Арван нэгдүгээр сарын найман

Дахин нэгэн насыг нэмээд 5 өдөр өнгөрчээ. Баярлаад л, бужигнаад л, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлээд л, гэнэтийн бэлэг аваад л, гоёхон өдрүүд өнгөрлөө. Ер нь арав, арван нэгдүгээр сарууд хөл хөдөлгөөн, баяраар дүүрэн өнгөрлөө, манай гэр бүлийн хувьд. 

Удахгүй шинэ жил, амралт гээд дахиад л бужигнаад эхлэх нь. Тэрнээс өмнө ямар нэгэн хэрэгтэй зүйлсийг амжуулмаар мэдрэмж төрөөд байгаа ч үнэндээ юу хийхээ сайн мэдэхгүй байна аа. Өнөөдөр гэртээ ганцаараа үлдсэн чинь нэг л аятайхан тухтай мэдрэмж төрөөд байна. Би ер нь олон хүнтэй бужигнах хөгжилдөх дуртай ч дараа нь ганцаараа байх цаг заавал хэрэгтэй байдаг юм шиг байна. Бүх зүйлийг жаахан тайвширсан, гадны оролцоогүй нүдээр харж, ганцаараа жаахан бясалгамаар юм шиг. Мэдээж гэр бүлийнхэн, хань, үр хүүхэд, эгч ах, найз нөхөдтэйгөө байх сайхан, юу ч хийсэн ханьтай байгаа ч, байнга шахуу хамт байгаад байхаар хааяа бас гав ганцаараа гиюүрмээр санагдаад байдаг юм байна аа. За тэр яахав, өнөөдөр тийм өдөр нь байгаа болохоор сайхан байна. 

/дуусгаж чадалгүй орхисон пост/



Comments

Popular Posts