Нэг мөрөөдөл

Би их олон мөрөөдөлтэй. Хийх, байгуулах, хэрэгжүүлэх хүсэлтэй их олон зүйл надаа бий. Мөрөөдлийнхөө төлөө хийсэн барьсан, төлөвлөгөөтэй хэрэгжүүлсэн зүйл надад одоогоор байхгүй л дээ. Гэхдээ л хэзээ нэгэн цагт биелнэ гэдэг би итгэдэг. Миний нэг мөрөөдөл бол хүүхдүүдэд зориулсан асрамжийн газар байгуулах. Эцэг эхгүй хүүхдүүийг авахаас гадна, эдгэшгүй хүнд өвчин зовлонтой, нийгмийн харилцаанд орж чаддаггүй олон олон хүүхдүүдийг сурах, боловсрох, төлөвших, нийгмийн харилцаанд орох тал дээр нь туслаж дэмждэг байгууллагыг бий болгохыг хүсдэг. Онош нь тодорхойгүй өвчнөөр өвдөөд шаналж яваа, сэтгэцийн өвчинтэй төрөөд нийгмээс тусгаарлагдсан, хариуцлагагүй эцэг эхээс болж наснаасаа эрт зовлон үзэж байгаа, бидний мэдэхгүй тоочоод баршгүй олон зүйлээр шаналж байгаа бяцхан үрс, үрсээ тэврээд хөл хүрэх газар хүртлээ гүйгээд ч тусыг олоогүй олон олон ээж, аавуудад туслахыг хүсч байна. Мөрөөдөл минь одоогоор эхлэлээ ч олоогүй хэдий ч хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт итгэж байна. Сэтгэл байхад өвсөөр ч... юу гэдэг билээ? 

Comments

Popular Posts