Posts

Showing posts from 2023

Арван нэгдүгээр сарын найман

Image
Дахин нэгэн насыг нэмээд 5 өдөр өнгөрчээ. Баярлаад л, бужигнаад л, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлээд л, гэнэтийн бэлэг аваад л, гоёхон өдрүүд өнгөрлөө. Ер нь арав, арван нэгдүгээр сарууд хөл хөдөлгөөн, баяраар дүүрэн өнгөрлөө, манай гэр бүлийн хувьд.  Удахгүй шинэ жил, амралт гээд дахиад л бужигнаад эхлэх нь. Тэрнээс өмнө ямар нэгэн хэрэгтэй зүйлсийг амжуулмаар мэдрэмж төрөөд байгаа ч үнэндээ юу хийхээ сайн мэдэхгүй байна аа. Өнөөдөр гэртээ ганцаараа үлдсэн чинь нэг л аятайхан тухтай мэдрэмж төрөөд байна. Би ер нь олон хүнтэй бужигнах хөгжилдөх дуртай ч дараа нь ганцаараа байх цаг заавал хэрэгтэй байдаг юм шиг байна. Бүх зүйлийг жаахан тайвширсан, гадны оролцоогүй нүдээр харж, ганцаараа жаахан бясалгамаар юм шиг. Мэдээж гэр бүлийнхэн, хань, үр хүүхэд, эгч ах, найз нөхөдтэйгөө байх сайхан, юу ч хийсэн ханьтай байгаа ч, байнга шахуу хамт байгаад байхаар хааяа бас гав ганцаараа гиюүрмээр санагдаад байдаг юм байна аа. За тэр яахав, өнөөдөр тийм өдөр нь байгаа болохоор сайхан байна....

Цаг үеийн байдал...

Image
19/09/2023 Орж ирэлгүй 2 сар болчихжээ. Онгод орохгүй байсан гэх үү, орж ирж бичихээс нэг л зугтаад байсан гэх үү. Сургууль төгсөөд 2 сар болсон ч одоо болтол ажилгүй байгаадаа сэтгэл дундуур, тэрийгээ энд бичихээс халгаад ч гэх юм уу. Таарсан ярьсан хүн бүхэн ажил асуугаад байхаар сүүлдээ хүмүүстэй холбогдохоос ч зугтах маягтай. Уг нь бол ажил хайхгүй биш хайгаад л байна л даа. Гэхдээ тийм амар олддоггүй юм байна аа. Ялангуяа мэргэжлийн чиглэлээ соличихоод тэрүүгээрээ ямар ч ажилласан туршлага байхгүй болохоор, хэн ямар ч ажлын туршлагагүй шинэковыг авч ажлаа алдахыг хүсэхэв дээ. Жуниор түвшний ажлууд ч 3-5 жилийн туршлага гээд л шаардах юм. Өмнөх мэргэжлээрээ ажил хайя гэхээр шинээр сурсны хэрэг ч юу юм. Бас тэрүүгээрээ ажиллаагүй завсардаад удсан болохоор тэрэнд ч бас дуртай байдаггүй юм байна. Тэртээ тэргүй зарласан ажлын байран дээр нь хэдэн зуун хүн өрсөлдөж байхад хамгийн их туршлагатай, найдвартай, өдийг болтол ажилласаар байгаа хүн л авахыг илүүд үзнэ биздээ.  Энд шинэ төг...

