаргалтай байсан ч аав минь хорт хавдартай гэх гэнэтийн таагүй мэдээ сонсож, эндээ эмчлүүлэх гэхээр боломж нь муу, Монголруугаа явуулъя гэхээр Коронагаас болоод хил хаалттай, хэсэгтээ л хямарч сандарч, хаа хаанаа хэцүүхэн цаг хугацааг өнгөрөөсөн. Гэхдээ олон сайхан хүмүүсийн хайр, дэмжлэг, ерөөлөөр аав ээж минь эх орондоо буцаж, аав минь хагалгаандаа орж, он гарахын дөнгөж өмнөх өдөр туяа эмчилгээгээ дуусгалаа. Сайхан аавынхаа тэвчээр, хатуужил, сэтгэлийн тэнхээг биширмүй. Үргэлж цоглог өөдрөг байж, хэцүү өвчнийхөө хажуугаар Ковидоос болсон хорио цээр, карентин, хүлээлтү...

Зүгээр л жаахан халчихлаа ...

Амьдрал “тааварлагдагдашгүй” зүйлсээр дүүрэн шүү дээ. Нэг л өдөр хаалган завсар хуруугаа хавчуулж хугалаад хүсээд байсан амралтаа аваад гэртээ тухтай нь аргагүй кофе уунгаа бүтэн 7 сарын дараа бичвэр бичээд суух юм гэж хэн саналаа хохо. Хуруугаа хугалчаад бараг баярлаад байгаамуу хаашаа юм. За яахав ээ, 2 жил хагас тасралтгүй л ажиллаашдээ. Засгаас өгсөн үнэгүй байртай, сэргэлэнтэж олсон үнэгүй зогсоолтой байгаа дээрээ жаахан амраад авъя л даа энэ чинь одоо. Гэхдээ ямар ч төлөвлөгөө гаргалгүй гэнэт амарцан чинь амралтаа зөв зохистой зарцуулж чадахгүй жаахан паниктаж байх жишээний. Ямар сайндаа орой салхилахаар гараад үсээ юу ч үгүй тайруулаад, дээр нь коршонкон малгай аваад тавичихав дээ. 30 гарчихаад стилээ олоогүй мунгинаж яваагийнх юм болуу даа. За тэр ч яахав, зун цаг ирж байхад цаад годгор үс, коршонк 2 чинь харин ч аятайхан санаа байж мэднэ шүү. Аялал зугаалгын цаг шүү дээ, корона дурак байгаагүй бол ёстой сайхан дэмий тэнэж байхгүй юу. Гэлээ ч гандан буурахгүй ээ, явна даа. Хөл ...

9 сарын 3

Өнөөдөр  9 дүгээр сарын 2-н. Хүүхэд байхад хичээлийн шинэ жил эхлэж, удаан уулзаагүй найзуудтайгаа уулзан хөөр баяр болсон өдрүүд байжээ. Том болсон хэдий ч 9 сарын 1 болмогц баярын өдөр мэт цаанаа л хөнгөн догдлол үүсэн гэгэлзчихдэг байж билээ. Харин алс холын Австрали улсад жирийн л нэг ажлын өдөр болон өнгөрлөө. Хүүхдүүд минь ч есөн сарын нэгний баяр хөөрийг мэдэрсэнгүй. Энд хичээлийн шинэ жилийн эхлэх өдөр нь өөр юм. Тэгээд ч Монгол шиг цэцэг навч, шинэ хувцас цүнх, хонх шаар болон хөөрөлдөхгүй.  Харин маргааш 9-р сарын 3-н. Аав минь хорт хавдар хэмээх өвчний онош сонссоноос хойш даруй 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Би эндээ хагалгаанд оруулах талаар хирэндээ л хөөцөлдсөн боловч чадал минь дутжээ. Хажуугаар нь муухай халдварт өвчнөөс болоод онгоцнууд хуваарийн дагуу нисэхгүй, улс минь ард түмэндээ хилээ нээхгүй хатуухан цаг хугацаа өнгөрч байдаг... Танидаг мэддэг болгонлуугаа залгаж, гуйж уйлж уурлаж аргадсаар ядахнаа эх оронруугаа аав ээж хоёрыгоо явуулах эрх авлаа. Удаан ...

Чанга охид уйлдаггүй

Хүний амьдралд баяр, гуниг ээлжилдэг нь хорвоогийн жам юм болов уу даа. Өнөөдөр ёстой онцгүй өдөр байлаа. Ойрдоо нуруу өвдөөд, олигтой хөдлөж чадахгүй, эмнэлэгээр явж арай гэж нэг оношоо тодруулахтай зэрэгцэн, өөр нэгэн муу мэдээ сонслоо. Аав минь амны хорт хавдар гээч муухай өвчинтэй болсон байж магадгүй гэсэн. Аманд нь юм гараад зөндөө удаж байхад хэлэхгүй явсаар өвдөөд болохоо байхаар нь хэлж байх юм. Охиныхоо санааг зовоочихно гээд гайгүй болохыг нь, ядаж Монголдоо очихоо хүлээгээд л байсан байх даа. Мэдэхгүй юм ховорхонтой аав минь өөрөө юу гэдгийг нь бараг мэдчихээд хэлсэн нь, эмчийн хэлсэнтэй яг таараад эцсийн шатны шинжилгээ өгөөгүй байхад би ч аль хэдийн сэтгэлээр уначихаад байж байна өө. Гэхдээ "Чанга охид уйлдаггүй" биз дээ. Аав ч тэр, би ч тэр хэн хэнийгээ сэтгэлээр унагачихгүй, зовоочихгүй юмсан гээд аль аль талдаа л зүв зүгээр юм шиг царайлаад л байж байна. Өнөөдөр шинэ утас авч өгсөн чинь баярлаад л өдөржин тэрийгээ үзэж, оролдож өдрийг өнгөрөөж байх шиг байна...

Миний ээж болсон өдөр

(06-03 шөнө дунд) Одоогоос яг долоон жилийн өмнөх энэ өдрийн, энэ цаг бол эмнэлгийн орон дээр ээж болох цагаа хором хормоор тоолон хүлээж байсан гайхамшигтай мөч юм.... (06-04 өглөө) Яагаад ч юм нэг л догдлоод байх юм. Хүүгийнхээ төрсөн өдрийг өмнө нь зөндөө л хийж байсан хирнээ өнөөдөр нэг л онцгой юм шиг догдлоод байна хэхэ. Миний үр ээждээ ирээд долоон жил болжээ. Ээж нь дөнгөж 23 настай байсан гэхээр их л жоохон хүүхэд байсан санагдаад байх юм. Цаг хугацаа гэж... Хонгор жаахан үр минь Хорвоог гэрэлтүүлж ирсэн нархан минь Үүр шөнийн заагаар ирж Үдлэж буусан цолмон минь Хайрын минь гэрч болсон зулзаган нахиа минь Хатан заяаг минь бөхөлж мэндэлсэн сувдхан минь Дэргэд минь өндийсөн хайрын ургамал минь Дэггүй насыг минь ижий заяагаар сольсон эрдэнэ минь Үр минь болон наддаа заяасанд баярлалаа Өнөөдөр чиний минь хорвоод мэндэлсэн өдөр Өөдөсхөн хүү минь чи ээждээ өргүй шүү Үнэн худлын орчлонд зөв л мөртэй амьдраарай Сэтгэл хөдлөөд хэдэн мөр тэрлэв 😄...