Бүх юм тийм сайн биш ч бас тийм ч муу болчихоогүй байна аа. Ажил ихтэй ч бага багаар урагшилж л байна. Санхүүгийн асуудал хүнд байгаа ч би өлсөхгүй, бас даарахгүй байна. Зав бага байгаа ч би өөрийгөө амраах бас хөгжилдөх зав гаргаж чаддаг нь сайн хэрэг. Одоо дахиад жаахан хичээх хэрэгтэй байна. Одоо хамгийн ойрын чухал зорилт бол магистрын дипломын ажлаа сайн хийх! Энэ маш чухал. Тийм учраас маш их хичээх бас хөдөлмөрлөх хэрэгтэй. Залхууралгүйгээр. Мэдээж хэрэг би үүнийг хийж чадна! Яагаад гэвэл энэ чинь би шүү дээ! ;-)
Миний аав миний супер баатар
Хүн бүрт өөр өөрийн гэсэн супер баатар бий. Тэр бол ААВ. Миний аав бол миний хамгийн мундаг БААТАР. Миний төлөө бүхнээ зориулж, бүхнийг золиослож, дуусашгүй их хайраар хайрлаж чадах өөр эр хүн энэ хорвоо дээр үгүй. Өнөөдөр аавуудын баярын өдөр. Монголчууд саяхнаас энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Сайхан аавдаа, хорвоо дээр намайг ийм хүчирхэг хүн болгож хүмүүжүүлсэн буурал аавдаа "Аавуудын баярын мэнд" хүргээд, та бол хамгийн шилдэг хамгийн супер БААТАР минь байсан, байгаа, байх ч болно гэдгийг хэлээд, томоос том тэврэлт, үнсэлтийн хамт илгээе! Монголын бүх аав нарт жинхэнэ аав, жинхэнэ баатар байж чадсаных нь төлөө энэ өдрийн мэндийг хүргэе! Тэнгэр аавын минь санчиганд намрын хяруу унасныг Тэнэгхэн жаахан охин нь анзаараагүй явжээ ааваа Тэнэгэр сайхан нуруу нь газартай татагдан бөхийснийг Танхил бяцхан охин тань ухаараагүй явжээ ааваа Хариу бүрий болтол гадуур баахан хэсчихээд Хариж ирэхэд загнахаар тань гомдох сэтгэл өвөрлөхдөө Жаахан охиноо бүгдээс харамлан ха...
Амжилт охин минь :)
ReplyDeleteThaanks man!
ReplyDelete