Зүгээр л
Зүгээр л бие биенээ хайрлаж болдоггүй юм байхдаа энэ хүмүүс
Байгаа чигээр нь хайрлаж, хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байхдаа бусдыг
Хэн нэгний зохиосон нийгмийн цензурт тэнцэх гэж
Хичнээн олон хүн өөрөө өөрөөсөө урваа бол
Сайхны шалгуурт тэнцэх гэж хичнээн сайхан охид
Хутганы ирэн дор тарчилаа бол
Бусдад ад үзэгдэж буурал хорвоод гомдохдоо
Хичнээн аавын хүү насаа дуусгалгүй одоо бол
Сэтгэл гутарч амьдралд сөхөрч хичнээн олон хүн
Сархадын амтанд донтоо бол
Хичнээн олон ертөнцийн гал
Дүрэлзэж амжилгүй бөхөө бол
Хэн нэгэнд таалагдах гэж
Хичнээн олон нүүр хиймэл баг зүүгээ бол
Хичнээн олон зүрх хуурамчийн өмнө шархалж
Хүний харцнаас нуугдаж нууцхан нулимс унагаа бол
Яг л дөнгөж төрсөн хүүхэд шиг хайр дүүрэн харцаар хүмүүс амьдралыг хараасай
Гэнэхэн багынхаа зангаар чин сэтгэлээсээ инээгээсэй
Хувцас яах вэ? элэгдэж дуусах даавуу юм чинь
Царай яах вэ? залуу цагийн халхавч юм чинь
Эд хөрөнгө яах вэ? цаг нь ирэхээр чирээд явах биш
Зүрх сэтгэл л харин чамтай цуг төрж, чамтай хамт дуусна
Мөнхөд чамтай байх болохоор, зүрхээ бүү хоосон байлга
Цохилох хором бүрийг нь хайрлаж, бусдын төлөө залбир
from goolingoo.mn
sain baina uu
ReplyDeletechi oirdoo tun zavguiu baigaa yumaa daa
harin tiin, gve tiin ch gjde zavgv bgamu zalhuu boltsimu, yum bichq zondoo udchihsan bna, bichnee odoo :)
ReplyDelete