Posts

Showing posts from 2020

Зүгээр л жаахан халчихлаа ...

Амьдрал “тааварлагдагдашгүй” зүйлсээр дүүрэн шүү дээ. Нэг л өдөр хаалган завсар хуруугаа хавчуулж хугалаад хүсээд байсан амралтаа аваад гэртээ тухтай нь аргагүй кофе уунгаа бүтэн 7 сарын дараа бичвэр бичээд суух юм гэж хэн саналаа хохо. Хуруугаа хугалчаад бараг баярлаад байгаамуу хаашаа юм. За яахав ээ, 2 жил хагас тасралтгүй л ажиллаашдээ. Засгаас өгсөн үнэгүй байртай, сэргэлэнтэж олсон үнэгүй зогсоолтой байгаа дээрээ жаахан амраад авъя л даа энэ чинь одоо. Гэхдээ ямар ч төлөвлөгөө гаргалгүй гэнэт амарцан чинь амралтаа зөв зохистой зарцуулж чадахгүй жаахан паниктаж байх жишээний. Ямар сайндаа орой салхилахаар гараад үсээ юу ч үгүй тайруулаад, дээр нь коршонкон малгай аваад тавичихав дээ. 30 гарчихаад стилээ олоогүй мунгинаж яваагийнх юм болуу даа. За тэр ч яахав, зун цаг ирж байхад цаад годгор үс, коршонк 2 чинь харин ч аятайхан санаа байж мэднэ шүү. Аялал зугаалгын цаг шүү дээ, корона дурак байгаагүй бол ёстой сайхан дэмий тэнэж байхгүй юу. Гэлээ ч гандан буурахгүй ээ, явна даа. Хөл ...

9 сарын 3

Өнөөдөр  9 дүгээр сарын 2-н. Хүүхэд байхад хичээлийн шинэ жил эхлэж, удаан уулзаагүй найзуудтайгаа уулзан хөөр баяр болсон өдрүүд байжээ. Том болсон хэдий ч 9 сарын 1 болмогц баярын өдөр мэт цаанаа л хөнгөн догдлол үүсэн гэгэлзчихдэг байж билээ. Харин алс холын Австрали улсад жирийн л нэг ажлын өдөр болон өнгөрлөө. Хүүхдүүд минь ч есөн сарын нэгний баяр хөөрийг мэдэрсэнгүй. Энд хичээлийн шинэ жилийн эхлэх өдөр нь өөр юм. Тэгээд ч Монгол шиг цэцэг навч, шинэ хувцас цүнх, хонх шаар болон хөөрөлдөхгүй.  Харин маргааш 9-р сарын 3-н. Аав минь хорт хавдар хэмээх өвчний онош сонссоноос хойш даруй 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Би эндээ хагалгаанд оруулах талаар хирэндээ л хөөцөлдсөн боловч чадал минь дутжээ. Хажуугаар нь муухай халдварт өвчнөөс болоод онгоцнууд хуваарийн дагуу нисэхгүй, улс минь ард түмэндээ хилээ нээхгүй хатуухан цаг хугацаа өнгөрч байдаг... Танидаг мэддэг болгонлуугаа залгаж, гуйж уйлж уурлаж аргадсаар ядахнаа эх оронруугаа аав ээж хоёрыгоо явуулах эрх авлаа. Удаан ...

Чанга охид уйлдаггүй

Хүний амьдралд баяр, гуниг ээлжилдэг нь хорвоогийн жам юм болов уу даа. Өнөөдөр ёстой онцгүй өдөр байлаа. Ойрдоо нуруу өвдөөд, олигтой хөдлөж чадахгүй, эмнэлэгээр явж арай гэж нэг оношоо тодруулахтай зэрэгцэн, өөр нэгэн муу мэдээ сонслоо. Аав минь амны хорт хавдар гээч муухай өвчинтэй болсон байж магадгүй гэсэн. Аманд нь юм гараад зөндөө удаж байхад хэлэхгүй явсаар өвдөөд болохоо байхаар нь хэлж байх юм. Охиныхоо санааг зовоочихно гээд гайгүй болохыг нь, ядаж Монголдоо очихоо хүлээгээд л байсан байх даа. Мэдэхгүй юм ховорхонтой аав минь өөрөө юу гэдгийг нь бараг мэдчихээд хэлсэн нь, эмчийн хэлсэнтэй яг таараад эцсийн шатны шинжилгээ өгөөгүй байхад би ч аль хэдийн сэтгэлээр уначихаад байж байна өө. Гэхдээ "Чанга охид уйлдаггүй" биз дээ. Аав ч тэр, би ч тэр хэн хэнийгээ сэтгэлээр унагачихгүй, зовоочихгүй юмсан гээд аль аль талдаа л зүв зүгээр юм шиг царайлаад л байж байна. Өнөөдөр шинэ утас авч өгсөн чинь баярлаад л өдөржин тэрийгээ үзэж, оролдож өдрийг өнгөрөөж байх шиг байна...