Зүгээр л

Image
Юу ч хамаагүй бичихээр орж ирлээ. Сэтгэл зүйн байдал жаахан тиймэрхүү ч юм шиг, зүгээр ч юм шиг, нэг үгээр тодорхойломгүй байна аа. Өнөөдөр хадам аав хагалгаанд орсон. Хавдраа авахуулсан. Ямар ч байсан хагалгаа амжилттай болсон, ухаан орсон байгаа гэсэн. Дахиж яриагүй л байна. Одоо тэнхэрч сэргэнэ, хими эмчилгээ, гам барих гээд их ажил эхлэх байх аа.  Би ажил хайсан хэвээр байгаа, газруудруу анкет явуулаад л, ганц нэг тест ирвэл хийгээд л, яг нээх ахиц үзүүлсэн юм бол одоогоор алга байна аа. Тэрэндээ сэтгэлээр уначих гээд. Хүн бүр ажил асуугаад л. Нөхөр бас тэрүүхэндээ одоо болоогүй юу гээд яаруулаад л. Угийн манай санхүүгийн байдал сайнгүй байгаа болохоор хурдан л ажил хийх хэрэгтэй байна л даа. Гэхдээ тэр нь тийм амархан хурдан явцтай эд биш байна аа. Анкет өгнө, тэрний хариу хэсэг байж байгаад ирнэ. Тэнцвэл цахимаар тест өгнө, илүү хувь хүнрүү нь чиглэсэн. Тэрэндээ тэнцвэл цахимаар ярилцлага хийнэ. Дараа нь техникал буюу мэргэжлийн шалгалт бас ярилцлага. Ерөнхийдөө таван шаттай ...

Ай лайф аа гэж...

Image
[21/06/23] Зэээ, наашаа орж ирэлгүй арай их удчихвуудааа. Хичээлээ дууссаан. Шалгалт, курсын ажил гээд бүгд дууссан. Одоо дүнгээ хүлээж байна. 7 сар гаргаад дүн гарна. Завтай болсон гээд жаал сагсуурлаа 😝 Тэгж яваад ханиад зооглочихоод хэд хоног ёстой дарлуулж байна. Анх удаа л ингэж олон хоногоор ханиад хүндэрч үзэж байна. Сэргэчихвэл нэг амьдрал ахуйгаа бодож, ажил төрөл олж хийе дээ. Ай бас л 2 жилийн дараа ингэж зүгээрийг хийх чинь сонин л байдаг юм байна...

Ай лайф аа гэж...

Image
Ahhh, хичээлээ хийх гэж ирсэн мөртлөө тархи толгой сайн ажиллахгүй, тогтож өгөхгүй, юу хийхээ мэдэхгүй, нэг л тавгүй, балай байна аа. Нээх яг тэрэнд энэнд гээд сэтгэл зовоод шаналгаад байгаа юм байхгүй ч, болоод ч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг олон юм байна аа. Хүнтэй ярилцъя гэхээр бас яг ч ярилцаад хэн нэгэнтэй ойлголцоод гоё болчих юм шиг санагдахгүй байна. Тэгээд бичсэн нь дээр ч юм уу, ядаж өөртэйгөө жоохон ярих уу гэж бодлоо. Нэг тест шиг юм өгсөн чинь цагтаа амжихгүй, олигтой хийсэн юмгүй сандрангуутаа, уур хүрээд, уураа тэр үед чат бичиж таарсан нөхөртөө гаргаад, тэгсэн мөртлөө буруугаа хүлээхгүй улам гөжмөөр санагдаад... Юмаа хийх гэхээр хаанаас нь хийхээ мэдэхгүй, тэрийг ч хиймээр энийг ч хиймээр, гэхдээ бүгдийг нь хиймээргүй, гэртээ ч харимааргүй, энд ч суумааргүй, хүнтэй ч уулзмааргүй, ер нь юу ч хиймээргүй байна!!! 😖 Одоо ердөө 2 хүрэхгүй сарын дараа сургуулиа төгслөө. Богинохон хугацаа боловч дунд нь мангар их хийх юм. 2 шалгалт, 2 эхлээчгүй байгаа бие даалт, хэ...

5 жилийн дараа...

