Posts

Showing posts from 2018

Элийрэл

Заримдаа юу ч юм бичмээр, гэхдээ юу бичихээ ч мэдэхгүй, нэг тийм хагас дутуу ч юм уу, хоосон ч юм шиг мэдрэмж төрөх юм. Бүх зүйл болоод байгаа юм шиг хирнээ сэтгэл дүүрч өгөхгүй, тэгээд дундуур юм уу гээд бодохоор үгүй ч юм шиг. За мэдэхгүй, нэг тийм элий балай мэдрэмж төрж, тэрийгээ өөрөө өөртэйгөө энд ярьж, элийрч балайрч ганцаараа суух нь гоё ч юм шиг. Хүн ер нь их төвөгтэй амьтан юм. Ганцаараа байхаараа хүмүүсийг санаж, хүмүүстэй хамт байвал ганцаараа тайван байх сан гэж хүсэх.  Би ер нь яг юу ч хүсээд, юугаар ч дутаад байгаа юм.. Ээж аавдаа эрхлээд л, гарынх нь хоолыг амтархан идээд, хол ойрын хачин сонинг хуучилж, гангар гунгар ярилцаад сууж баймаар, эсвэл хоёр сайхан хүүгээ эрхлүүлээд л, тоглож наадахыг нь харж хамтдаа баясаад л, халуун дулаан гэртээ хамтдаа бүгдээрээ байж баймаар, үгүйдээ л дотны хэдхэн найзтайгаа тухтайхан нэгэн газар сууж, халбага пиво халуун дулаан яриандаа халцгааж, зовлон жаргалаа, өнгөрснийг бас ирээдүйг, ер нь юу бодсон санасан бүх л зүйлээ, сэт...

Нандин-Чимэг

Миний нэрийг Чимэг гэдэг. Илүү дутуу зүйлгүй энгийн энэ нэрэндээ би яагаад ч юм дургүй байдаг байлаа. Үеийн охидын содон, чихэнд сонсголонтой нэрнүүдтэй харьцуулж, “ Шал хөдөөний нэр өгөх юм, Чимэгээ байхдаа яахав дээ ” хэмээн хошуугаа унжуулна. Тэгэх бүрийд аав минь надруу хайр дүүрэн харцаар харж “ Чи чинь аав ээж хоёрынхоо нандин Чимэг болсон үр минь юм шүү дээ ” хэмээн өхөөрддөгсөн. Би гурван хүүтэй айлд хэнзхэн мэндэлсэн ганц охин үр нь. Тиймдээ ч аав минь намайг эрхлүүлэн, хаа явсан газраа дагуулан явдагсан. Би хэдий аав ээж, ах нартаа эрх өссөн ч хүмүүжил сайтай байлаа. Ер нь ч эрхлүүлсэн хүүхэд болгон заавал ‘ эрхийн балай ’ болдоггүй билээ. Сургуульдаа онц сурч, олон ч найз нөхөдтэй байлаа. Хаа явсан газар Чимэг гэдэг нэр тодхон дуудагдна. “ Чимэгээ самбарт гараарай ”, “ Чимэг та ирж шагналаа авна уу ” , “ Чимэгээ найз нь... ” гээд л олон олон дуудагдаж, дуурсагдах энэ нэрэндээ би аль хэдийн дассан. Ер нь ч том болохын хирээр хүн болгоныг цочоож, анхаарал татаад байхаарг...

8 жилийн дараа

Блогоо нээснээс хойш бүтэн 8 жил өнгөрчээ. 20 шүргэм насны гал халуухан үе дээрээ яваа жаахан охин анх блогоо нээж байж... Цаг хугацаа яасан хурдан өнгөрнө вэ. Хааяахан нэг бичвэр оруулж, өөрөө л уншдаг шахам жижигхэн блог минь товчхон ч гэсэн миний амьдралын түүхийг өгүүлнэ. Эргээд уншихад дурсамж бүхэн сайхан юм. Хуучин бичвэрүүдээ уншиж нэгэн оройг дурсамжин дундаа өнгөрүүллээ. Буцаад 20 насандаа очихсон гэж  тэрүүхэндээ бас санаашраад авлаа. Бардам омголон байж, шаралхуу шазруун ч байж. Мөрөөдөмтгий юм, гунигламтгай юм, бас хөөрүү юм. Яг л хорин настнууд ямар байдаг тийм л байж. Өөрийнхөө бичсэн зарим шүлгийг эргэж уншихад надаас ийм үгс бас тэр үед гардаг байжээ гэмээр сонирхолтой санагдаж байна. Ер нь л бичиж байх ёстой юм байна аа гэдгийг ухаарлаа. Эргээд харахад би хэн байсан бэ, би хаана байсан бэ, би одоо хаана байна, бас хэн болсон гэдгээ эргэцүүлэх боломжийг тэмдэглэл олгодог юм байна. Эргээд хорин насандаа очвол хийх зүйл их байх шиг. Гэхдээ.. Гэхдээ байна аа, магадгү...

