Дурлачихжээ

Дурлачихжээ, би яг дурлачихаж. Тэр нэгэн хөвгүүний инээмсэглэлийг бодохоор өөрийн эрхгүй би өөрөө инээмсэглэчих юм. Түүнтэй уулзмаар, ярилцмаар, хамт баймаар, зүгээр хажуугаас нь хараад түүнийг ярихыг сонсмоор байх юм. Хөгжилтэй царайг нь хармаар санагдах юм. Гэвч дурласан залуу минь өөр нэгэн эмэгтэйд дурласан гэнэ. Харин түүнийг нь би мэдсэн ч дурласан хэвээр, бас сэтгэл өвдөхгүй, зүгээр л баяр баяслаар дүүрэн байна. Яагаад гэвэл би зүгээр л дурлачихаж.

Comments

  1. Гэмгүй дурлал сайхан ш дээ kk

    ReplyDelete
  2. Хэхэ тиймээ тийн найзаа гэмгүй дурлал сайхаан сайхан...

    ReplyDelete

Post a Comment

Popular Posts