Миний ээж болсон өдөр

(06-03 шөнө дунд) Одоогоос яг долоон жилийн өмнөх энэ өдрийн, энэ цаг бол эмнэлгийн орон дээр ээж болох цагаа хором хормоор тоолон хүлээж байсан гайхамшигтай мөч юм.... (06-04 өглөө) Яагаад ч юм нэг л догдлоод байх юм. Хүүгийнхээ төрсөн өдрийг өмнө нь зөндөө л хийж байсан хирнээ өнөөдөр нэг л онцгой юм шиг догдлоод байна хэхэ. Миний үр ээждээ ирээд долоон жил болжээ. Ээж нь дөнгөж 23 настай байсан гэхээр их л жоохон хүүхэд байсан санагдаад байх юм. Цаг хугацаа гэж... Хонгор жаахан үр минь Хорвоог гэрэлтүүлж ирсэн нархан минь Үүр шөнийн заагаар ирж Үдлэж буусан цолмон минь Хайрын минь гэрч болсон зулзаган нахиа минь Хатан заяаг минь бөхөлж мэндэлсэн сувдхан минь Дэргэд минь өндийсөн хайрын ургамал минь Дэггүй насыг минь ижий заяагаар сольсон эрдэнэ минь Үр минь болон наддаа заяасанд баярлалаа Өнөөдөр чиний минь хорвоод мэндэлсэн өдөр Өөдөсхөн хүү минь чи ээждээ өргүй шүү Үнэн худлын орчлонд зөв л мөртэй амьдраарай Сэтгэл хөдлөөд хэдэн мөр тэрлэв 😄...

2020-04-06 Австрали улс, Сидней хот

Зүгээр л энэ цаг үеийн талаар бичиж үлдээх хэрэгтэй санагдаад энэхүү тэмдэглэлийг эхлүүллээ. Дэлхий нийтээр Covid-19 буюу "шинэ корона" хэмээх аймшигт вирустай нүүр тулаад ердөө гурван сарын хугацааг өнгөрөөж байна. Энэ хугацаанд зуу зуун мянган хүн аюулт вирусээр халдварлаж, хэдэн арван мянгаараа хорвоог орхиж байна. Цаашдаа энэ тоо хэрхэн өсөхийг таах боломжгүй. Ямар бурхны авралаар бид хэзээ энэ аймшигт өвчнөөс салж, энх цагтай учрахыг мэдэшгүй. Яг л дайны үе мэт өдөр бүр хичнээн хүн нэмж халдварлан, хэд нь бурхны оронд заларсныг зарлана. Хорвоог орхисон нэгнээ эцсийн зам нь үдэж чадалгүй тусгаарлагдна. Улс орнууд хилээ хааж, нислэг тээврүүд цуцлагдаж, сургууль цэцэрлэгүүд карентилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалгаа барилаа. Хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс гурил будаа олдохоо больж, махны үнэ өсөж, хүмүүс ариун цэврийн цаас, саван, ариутгагч бодисонд дугаарлан зогсож байна. Хүүхдүүдээ гэрээс гаргахгүй гэрийн хорионд оруулж, гадуур хоёроос дээш хүн хамт явахыг хориг...

Хилийн чанадад зорчсон тэмдэглэл 5 - Тайланд улс

2018-12-31 Бүтэн 14 сарын дараа Тайланд улсын Пукет арлаар хэрхэн аялсан тухайгаа бичих гэж байгаадаа таатай байна аа. Миний бие Австрали улсад 2018 оны 4-р сард ирсэн бөгөөд энэ улсын хувьд бүх нийтээрээ амардаг хамгийн урт амралт нь 12-р сарын сүүл буюу Христ гуайн мэндэлсэн өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр хавьцаанаас эхэлдэг билээ. Тиймээс энэ богинохон бөгөөд боломжит хэдэн өдрүүдэд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг бөгөөд хань бид 2 ч мөн энэхүү боломжийг алдалгүй ашигласнаа одоо бодоход ихээхэн тааламжтай байна аа.

Сайн байна уу 2020 он!

 2020-01-17 Цаанаасаа л азын бэлгэдэл болсон 2020 он минь сайн байна уу? Он гарангуут л зохицуулах, амжуулах ажлууд гараад цаг зав багатай байлаа. 2018 онд гэр бүл, хүүхдүүдээсээ хол, ханьтайгаа хоёулхаа өнгөрүүлсэн цаг хугацаа давамгайлж байсан бол 2019 он өнөр өтгөн, гэр бүлийнхэн, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлсэн жил байлаа.  2019 оны эхэнд тавьсан зорилгуудаас хамгийн гол зорилгоо амжилттай биелүүлж чадсандаа үнэхээр баяртай байна. Хайртай хонгор үрс болон аав ээжүүдтэйгээ уулзаж, тэдэндээ Австрали тивийг үзүүлэх том зорилгодоо 100 хувь хүрч чадсаан. Оны эхэн үед өөрсдийнхөө визийг урт хугацаагаар сунгуулан, дунд хэсэгт нь тусдаа гарч, гэр бүлийнхэнийгээ ээлж дарааллан визэнд оруулж, амжилттай гарснаар оны дундаас эхлэн том хүү минь эмээтэйгээ, араас нь отгон хүү минь өвөөтэйгөө, дараа нь ээж, дараа нь аав гээд авчрах ёстой хүмүүс маань бүгдээрээ бидэн дээрээ зочлон иржээ. 2018-2019 шилжих оныг хоёулхааа гаргаж байсан бол 2019-2020 оныг харин хорин хоёулаа гаргас...