Ай лайф аа гэж...
Ahhh, хичээлээ хийх гэж ирсэн мөртлөө тархи толгой сайн ажиллахгүй, тогтож өгөхгүй, юу хийхээ мэдэхгүй, нэг л тавгүй, балай байна аа. Нээх яг тэрэнд энэнд гээд сэтгэл зовоод шаналгаад байгаа юм байхгүй ч, болоод ч байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг олон юм байна аа. Хүнтэй ярилцъя гэхээр бас яг ч ярилцаад хэн нэгэнтэй ойлголцоод гоё болчих юм шиг санагдахгүй байна. Тэгээд бичсэн нь дээр ч юм уу, ядаж өөртэйгөө жоохон ярих уу гэж бодлоо. Нэг тест шиг юм өгсөн чинь цагтаа амжихгүй, олигтой хийсэн юмгүй сандрангуутаа, уур хүрээд, уураа тэр үед чат бичиж таарсан нөхөртөө гаргаад, тэгсэн мөртлөө буруугаа хүлээхгүй улам гөжмөөр санагдаад... Юмаа хийх гэхээр хаанаас нь хийхээ мэдэхгүй, тэрийг ч хиймээр энийг ч хиймээр, гэхдээ бүгдийг нь хиймээргүй, гэртээ ч харимааргүй, энд ч суумааргүй, хүнтэй ч уулзмааргүй, ер нь юу ч хиймээргүй байна!!! 😖
Одоо ердөө 2 хүрэхгүй сарын дараа сургуулиа төгслөө. Богинохон хугацаа боловч дунд нь мангар их хийх юм. 2 шалгалт, 2 эхлээчгүй байгаа бие даалт, хэд хэдэн лабораторын ажил, төслийн ажил (манайхаар бол дипломын ажил юм уу, гэхдээ багаараа), тэрний код, багийн явцын тайлан, долоо хоног бүрийн хувийн тайлан, эцсийн тайлан, илтгэл гээд энэ богинохон хугацаанд өчнөөн хийх юм. Тэгтэл миний байж байгаа царай. Дунд нь дахиад л нүүдэл суудал. Байраа сольж байгаа. Шинэ байраа цэвэрлээд, нүүж ороод, хуучнаа цэвэрлэж хүлээлгэж өгнө. Цэгцрэнэ. Завтай бол ч ер нь нээх асуудал алга л даа. Тэгээд тэрний төлбөр тооцоо, хуучин байртайгаа тооцоо, дунд нь хоног хугацаа алдсны алдагдал төлбөр. Цахилгаан, газ, интернэт хуучнаа салгуулна, шинээ залгуулна. Хүүхдүүд амарч байгаад хичээл эхэлсэн. Дахиад л төлбөр, элдэв сургалт дугуйланд нь бүртгүүлнэ, төлнө. Тэгснээ энэ жоохон хугацаанд нь гэрийн хүмүүсийн 3-нх нь төрсөн өдөр болдог наасан. Зүгээр өнгөрөөчихөж чадахгүй, зүгээргүй байя гэхээр цаг зав, ажилгүй надад зардал мөнгө гээд л. Ажилгүй гэснээс төгсөх гээд байдаг, ажил олж хийхгүй бол цаг алдмааргүй байдаг. Материал явуулахаар өөдөөс шалгалт явуулаад тэрийг нь хийж чадахгүй, бэлдэх гэхээр цаг ч гарахгүй. Aaaahhh... Зүгээр нүдээ аниад унтаад л баймаар байна. Хэнтэй ч юу ч ярихгүй, цаг хугацааг зогсоож байгаад амармаар байна. Эсвэл унтаж байгаад бүх юм сайн сайхан болоод цэгцрэхээр сэрмээр байна. 😓
Би яаамааааар ч гүй байна!!!
Comments
Post a Comment