Summer is coming..

Хөөх гадаа ямар халуун болоо вэ. Ийм дулаахан болно гэж мэдээгүй цув энэ тэртэй гараад ирсэн чинь урсахжийшт. Эрдэнэтэд тэхэд дөнгөж 3 хоногийн өмнө цас орж байсан юм даа. Цасанд ганцаараа алхах нээх гоё байсан. Гудамжинд хүн амьтан ч байхгүй манай Эрдэнэт амар амгалангийн орон юм шиг л санагдаж байсан. Өвөөгөө эмнэлэг дээр сахиж байгаад харьж явсийн. Өвөө маань их тааруу байгаа, ухаангүй унтаад л зовиурлаад л... Өөрөө зовохгүй, хүүхдүүдээ зовоохгүй яваад өгөхсөн гэж өвөө минь ярьдаг байсансан... Ингэж зовно гэж яаж мэдхэвдээ. Өвөө минь эдгээд босоод ирээсэй. Явахдаа "өвөө баяртай би явлаа хурдан эдгээд босоорой " гэж хэлээд үнссэн чинь аймар хөөрхөн нойрноосоо хагас дутуу сэрээд "айн" гэсэн. Намайг сонссон юм байна гээд баярлаад нулимс гарахаа дөхсөн... Одоо өрөөндөө сууж байна. Хөглөрсөн их юм тавьсан ширээнийхээ ард сууж байна. Би ер нь ширээн дээрээ байгаа юмнуудыг нэрлэе, баахан хэрэгтэй хэрэггүй юм байнаа: 
Компьютерийн дэлгэц, гар, хулгана, утас, үзэг балны сав, лааны суурь, бас нэг асаж байгаа лаа, аяга, зөгийн бал, хавтас, 2 тэмдэглэлийн дэвтэр, тэмдэглэл хийдэг цаас, компьютерийн хамгаалалттай нүдийн шил, нарны шил, сүлжээний ном, свич, рүтэр, 3 ширхэг санхүүгийн холбогдолтой ном, миний бээлий, түрийвч, харандаа, халбага, гар утас, календарь... Арай их байгааз, за заримы нь далд хийяаа... Дулаан орохоор илүү дутуу юманд сэтгэл гэгэлзээд ажил хийх гэхээр нэг л тогтож өгөхгүй юмаа. Ер нь юундаа ч гэгэлзэх вэ дэээ, Ажлааа сайн хий!!!! =) Өө нээрээ дэлгүүр хэсэх юмсаан, ажил амьдрал гэж гүйгээд өөртөө ч зав гаргахаа байлаа хэхэ. За тэр нь ч юу ин, гэхдээ л хавар намрын гутал авна гэж үглэж явсаар байтал дулаан ороод зуны гутландаа орох болчих юм :( Өөр хийх хэрэгтэй юм ч их байна даа, гэтэл дулаарахаар сэтгэл хөдлөөд зугаа цэнгэл хөөмөөр санагдаал...

Comments

Popular Posts