Үр бүтээлтэй долоо хоногууд №4

Дахиад л гурван 7 хоногийн дараа тэмдэглэл бичих боломж гарлаа. Цаг бага байгаа учраас шууд хариултууддаа орно оо.

1. Энэ долоо хоногт хамгийн их талархсан зүйл

Энэ сарын эхээр миний 30 насны төрсөн өдөр тохиосон бөгөөд өмнөх жилүүдээс нилээд өргөн тэмдэглэсэн. Юуны түрүүнд "Ийм сайхан охин төрүүлж, өсгөж, одоог хүртэл туслаж дэмжиж хайрласаар байдаг" аав ээж хоёртоо баярлалаа. Мөн төрсөн өдөрт маань ирж, гайхалтай төрсөн өдрийн хамтдаа тэмдэглэж өнгөрүүлсэн гэр бүлийн найзууд болон ажлын найзууддаа талархаж байна аа. Зөндөө гоё гоё бэлэгтэй болсоон.

2. Энэ 7 хоногт надад хамгийн их нөлөөлсөн контент

Өнгөрсөн амралтын өдрүүдээр сэтгэл зүйч Б.Наранбаатар Сидней хотод ирж хувь хүний хөгжил, гэр бүлийн харилцаа болон хүүхэд хүмүүжлийн талаар лекц тависан бөгөөд ханьтайгаа хамт сууж, олон хэрэгтэй чухал зүйлсийг сонсож ойлгож авсан.

3. Энэ 7 хоногт хийсэн хамгийн сэтгэлтийн таашаал авсан зүйл

Төрсөн өдрөө тэмдэглэх үед болон маргааш нь аялахдаа найзуудтайгаа хүүхэд байхад тоглодог байсан дундаа орох, атом молекул, цагаан тэмээ болон хөдөлгөөн дамжуулах зэрэг тоглоомуудыг тоглосон нь ойрд инээгээгүйрээ инээж хөгжилдсөн, хүүхэд насаа дурссан, стресс тайлсан, хамгийн их сэтгэлийн таашаал авсан зүйл байлаа.

4. Энэ 7 хоногт миний амьдралд хамгийн их нөлөөлсөн хүн

Наранбаатар, Дугарсүрэн 2 :-)

5. Энэ 7 хоногийн онцлох дадал зуршил, дэг рүтинэ

Өглөө эрт босох зорилго тависан ч дундаас нь бууж өгсөөн.
Алхам тоолдог нэг аппликэшн суулгаад өдөрт 10000, 7 хоногт дор хаяж 50000 алхах зорилго тависан. Өдөр өдрийнхийгөө зарим өдөр арай гүйцээж чадахгүй байгаа, заримдаа утсаа байнга бариад алхаад байх боломжгүй учраас тоолоогүй үлдсэн алхамууд ч бас зөндөө байгаа байх. Харин 7 хоногийн 50000 алхамыг бол амжилттай гүйцээсэн байна.

6. Энэ 7 хоногт гаргасан амжилт

За ямартай ч бүх ассессментуудаа хийж дууслаа.

7. Энэ долоо хоногт сурсан сургамж, ойлгосон ухаарал

Ханийгаа илүү их хүндэлж, урамшуулж, халамжилж байх хэрэгтэй гэдгийг мэдээд байгаа хирнээ хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгээ улам ойлгож ухаарсаан. 

8. Юуг бичихийг хүсэж байна вэ?

8.1 Шинээр очсон газар - Төрсөн өдрөө өмнөх орой нь тэмдэглээд, төрсөн өдрөөрөө Palm beach гээд үнэхээр гоё байгалтай газар очсон. Уулан дээр гэрэлт цамхаг байдаг ба тийшээ алхаж очих зам нь гайхалтай сайхан байгалтай, дээрээс нь бороо ороод нар гараад л аялалыг маань улам илүү гоё бөгөөд хөгжилтэй болгож байсан. Уулан дээрээс 2 талаараа эрэгтэй үзэсгэлэнтэй байгал харагдах ба нэг эрэг нь давалгаа ихтэй, их далайруугаа харсан бол нөгөө эрэг нь тогтуун устай, манан татсан, дундаа арал маягийн эгц өндөр уулнуудтай, Азийн дулаан орны уур амсгалийг санагдуулам газар байсан.

8.2 Шинээр сурсан зүйл - Шинээр юм сурахгүй байхаар нь сая нэг Internet of Things -ийн талаарх анхан шатны мэдлэг авах онлайн хичээл эхлүүлчлээ. 😋😄

8.3 Хэн нэгэнд тус хүргэсэн эсвэл баярлуулсан тухай - Энэ сард 2 ч тусдаа найзуудын группээс найзууд нутаг буцсан ба тэдэндээ зориулж үдэлт хийн, бүгдээрээ нийлэн бэлэг авч өгсөн нь тэднийгээ баярлуулсан гэж итгэж байна аа.

Comments

Popular Posts