Зүгээр л

Юу ч хамаагүй бичихээр орж ирлээ. Сэтгэл зүйн байдал жаахан тиймэрхүү ч юм шиг, зүгээр ч юм шиг, нэг үгээр тодорхойломгүй байна аа. Өнөөдөр хадам аав хагалгаанд орсон. Хавдраа авахуулсан. Ямар ч байсан хагалгаа амжилттай болсон, ухаан орсон байгаа гэсэн. Дахиж яриагүй л байна. Одоо тэнхэрч сэргэнэ, хими эмчилгээ, гам барих гээд их ажил эхлэх байх аа. 

Би ажил хайсан хэвээр байгаа, газруудруу анкет явуулаад л, ганц нэг тест ирвэл хийгээд л, яг нээх ахиц үзүүлсэн юм бол одоогоор алга байна аа. Тэрэндээ сэтгэлээр уначих гээд. Хүн бүр ажил асуугаад л. Нөхөр бас тэрүүхэндээ одоо болоогүй юу гээд яаруулаад л. Угийн манай санхүүгийн байдал сайнгүй байгаа болохоор хурдан л ажил хийх хэрэгтэй байна л даа. Гэхдээ тэр нь тийм амархан хурдан явцтай эд биш байна аа. Анкет өгнө, тэрний хариу хэсэг байж байгаад ирнэ. Тэнцвэл цахимаар тест өгнө, илүү хувь хүнрүү нь чиглэсэн. Тэрэндээ тэнцвэл цахимаар ярилцлага хийнэ. Дараа нь техникал буюу мэргэжлийн шалгалт бас ярилцлага. Ерөнхийдөө таван шаттай юм уу даа. Тэгээд л яахав, замдаа явж байгаад бүдэрчих юм. Туршлага байхгүй болохоор сул тал болоод, гэхдээ илүү сайн бэлтгэл хэрэгтэй байгаагаа ойлгосоон. 

Уулзаагүй удсан хүмүүстэйгээ ганцаарчлан, эсвэл бөөндөө ганц нэгээр уулзаж л байна. Зарим нь гоё энерги өгөөд, зарим нь жоохон энерги сороод л. Аяндаа тэгээд холдох нь холдоод, ойртох нь ойртоод, цаг хугацаандаа болно биз дээ. 

Нээрэн бас хоолны дэглэм барьж байгаа. Гэртээ байгаад, хөдөлгөөн багасаад, хоол эргүүлэх нь ихсээд, жоохон нэмэх хандлагатай. Тэгээд өмнө нь барьж байсан нэг сарын дэглэмээ барьж байна. Эхэндээ жоохон хасаад буцаж нэмээд янз бүр болоод байж л байна. Одоо 7 л хонож байна даа. Эгч хамт барьж байгаа болохоор бас ханиндаа дажгүй шүү. 

За нэг тийм байна даа. Бүх юм ер нь цэгцрэнэ гэж байдаг бол уу. Байхгүй л байх л даа. Гэхдээ л нэг цэгцрээд авмаар санагдаад байхын. Болно доо...


20 Ways Life is Amazing (Even When it Hurts)

from: https://tinybuddha.com/






Comments

Popular Posts