Image
5 жил. Хир урт хугацаа юм бэ? Хүний амьдралын ухамсартай бөгөөд хамгийн идэвхитэй байх хугацааг 50 жил гэж авч үзвэл тэрний 10 хувь нь. Австрали улсруу хөлгийн жолоог залснаас хойш яг таван жил болжээ өнөөдөр. Сурахыг хүсэж байсан их сургуулийнхаа кампуст, дүүрэн шар цэцэгтэй модны хажууд, бор өнгийн модон ширээ сандал дээр суугаад үүнийг бичиж сууна. Бичиж дуусгаад хичээлээ хийнэ. Төгсөх семестер учраас хийх юм ихтэй их л завгүй байгаа. Оюутнууд зогсоо зайгүй хөлхсөн их сургуулийн гудамж, хуучин классик загварын барилгууд, шинэ шилэн хичээлийн байрнууд, дүүрэн номтой, дүүрэн оюутантай ч чив чимээгүй номын сан, нов ногоон зүлгэн дээр оюутнууд хэвтэх нь хэвтээд суух нь суугаад, хичээлээ хийх нь хийж амрах нь амарна. Том оо модны дор тойроод байрлах модон сандал, кофе шоп, модны завсраар гялалзах нарны гэрэл. Таван жилийн өмнө ирчихээд энэ гудмаар ганцаараа алхаад, энд сурахыг мөрөөдөж, ийм олон хүүхдүүд энд сурдаг байхад би яагаад нэг нь байж болдоггүй юм бол гэж бодож байж билээ. Тэгээ...

Гуравдугаар сар

Image
Бичвэрээ эхлүүлэх үг, өгүүлбэр олддоггүй ээ.  Ямар сайндаа ийм гарчиг өгч байхав.  Гэнэт л зүгээр бичмээр санагдаад гэх үү дээ. Хичээлээ хийхээр суусан боловч нэг л төвлөрч чаддаггүй. Хичээл эхлээд 20 хонож байна. 3 дахь долоо хоног дуусч байна гэсэн үг. Цаг хугацаа хурдан байна шүү.  Он гарснаар олон л үйл явдал тохиолдож, зав муутай нилээд бужигналаа. Юун түрүүнд эгч маань Монголоос ирсэн байдаг аа. Хоол унд хийгээд өгөх хүнтэй, хов базах ханьтай сайхан байна аа. Эндэх таалагдаж байна, бүр визээ сунгаад үлдэнэ, удна гэсэн. Аяллын визтэй учраас ажиллах эрхгүй боловч ямартай ч бичиг баримт шаардахгүй аятайхан ажил олоод хийж байгаа. Мөнгөө цуглуулж байгаад сургалтын виз мэдүүлэх гэж байгаа юм. Их олохгүй ч бага гэж голохооргүй, болохоор л байна одоохондоо. Бага багаар гадуур дотуур явж юм үзүүлж харуулж байгаа ч цаг хугацаа болон санхүү гэх мэт хязгаарлагдмал нөөцүүдийн улмаас бас яг сайн явж чадахгүй л байна даа. Удах юм бол юундаа ч яарах билээ. Сониноос бид хэд усан үз...

Сайн байна уу 2023 он!

Image
Шинэ оны мэнд ээ! Жил бүрийн шинэ оны эхний бичвэрийг нилээд орой оруулдаг боллоо шүү. Жилийн хамгийн урт амралт энэ үеэр таардаг учраас ийш тийшээ явж амарсаар, зугаалсаар, ядарсаар ийнхүү оройхон цэгцэрдэг билэээ. Монголынхоор зуны/наадмын амралт гэх үү дээ. Ковидын хорио цээр тавигдаж бид хэд улс дотроо чөлөөтэй аялах боломжтой болсноор энэ жил Виктория мужийн Мелбурн хотруу аялаад, шинэ оноо угтаад ирсээн.  7-н гэр бүлийн нийт 28 хүний бүрэлдэхүүнтэй баг 3000 орчим километр замыг туулж, 8 шөнө, 9 өдрийн аялал хийгээд ирсэн байдаг. 7 машинтай, нийт 3 шөнийг майханд хонож, түрээсийн байшинд 5 хоносон уртхан аялал байлаа. Байгаль дээрх халуун рашаанд орж, ой дундуур аялах хуучны задгай галт тэрэг,  далайн эрэг, байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж, нисдэг тэрэгний аялал хийж, казино тоглон, 88 давхрын шилэн тавцан дээр зогсон Мелбурн хотыг тольдон, ядарсан хэдий ч уйдах завгүй, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлээд иржээ.  Одоо л нэг амьдралын хэвийн гольдролдоо орж эх...