9 дүгээр сарын 1

 Наймдугаар сарын 31 гэсэн пост бичих гээд орсон чинь 9 дүгээр сар гарчихлаа. Шөнийн 00 цаг 09 минут болж байна. Хоёр хүүгээсээ бас Монголоосоо хол 9 сарын 1 жаахан уйтгартай юм. Монголдоо 2 хүүтэйгээ хамт байсан бол, хүүхдүүдийнхээ бас өөрсдийнхөө өмсөх хувцсыг жимбийтэл бэлдээд, бүх нийтээрээ ариун цэврийн үйл сахиад, маргааш өглөө болохыг догдлон хүлээж суугаа биз. Бага хүү минь төрийн албанд явах насаэд хүрч, харин том залуу бэлтгэл бүлэгрүү дэвшжээ. Цаг хугацаа гэж... Саяхан л өөрөө хичээлдээ явах гэж догдолсон жаахан охин байсан шиг санагдах юм. Гэтэл хоёрын хоёр залуугийн ээж болчихсон, хүүхдүүдийнхээ өмнөөс догдлон суудаг болжээ. Жаахан хүүгийнхээ анхны 9 сарын 1-нд хамт байж чадахгүй байгаадаа ээж нь бяцхан гэмшил тээн хэвтэж байна. Та хоёртойгоо хурдан уулзаж, хамтдаа илүү сайхан амьдрах ирээдүйг бүтээхээр аав ээж 2 нь хичээж байгаа юм шүү. Олон олон 9 сарын 1-нд аав ээж 2 нь хүүхдүүдийнхээ гараас хөтлөөд хамтдаа алхах болно. Ээжийн 2 сайхан үрийн эрдмийн их үйлсийн зам ...

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 4 - Австрали

Ингээд бид удаан хөөцөлдөж, хүлээсний эцэст Австрали улсад хөл тавилаа. Манай гэр бүл 2017 оноос эхлэн Австрали улсад сурч, ажиллахаар төлөвлөөд нилээдгүй хүчин зүтгэл гаргасны эцэст миний бие энэхүү улсад ирээд 10 дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Төлөвлөснөөр бол бид энд нилээд хугацааг өнгөрөөх учир юуны түрүүнд анхны сэтгэгдлээ үлдээе гэж бодлоо. Магадгүй цаг хугацаа өнгөрөхийн хирээр энэ улсын талаарх сэтгэгдэл, үзэл бодол нилээд өөрчлөгдөж мэдэх юм.  Уламжлал ёсоор энэ орны тухай товчхон мэдээллийг хүргэвэл:  Үндэстнүүдийн холбооны Австрали улс хэмээх энэ улс нь Австралийн эх газар болон олон тооны арлуудыг хамардаг бөгөөд газар нутгынхаа хэмжээгээр дэлхийд 6-д ордог. Уугуул иргэд нь Абергинчууд боловч хүн амын ихэнх хувийг Англи болон Ирланд гаралтай хүмүүс бүрүүлдэг, 24 сая орчим хүн амтай. Анх 1606 онд Голландын аялагч Австрали тивийг олж илрүүлсэн боловч Британичууд тус тивийг бүрэн эзлэж байсан ба 1901-1-1 өдөр Австралийн 6 муж улс нэгдэн Үндэстнүүдийн холбоон...

Сайн байна уу 2018 он!

Сайн байна уу 2018 он минь! Гайхалтай сайхан бүхнээрээ надад бэлэг барихад бэлэн үү? Он гараад удалгүй нөхөр маань алсын орныг зорьж, би ч мөн адил удахгүй араас нь явахаар өдөр хоногийг тоолон хүлээж байна. Энэ он бүхэлдээ шинэ соргог, сайн сайхан бүхнээр дүүрэн байна гэдэгт итгэж байна. Нэгэн хэвийн урсгалд орсон амьдралдаа томоохон өөрчлөлт хийж, олон зүйлийг сурч мэдэж мэдлэгээ нэмсэн, их зүйл үзэж харж нүдээ нээсэн, олон хүнтэй танилцаж хүрээгээ тэлсэн их өөрчлөлт, их амжилтын жил болно гэж хүлээж байна. 2018 оныхоо төлөвлөгөөг хараахан бичиж амжаагүй байна. Завгүй гэмээр өдрүүд ар араасаа өнгөрсөөр нэг мэдэхэд 1-р сар талдаа оржээ!  2017 оныхоо төлөвлөсөн зүйлсийн биелэлтийг ч үнэлэж дүгнэж амжаагүй явна. Ямартай ч нилээд хэдэн том ажлуудаа амжуулж чадсан гэж бодож байна. Хамгийн том зорилго болох Австрали улсыг зорих зорилго маань эхнээсээ биелэлээ олж хань минь түрүүлээд явсан. Удахгүй араас нь очих болно. Мөн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихаар төлөвлөсөн 2 том т...