9 дүгээр сарын 1
Наймдугаар сарын 31 гэсэн пост бичих гээд орсон чинь 9 дүгээр сар гарчихлаа. Шөнийн 00 цаг 09 минут болж байна. Хоёр хүүгээсээ бас Монголоосоо хол 9 сарын 1 жаахан уйтгартай юм. Монголдоо 2 хүүтэйгээ хамт байсан бол, хүүхдүүдийнхээ бас өөрсдийнхөө өмсөх хувцсыг жимбийтэл бэлдээд, бүх нийтээрээ ариун цэврийн үйл сахиад, маргааш өглөө болохыг догдлон хүлээж суугаа биз. Бага хүү минь төрийн албанд явах насаэд хүрч, харин том залуу бэлтгэл
бүлэгрүү дэвшжээ. Цаг хугацаа гэж... Саяхан л өөрөө хичээлдээ явах гэж догдолсон жаахан охин байсан шиг санагдах юм. Гэтэл хоёрын хоёр залуугийн ээж болчихсон, хүүхдүүдийнхээ өмнөөс догдлон суудаг болжээ. Жаахан хүүгийнхээ анхны 9 сарын 1-нд хамт байж чадахгүй байгаадаа ээж нь бяцхан гэмшил тээн хэвтэж байна. Та хоёртойгоо хурдан уулзаж, хамтдаа илүү сайхан амьдрах ирээдүйг бүтээхээр аав ээж 2 нь хичээж байгаа юм шүү. Олон олон 9 сарын 1-нд аав ээж 2 нь хүүхдүүдийнхээ гараас хөтлөөд хамтдаа алхах болно. Ээжийн 2 сайхан үрийн эрдмийн их үйлсийн зам мөр нь эгнэгт гэгээн байг ээ. Та 2-тоо хязгааргүй хайртай ээж нь. Австрали улс. 2018-09-01.

2 huu ni daraa unshihad goy bh bhdaa hehe
ReplyDelete