Цаг үе үү, цаг агаар уу
Хавар болоод тэр юм уу, эсвэл нийгэм нь үнэхээр ийм яадгаа алдчихаад байгаа юм уу. Хүмүүсийн сошиал ертөнц дэх бухимдал үнэхээр их юм аа. Аль нэг сайт дээр тавигдсан мэдээллийн дор түм буман бухимдсан сэтгэгдэл. Бие биенийгэээ хараана, мэдээний нийтлэлчийг хараана, мэдээнд дурдагдсан хүмүүсийг өөр өөрийнхөөрөө хараана. Би мэдээллээс хоцрохгүйн тулд ийш тийшээ их чихээ сортойлгож, нүдээ бэлчээнэ л дээ. Гэхдээ би тэрийг мэдээлэл гэж хүлээж авдагаас биш хүмүүс шиг "боож үхмээр юм" гэж ирээд сэтгэгдэл бичиж бухимдлаа гаргах хэрэг надад байдаггүй. Үнэхээр тэгж их бухимдаж, бухимдлаа тэнд гаргаж, гаргаснаараа ямар нэг асуудлыг шийднэ гэж үздэг хэрэг үү. Фэйсбүүкийн олон хүнтэй группт үзэл бодлоо хэлж бие биенээ буруутгаж, сүүлдээ нөгөөх нь эцэс төгсгөлгүй хэрүүл болно. Бусад нь "болиоч, хар энергитэй юм..." гэсэн мөртлөө хойноос нь "угаасаа тэрний л бурууштээ анхнаасаа тэр нь..." гэж ирээд л улам даамжруулна. Сонин хүмүүс их байх юм аа. Олон хүний анхаарал татсан зураг, мэдээллийн дор заавал нэг нь доош нь хийж, нөгөөх нь өмөөрсөн бичлэг байх. Намайг "чи тэгээд өөрөө тэрийг уншаад суух ямар хэрэгтэй юм" гэх байхалдаа. Гэхдээ би тэр мэдээлэлд, бас тэр сэтгэгдлүүдэд бухимддаггүй. Хаана ямар сонин содон зүйл болсон үйл явдлыг, үүнд хүмүүс ямар өнцгөөс хандсан байгаа үзэл бодлыг мэдэх гэж уншдаг юм. Нэг талаар мэдээлэл авч, давхар аливаа зүйлийг тал талаас нь харах боломжийг өөртөө бий болгодог гэсэн үг. Хэн ч хаанаас нь харж үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ өөрсөддөө тэгж бухимдал хураах хэрэг байна уу л гэж... Цаг үе нийгмийн байдал нөлөөлөөд байна уу, цаг агаар нөлөөлөөд байна уу. Гол нь цаг хугацаа нь тэгээд таарчжагаа байхгүй юу гэдэг шиг л...
Comments
Post a Comment