Posts

Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна

Image
Саяхан дэлхий дахины хэл шинжээчдийн их хуралд дэлхийн хүмүүс 2976 төрлийн хэлээр ярьж байна гэж дурджээ. Зарим хэлээр үй олон сая хүн ярьдаг байхад заримаар нь хэдэн арваадхан хүн ярьдаг аж. Хятад хэлээр хамгийн олон хүн ярьдаг бол англиар 450 сая хүн, Энэтхэгийн хинди, урду хэлээр 160 сая хүн, мөн 200 орчим сая хүн оросоор ярьж бичиж байна.                                           Гэтэл Оросын Коли хойг дээр суудаг 1700-хан хүнтэй саами ястан одоог хүртэл өөрийн хэл, бичгээ хэрэглэсээр байна. Эндээс үзэхэд үндсэн гэгдэх 13 хэлийг мэддэг байхад бидний хэн ч хоёр миллиард хүнтэй харилцах бололцоотой гэсэн үг. Гэхдээ судлах хэлийг сонгохдоо хэлний хэр зэрэг дэлгэрснийг удирдлага болгож болохгүй, бусад хүчин зүйлсийг анхааран харах хэрэгтэй. Жишээ нь, орос хэлээр хамгийн олон ном зохиол хэвлэгддэг байхад англи хэлээр дэлхий дээр хамгийн их сонин хэвлэгддэг ажээ. Яаж хялбар...

Зүгээр л

Зүгээр л бие биенээ хайрлаж болдоггүй юм байхдаа энэ хүмүүс Байгаа чигээр нь хайрлаж, хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байхдаа бусдыг Хэн нэгний зохиосон нийгмийн цензурт тэнцэх гэж Хичнээн олон хүн өөрөө өөрөөсөө урваа бол Сайхны шалгуурт тэнцэх гэж хичнээн сайхан охид  Хутганы ирэн дор тарчилаа бол Бусдад ад үзэгдэж буурал хорвоод гомдохдоо Хичнээн аавын хүү насаа дуусгалгүй одоо бол Сэтгэл гутарч амьдралд сөхөрч хичнээн олон хүн Сархадын амтанд донтоо бол Хичнээн олон ертөнцийн гал Дүрэлзэж амжилгүй бөхөө бол Хэн нэгэнд таалагдах гэж  Хичнээн олон нүүр хиймэл баг зүүгээ бол Хичнээн олон зүрх хуурамчийн өмнө шархалж Хүний харцнаас нуугдаж нууцхан нулимс унагаа бол Яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг хайр дүүрэн харцаар хүмүүс амьдралыг хараасай Гэнэхэн багынхаа зангаар чин сэтгэлээсээ инээгээсэй Хувцас яах вэ? элэгдэж дуусах даавуу юм чинь Царай яах вэ? залуу цагийн халхавч юм чинь Эд хөрөнгө яах вэ? цаг нь ирэхээр чирээд явах биш Зүрх сэтгэл л харин чамтай цуг т...

Хүсэл

Би яаамаар байна гээч? Гадаад явмаар байна. Инээдтэй байна уу, тэгээд яваач гэж үү? Болохгүй байна аа. Явж чадахгүй байна. Явах ямар ч нүх сүв, шалтаг шалтгаан, боломж бололцоо байхгүй байна ш дээ. Явахыг хүсэж байгаа маань л явах шалтгаан байж болох юм. Гэтэл чадахгүй байна л даа. Хүмүүс хүссэн үедээ явж, сурч, зугаалж, ажиллаж, аялаж, амьдарч байхад би явахыг мөрөөдөж байна. Өрөвдөлтэй байгаа биз? Явмаар байгаа ч явж чадахгүй байна гэдэг ганцхан миний л муугийнх байх тийм үү? Би бусдаас тэнэг, бусдаас боловсрол муутай, бусдаас азгүй болохоор... Заза ингээд юм л бол өөрийгөө доош нь хийх гээд байдаг юм. Зүгээр л явмаар л байна, аялсан ч болж байна, сурсан ч болж байна. Амьдарч олон жил бол болохгүй ээ. Зүгээр богино болон дунд хугацаагаар. Тэгээд л үзэхийг хүссэн үзэсгэлэнтэй газруудаараа аялаж зургаа татуулаад, сонсоогүй хэзээ ч мэддэггүй байсан зүйлүүдээ үзэж амаа ангайлгаал, романтик газруудаар зугаалж догдлоол, идэж үзээгүй зүйлүүдээ идэж шүлсээ гоожуулаал, дэлхийн хөгжилтэй боди...

