2011-04-26
20:51 болж байна. Ажлынхаа өрөөнд ганцаараа муухай царайлаад сууж байна даа. Өчигдөр бараг шөнийн 12 цаг болгож гэртээ харисан. Ажилсагдаа биш ажлаа хийж чадахгүй байгаадаа л сууж байна л даа. Заавал болгох ёстой юм аа. Нэгт заавал хийх хэрэгтэй, хоёрт хийж чадахгүй байгаагаа бодхоор өөртөө гутраад бас шар хөдлөөд байх юм. Хийх гэсэн юмаа ингээд ноцолдоод суугаад байх биш шууд л хийж чаддаг мундаг болчих юмсан. Бага багаар туршлага суугаад чаддаг болох байлгүй дээ л гэж найдаж сууна. Мундаг мэргэжилтэн болчихоод хүмүүст зааж зөвлөж, өөрөө хийх гэсэн юмаа толгой өвтгөлгүй хийчихдэг болох юмсан. Тийм болох цаг удахгүй байлгүй дээ. Харин одоо цаг хугацаа байгаа дээр нь, татах чангаах хүн байхгүй байгаа дээр нь жоохон суугаад авнаа. Магадгүй гэр бүлтэй болчих юм бол надад ингэж суух цаг гарахгүй байх. Тиймээс одоо л хийх, суралцах хэрэгтэй байна. Би хийж чаднаа, чадах л болно. Би чинь хэн билээ дээ. Би чинь би шүү дээ! 20:58
Comments
Post a Comment