Амьдрал чиний төлөө...

Удаан уулзаагүй блог минь сайн байна уу. Байж байж орж ирэхээрээ ингэж нэг мэндэлдэг юм. Блогоо ч бичихээ байж өөртөө цаг бага гаргадаг болоод байгаа юмуудаа. Сүүлийн үед миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж байна. Тийм болохоор өөр бусад зүйлсдээ анхаараад блогтоо ч орж амжихгүй л яваад байж. Мастераа хамгаалснаас хойш олигтой сурсан, хийж гийгүүлсэн ажилгүй л байна. Зуны амралт, нүүдэл суудал, залгаад ажилдаа орсон боловч залхуураад л урсгалаа даган хөвж явна даа. Гэвч хувийн амьдралд нилээд их өөрчлөлт гарсан. Тэр бүхнийг одоо энд тоочоод яахав. Ямартай ч амьдрал хэмээх их далайн зах зухаас нь амталж л явна. Энэ дөнгөж эхлэл нь гэж бодохоор зүрх үхэх шиг, ба зориг ч орох шиг. Гэхдээ өнгөрсөн амьдралдаа харамсахгүйн тулд, хийсэн сонголтондоо бардам үлдэхийн тулд, одоо байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд, ирээдүйдээ итгэлтэй алхахын тулд бүх зүрх сэтгэлээ зориулан, бүх чадлаараа зүтгэн хөлгүй их амьдралыг аз жаргалтайгаар даван дуулах болно. Түүнтэйгээ хамт...
Цаг хугацаа с этгэлийн шархыг  эдгээдэг... Гэхдээ соривыг арилгадаггүй!

Ухаантай болох есөн арга

Сэтгэл зүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ. 1. Их юм бичиж бай Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй. 2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.  3. Их тоглож бай Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний о...

Уйтгартай

Уйтгартай блог минь сайн байна уу. Уйтгартай өдрийн мэнд. Чи уйтгартай учраас чамтай уйтгараа хуваалцахад аятайхан байдаг юм. Яагаад чи уйтгартай гээч, яагаад гэвэл чамайг хүмүүс уншдаггүй. Тэгтэл яагаад би энд уйтгараа хуваалцах дуртай байдаг гээч, бас л хүн уншихгүй болохоор л тэр. Ажил гэгч дэндүү уйтгарын, орчин байдал нь ч тааруухан, хамт ажиллагсад нь ч гунигтай. Компьютер, компьютерийнхаа ард тачигнуулж, мэндийн зөрүүнд дуугарч байвал баярлах нь тэр. Найзууд гэвэл бас л уйтгартай. Орой завтай үедээ халуун кофе ч бай, халбага пиво ч бай хувааж уугаад гунигаа үргээх хүн алга байна. Өнөөдөр ийм ажилтай, тийм уулзаатай, нөхөр найз залуу хүлээж байна, ядраад байна, бөөнөөрөө л уулзъя, дараа болъё. Хариултыг нь одоо өөрөө мэддэг болохоор асуух ч илүүц хэрэг. Гэхдээ тэд хүссэн зүйлдээ зав гаргасан тухай сураг сонсогдож харагдаж л байдаг. Хүсээгүй учраас надтай уулзахгүй, тун уйтгартай. Ер нь л уйтгартай юм, энэ залуу нас. Хүмүүс хөгжилтэй өнгөрөөгөөд байхад би л уйдаад байх шиг. Эсвэл...